Д.Түмэнжаргал Дэлхийн аварга боллоо


Арбаын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо Олон улсын Пауэрлифтингийн холбооны /IPF/ 2019 оны Насанд хүрэгчидийн ДАШТ зохион байгуулагдаж байна. Арваннэгдүгээр сарын 17-23-нд зохион байгуулагдаж буй уг тэмцээн эх орноо төлөөлж долоон тамирчин хүч үзэж байгаа юм. Манай тамирчдаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн тамирчин ОУХМ Д.Түмэнжаргал -105 кг-ын жинд дэлхийн 23 орны хүчтэнүүдтэй хүчийг үзэн өрсөлдсөнөөс цээжнээс 315 кг шахан аваргын Алтан медалийн эзэн боллоо. Баг тамирчиддаа баяр хүргэе

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал: