fbpx "УИХ-ын дарга" У.Хүрэлсүх ба ШХАБ-аас Хэнтийн сонгууль хүртэлх улс төр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
11 минут 0 секунд

“УИХ-ын дарга“ У.Хүрэлсүх ба ШХАБ-аас Хэнтийн сонгууль хүртэлх улс төр

Шатарт хоёр нүүдлийн цаадахийг харсан нь хождог. Улс төрд хоёр нүүдлийг зэрэг хийж чадсан нь хол явдаг.

Тийм хүнийг стратегич гэх ба МАН-ынхан С.Баярыг тийм шалгуурт тэнцүүлж ярьдаг. Харин У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчтэй хосолж тоглож байгаа ч, стратегийн улс төр хийж байна гэж харах боломжгүй. Гэхдээ тэр одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын стратегийн дэмжлэг дор хүссэнээ авч, УИХ, Засгийн газар, МАН-ын төвшинд “У.Хүрэлсүхийн ханлиг ”-ийг байгуулж чадав.  Үүний хамгийн том нотолгоо нь УИХ-ын даргын томилгоо юм. Хэдэн жилийн өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулж, Ч.Сайханбилэгийг Засгийн газрын тэргүүнээр томилсон.

Тэр үед хэвлэлүүд эхэндээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг “Өндөр Алтанхуяг” гэж бичиж байв. Үүнтэй  нэгэн адил, УИХ-ын дарга Г.Занданшатар бол одоогоор, ер нь цаашдаа бэрс гарч чадахгүй бол арай өндөр Хүрэлсүх л харагдана. Уг нь тэрээр эзэмшсэн дипломын боловсрол, улс төрд хашсан албан тушаалынхаа эрэмбээр УИХ-ын дарга байхад мэдлэг, ажлын туршлага дутахын зовлонгүй. Гэвч улс төрийн харьяалал, нөлөөллөөрөө Г.Занданшатарыг У.Хүрэлсүхээс  салгаж харах аргагүй, түүний үгнээс зөрж алх цохино гэдэгт итгэх боломжгүй. Хувь хүнийн зан характер нь зөөлөн ч, хатуухан хэлэхэд, Б.Пүрэвдорж гишүүний чуулганы танхимд “Хүрэлсүхийн хүүхэлдэй” гэсэн нь улс төрд, улс төрийн амьдралд бол үнэний ортой юм.

М.Энхболдыг огцруулсны дараа УИХ-д дарга болох боломжит кандидат МАН-д олон байсан бол, У.Хүрэлсүхэд өөрөөс нь урвахгүй, үг зөрөхгүй ганц л хүн байсан нь Г.Занданшатар юм. Энэ үйл явдлын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн бус хэрнээ “Сразу моёор” гэдэг шиг өөрийг нь Ерөнхий сайдаар томилсон, бас Засгийн газрыг нь хянах үүрэгтэй УИХ-ынхаа албан бус дарга болов. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ыг давхар “удирдсан”, ҮАБЗ-ийн гурван саналын хоёрыг халаасласан Хүүкийг одоо хэн хянах вэ?  

Өнөөдөр битгий хэл, 1990 оноос хойшхи Монголын улс төрд парламентын гаднаас ингэж эрх баригч нам-Засгийн газар-УИХ гурвыг гурвууланг нь давхар удирдсан хүн гараагүй юм. 2001 онд УИХ-ын дарга Л.Энэбиш нас барсны дараа тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр иймэрхүү эрэмбэд хүрсэн. Н.Энхбаяр эхнээсээ намаа сонгуульд удирдаж орсон намын дарга, нам нь ялсан  учраас Ерөнхий сайд болсон, өөрөө давхар УИХ-ын гишүүн байв. Харин У.Хүрэлсүх 2016 оны сонгуульд өөрөө нэр дэвшээгүй хэрнээ энэхүү ялалтын үр дүнгээр намын дарга, Ерөнхий сайд, улмаар УИХ-ын дарга гээд бүгдийг замын дундаас цуглуулж чадснаараа Н.Энхбаяраас ялгаатай юм.

Яг хууль ном, УИХ дахь кнопны дэмжлэг, төрийн институциудийн эрх мэдлийн хуваарилалт талаасаа У.Хүрэлсүхийг хянах боломж Ерөнхийлөгчид ч бараг байхгүй болов. Нам дотор нь гэхэд, 2020 оны сонгууль ойртох тусам нэр дэвших мандатаа авахын тулд тэрсэлдэгчид нь хүртэл түүнтэй тэврэлдэхийг илүүд үзэж байна. Тийм ээ, У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийг давхар удирдаж хаан болж амжаагүй ч, Монголын улстөрд бүгдийг мэдэх, удирдах заан болж чаджээ.

Монгол бол салхи нь зөв үлээвэл ялтнаа хаан, салхи буруу эргэвэл хаанаа ч ялтан болгох улс төрийн ардчилалтай орон. 1990 оноос тийм явж ирсэн, үүнийг У.Хүрэлсүх сайн мэднэ. Харин сүүлийн жилүүдэд салхи зөв үлээх, салхи буруу эргэхийг сошиал илүү удирдаад байх шиг. Ерөнхийлөгчийн сошиалын баг нь энэ талдаа Ерөнхий сайд болон МАН-ынхаас арай хүчтэй харагддаг. Тэгэхдээ Ерөнхийлөгч стратегийн сонирхолдоо хүртэл, Ерөнхий сайд Хэнтийн нөхөн сонгууль өнгөртөл энэ хоёр хүний хоршил тийм амар харшилдахгүй л болов уу!

Ерөнхийлөгчийн стратегийн, холын сонирхлыг яг баттай мэдэхгүй. Сошиал сүлжээгээр л Монголыг ШХАБ-д элсүүлэх гэж байна гэх, дэмжигчид нь энэ сэдвийг сэвэх, элсвэл олон тэрбум долларын буцалтгүй тусламж өгөх учраас Ерөнхий сайд дэмжээд байгаа юм гэх  зэрэг жиргээ урсах юм. Энэ бол тусдаа маш том бөгөөд миний анзааны хүн анализ хийдэг, ер нь хүн бүр амныхаа зоргоор ярьдаг, мэдэмхийрдэг сэдэв ч биш байх. Би бол ШХАБ нь эдийн засгийн гэхээсээ цэрэг-улс төрийн эвсэл талдаа илүү ч юмшиг, энэ байгууллагын гишүүн бүх орон нэг хүний буюу Ерөнхийлөгчийн засаглалтай, бас бүгдээрээ шахуу газар нутгийн маргаантай, гишүүн орнууддаа ОУВС шиг эдийн засгийн дэмжлэггүй, хил, газар нутгийн маргаанд илүү анхаардаг байгууллага гэх ерөнхий мэдээлэлтэй л нэгэн.

Хэрвээ ШХАБ-д элсвэл Монгол Улс хоёр хөрштэйгөө өнөөдрийнх шиг толгой дээгүүр харилцаж чадах уу, эсвэл тэдний суганд толгойгоо хавчуулсан нэгэн болох уу гэдгийг дотооддоо арай өндөр төвшинд нээлттэй ярилцаж, гадагшаа “нэг ам”-аар цацах ёстой юм болов уу. Хэрвээ Монгол Улс ШХАБ-д элсвэл эх орон, эрх чөлөө хоёр минь хавханд орох эсэхийг,  элсэхгүй бол ШХАБ-ын дундахь ардчиллын арал болж үлдэж чадах үгүйг шийддэг газар нь ярьж, түүхийн өмнөх хариуцлагаа хүлээх ёстой бөгөөд үүрэгтэй.

Харин Хэнтийн нөхөн сонгуулийн тоймыг арай өөрөөр харна,  ханатай буудна. Шууд хэлэхэд, энэ сонгууль Хэнтийн ард түмэн, 42 дугаар тойргийнхонд онцын ач холбогдолгүй. Тэнд нэр дэвшүүлсэн намууддаа л илүү ач холбогдолтой. Наадмын өмнөх бөхчүүдийн их сорилго, хурдан морьдын сунгаа гэдэг шиг 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлно. Зөвхөн намууд бус, зарим улстөрчдийн улс төрийн амьдрал, карьерт цохилт өгөх магадлал нь  илүү. Энэ утгаараа, хөл бөмбөгөөр бол  2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөх “Үхлийн хэсэг” нь Хэнтийн нөхөн сонгуулийн 42 дугаар тойрог. Энэ нь тэнд лидерүүд, шилдгүүдийн өрсөлдөөн болно гэсэн үг биш, харин улс төрд амьд үлдэх намууд хийгээд хувь улстөрчдийн тулаан болно гэсэн санаа.

МАН, АН, МАХН-ын аль нь ч ялсан УИХ дахь хүчний харьцаанд өөрчлөлт орохгүй, ач холбогдол ч байхгүй. АН ялбал наймуулаа болж УИХ-д бүлгээ дахин сэргээн байгуулах боломжтой гэх ч маргаантай. Хуульд, УИХ-ын ээлжит сонгуулиар 8 ба түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэйг заасан. Ээлжит сонгууль гэж тодотгосны учир нь нөхөн сонгуулийн дүнг тооцохгүй гэсэн утга. Гэвч Монголын улстөрчид хуулийг тохиролцоо, цаг үе, улс төрийн эрх ашигтаа тааруулан тайлбарладаг, хэрэглэдэг учир энд эцэслэх боломжгүй. Үүнийг эс тооцвол МАН эргээд 65-уул, АН найм, МАХН хоёр, бие даагчид хоёр болохын аль нь ч ялгаагүй. Харин ялагдсан нам рейтинггүй, олон нийтийн дэмжлэггүйн дохио болж уншигдана. Намын нэр хүнд гэдэг нь намын даргын нэр хүндийн тал байдаг учир ялагдсан намынхаа нэр хүндийг дагаад намын дарга-хувь улстөрчийн нэр хүнд унана, түүнтэй улс төрийн хариуцлагын асуудал яригдана.

