Хакүхо М.Даваажаргал өвдөг шороодолгүй 15 давж 42 дахь түрүүгээ авлаа



Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Гуравдугаар сарын башёд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өвдөг шороодолгүй 15 давж түрүүллээ. Тэрээр 15 дахь өдөр нутаг нэгт их аварга Какүрюү М.Анандыг давжээ. Их аварга Хакүхогийн хувьд тэрээр өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын башёд мөн өвдөг шороодолгүй түрүүлсэн юм. Харин арваннэгдүгээр сарын башёг гэмтлийн улмаас өнжиж өнгөрсөн нэгдүгээр сарын башёд мөн тааруухан амжилт үзүүлж сүүлийн өдрүүдэд барилдаагүй юм. 

Гуравдугаар сарын башёд Хакүхо их аваргатай эн тэнцүү өрсөлдөх бөх гараагүй бөгөөд түүний араас хамгийн ойрхон нэхэж 14 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг өндөрлөсөн маэгаширагийн дөрөв дэх бөх Ичиножёо А.Ичинноров ирэх сард саняакү буюу өндөр цолд хүрэх магадлалтай болжээ. Их аварга Какүрюү М.Ананд 10 даваа, таван унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн бол нэгдүгээр сарын башёгийн тэргүүн бөх Тамаваши Б.Мөнх-Оргил энэ сард  тааруухан барилдаж таван даваа, 10 унаатайгаар тэмцээний дуусган, цолоо хураалгах нь тодорхой болсон байна.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • DR.LT.COL PRADHAN · [105.112.32.144] · 2019/06/10

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443


  • Зочин · [66.181.167.244] · 2019/03/26

    goy