fbpx

У.Хүрэлсүх: Автозам ашигласны хураамж нэмсэнийг эргэж харах нь зүйтэй


 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзав.

Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Тухайлбал автозам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар НИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болголоо.

Энэ дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэллээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.18.38] · 2019/12/09

    Ардын нам битгий шоу хий наадахь чинь анхнаасаа бутэхгуй татвар байсан шуу дээ одоо ингээд дахин тооцоо хийгээд хоер дахин нэмэх боллоо гэнэ дээ ард тумэн мэдэж байгаа шуу


  • Гансүх · [59.153.85.69] · 2019/12/09

    Хүрэлсүх намайг Москва явахаар нэмлээ гэж сүрчигнээрэй Би Оросоос ирээд болиулж сонгуулийн оноо авна л гэж хөшигний ард ярьцгаагаа биз. МАО шиг ард түмэн бол юу ч бичээгүй цагаан цаас гэж үзэцгээж байна даа Издакууд


  • зочин · [64.119.22.21] · 2019/12/09

    энэ Амарсайхан эргүүтээд байхаар эхнээс нь бодох нь яасан юм. Намынхаа нар хүшндийг шороотой хутгасан энэ хүн байгаад л байх юм


  • bat · [202.9.46.22] · 2019/12/09

    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН оруулсангүй арилсангүй