МАН ялагдлаа гэхэд даргатайгаа хариуцлага ярина, эс ярьсан ч У.Хүрэлсүхийн цаашдын карьерт сануулга болж үлдэнэ. У.Хүрэлсүх өөрөө нэр дэвшээд ялагдвал УИХ-ын жижиг тойрогт, тэгээд  төрсөн нутагтаа ялагдаж байгаа хүн дараа нь 2021 онд Ерөнхийлөгчид нэр дэвшээд улсын хэмжээнд ялах боломжтой эсэхийг бодох хэрэгтэй болно. МАН-ын дарга давхар зовлон олонтой. Хэнтийн сонгуульд тэр өөрөө нэр дэвших үү, өрөөлийг нэр дэвшүүлэх үү гэдэг нь хамгийн хэцүү шийдвэр. Аль ч хувилбар дээр ялалтын гавьяа, ялагдлын алдааны хамгийн хүндийг У.Хүрэлсүх өөрөө үүрэх бөгөөд тийм үүрэгтэй. Яагаад гэвэл тэр намын дарга. Тэр өөрөө нэр дэвшлээ гэхэд ялах нь ч, ялагдах нь ч эргэлзээтэй. Түүнтэй хамт МАН намаараа эрсдэлд орно. Хэрвээ өөр хүн нэр дэвшвэл МАН-ын ялагдах магадлал нь намын дарга нэр дэвшсэнээс ч илүү болно.  

Өөр нэгэн дэвшээд ялагдвал нэр дэвшигч л ялагдсан болно, харин У.Хүрэлсүх дэвшээд ялагдвал МАН-ын дарга нь намтайгаа, Ерөнхий сайд нь Засгийн газартайгаа ялагдсан болно. Энэ мэтээр У.Хүрэлсүх нэр дэвшихээс бултаж чадлаа ч, МАН ялагдсан тохиолдолд хариуцлагаас бултах боломжгүй юм. Ер нь тэгээд ч жанжин Чапаев цэргийнхээ өмнө явдаг болохоос хойно нь сууж үлддэггүйг, үлддэггүйн учрыг цэргийн мэргэжилтэй Ерөнхий сайд өөрөө сайн мэднэ дээ. Харин ялбал өөр хэрэг, илүү хүчирхэгжинэ. Иймд түүнийг ялуулахын төлөө зүтгэх хүч, мөн  ялагдуулахын төлөө зугтаах хүчний аль аль нь МАН дотор бий. Ашигтай нүүдлээ хараад одоогийн алтан түнш-Ерөнхийлөгч ч МАН, МАН-ын нэр дэвшигчийн ялагдлын төлөө далдуур ажиллахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь энэ бүхнийг урьдчилж харах, хараад эцсийн шийдвэр гаргах онцгой эрх гагцхүү У.Хүрэлсүхэд өөрт нь бас л давуу тал.

Харин АН ялагвал тус нам 2016 оноос хойш сэргээгүйг илтгэнэ. Эрх баригч намынхан жаран тэрбум, ЖДҮ-гээр талцан сандал суудал булаацалдан бүрэн эрхийнхээ хамаг хугацааг өнгөрөөж нэр хүндээ алдсан  энэ “сайхан боломж”  дээр ялж чадахгүй бол юуных АН байх билээ. Хэрвээ АН ялагдвал С.Эрдэнийг намын даргаас өөрчлөхгүйгээр 2020 онд ялахгүй, явахгүй  юм байна гэдэг улс төр тус нам дотор хүчээ авна. Тэгж үзэхээс ч өөр хувилбаргүй. АН ялбал С.Эрдэнийн намын даргын суудлын ганхаа арилж бэхжинэ. Үүнтэй нэгэн адил МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшээд ялагдвал О.Баасанхүү намын дарга болно гээд л үзнэ. Харин Н.Энхбаяр ялах нь МАН-д ашиггүй, их хортой. 2020 онд нэр дэвших боломжоо алдсан, тойроггүй үлдэх нөхөд хадаг өвөртлөөд шинэхэн УИХ-ын гишүүн Н.Энхбаярын өрөө рүү сэмхэн алхаж мэднэ. Тийм хүмүүс, тэгж нам сэлгээд сурчихсан, албан тушаалын шантаажаар гаршсан хүмүүс энэ УИХ дотор төдийгүй, У.Хүрэлсхийн Засгийн газрын танхимд ч бий.

Энэ бүгдээс харвал Хэнтийн нөхөн сонгууль бол бага газрын их тулаан болох болов уу!

Г.Отгонбаяр

 

Нийгмээрээ нийгмээсээ хумслагч
Нийгмээрээ нийгмээсээ хумслагч
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​