Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүн авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл байна


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой”-н талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа гэсэн мэдээлэл авснаа хэллээ. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй бөгөөд АТГ шалгаж байгаа гээд “Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, зарим шатахуун түгээхтэй холбоотой “Оюу толгой”, “Рио Тинто” давуу эрх олгох хэлцэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ” гэлээ.

“Оюу толгой” гэрээг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар хэлэлцэгдэж нэгтгэгдээд, АТГ, Аудитын дүгнэлт мөн ирснээр Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн байр сууриа илэрхийлэх боломжтой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарлав.

Түүнчлэн Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан талаарх хардалтын тухайд “Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гарсан тул би хууль хяналтын байгууллагуудаас тодруулахад одоогоор тийм асуудал албан ёсоор ирээгүй, шалгагдаж байгаа зүйл байхгүй гэсэн. Гэвч иргэд хардах эрхтэй тул цаашид энэ талаар хянаж шалгах байх” гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.21.100.134] · 2019/06/05

    Яанадаа Манай улс яаж хөгжинө дөө. Бүр угийн ч гэх юм уу, удмын гэх юм уу хийж бгаа нэгнийгээ доош нь хийж унагачихаад , бас аатархуу, залхуу, яг эх орон ч сэтгэл хүмүүст дутуу юм шиг санагдах юмдаа. Төрд хэн ч гарсан ижил зүгшүүрүүлж чадах уу. Харин энэ хэдэн шударга залуучууд төрд орж ирсэн бахарууштай. Буруутаны эсрэг тэмцээд бай.


  • Хуульчсандаг · [66.181.161.55] · 2019/05/30

    2010 онд УИХ дээр Улаан сайд манай ЗГ-т орох ёстой 200 сая доллар алга болчихлоо гээд байсан шүү, Түүнийг энэ нөхдүүд хуваагаад хүртчихсэн байж магадгүй юм


  • гадаадхүн · [66.181.161.55] · 2019/05/30

    ОТ-н гэрээг хийхэд 200 сая долларын хахуулыг Баяр, Баярцогт, Зоригт нар болон энэ гэрээг баталсан хүмүүс хувааж авсан байхаа,


  • zochin · [202.179.26.158] · 2019/05/16

    АТГ-ын даргаар нутгийхаа хүнийг тавьсан гэсэн. Хаана байна нөгөө шударга царайлаад хуцаад байсан чинь


  • зочин · [202.179.26.158] · 2019/05/16

    Энэ Оюун-Эрднэ яасан балай нөхөр вэ. Юу ч тогт оож чадпаагүй байж сонссон юм болгоноо зарлаж худлаа сенсац дэгдээж байдаг. Орилж өбайхынхаа оронд хамаг эрх мэдлийг авлаа. Хурдан шалгаад тогтоогооч.


  • Бат · [202.9.43.18] · 2019/05/16

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо


  • зочин · [66.181.160.39] · 2019/05/16

    чи өмөөрөх ухааны юм болж байгаа бол юу өөрчлөгдсөн юм бэ ? бодитой юмны үнэ үүн дотор өргөн хэрэглээний барааны үнэ өслөө завхарсан хуулийн цоорхойг нэмсээр байна хородлог авбал хөлд ордог болж хол солонгос явахаас монголын эрүүл мэндийн салбар хоцоргодсон чадахгүй гэх шиг наад залуу чинь нэг бишээ жүжигт жижигхэн дүрд тоглуулж л байвал таарна


  • mongol hun · [108.28.146.232] · 2019/05/15

    Shudarga yos, huuli togtoohiin tuluu ene zaluu chadlaaraa zutgej baihad tuuniig ni demjih heregtei bishuu. Sayahan bol hen ingej huchtei uurchlult hiij bailaa daa??? Martsan uu? Bugd l hudlaa oron dotroo l shivnej muuldag baisan biz dee. Ingeed manlailaad, uuriiguu ch barag zolioslood zutgej baigaa ard tumniihee l tuluu yum shuu dee. Zorig zutgeltei ene hunee bugdeeree demjitsgeeye.


  • ганаа · [103.10.23.76] · 2019/05/15

    Яанаа америкт сурсан гэсэн солиороод бхаас цаашгүй .зайлвал хэн ч энийг үгүйлэхгүй.


  • 123333 · [49.0.137.6] · 2019/05/15

    "СОНГОДОГ ПОПЧИН" гэдэг чин иймэрхүү л их мэдэгчид байдаг байхаа. бодитоор юу ч хийж үзээгүй, женко-хүүк нарын суганы үс.


  • иргэн · [202.55.183.178] · 2019/05/15

    Том том яриад байхаар мах бензиний үнэ хятадын махны үйлдвэр яриач


  • Иргэн · [66.181.182.63] · 2019/05/15

    10-н сая төгрөг халаасалжээ гээд байхад?! Тэмээ гэхэд ямаа гэгчээр Оюу-Толгой яриад байдаг нь ямар учиртай вм болдоо?! Хулгайчаа л баримаар байнадаа?!


  • зочин · [66.181.161.26] · 2019/05/15

    чи одоо больчихдоо худлаа баталгаагүй юм гаргаж ирж шуугиулчихаад окопонд нуугдчихаад нөгөө миеэгомбын энхболдыг нухчихвал гоё болмоор байна гэсэн чинь яасан бэ ? улам л ургашгүй юм нь ихдээд байх юм махны үнэ шатахууны үнэ хүмүүсийн амьжаргааны хүндэрч байгаа байдал дэндлээ энэ олон сая малтай гэж гайхуулаад байгаа иймхэн цөөхөн хүнтэй гэж байгаа улс орныхоо махны үнийг тулгамдаж байгаа асуудлуудыг м.энхболдыг нухдаг шигээ шуурхай шийдээд ид шидээ үзүүлээч одоо удахгүй сонгууль эрх мэдэл элдэв пиар гээд алга болчихоно доо худалч ховч жүжигчин новшнууд


  • Бор · [66.181.161.61] · 2019/05/14

    Авилга авсан нь тодорхой юм биш үү