Ираны жүдоч Дэлхийн аварга Саид Моллаи Иран-Израйлийн улстөрийн сөргөлдөөнөөс болж Токиод болсон ДАШТ-ий дараа иргэншлээ сольж Монгол улсын иргэн болсон билээ. Тэрбээр шинэ эх орныхоо төлөө эхний тэмцээндээ оролцохоор Өмнөд хөршийн Чиндао хотыг зориод байгаа юм. Тэгвэл түүний талаар бас нэгэн сонирхолтой мэдээлэл дуулдав. Ирэх оны нэгдүгээр сараас олимпийн оноо цуглуулах шинэ тэмцээнүүд эхлэнэ. Манай тамирчид ч гэсэн эдгээр тэмцээнүүдэд алгасахгүй оролцож оноогоо нэмэгдүүлэх ёстой. Тэгвэл С.Моллайг Израйлийн жүдо бөхийн холбооноос зохион байгуулах "Гран-при Тель-Авив" тэмцээнд тусгайлан урьжээ. Монголын иргэн болсон тэрбээр Израйльд болох тэмцээнд оролцох бүрэн боломжтой ч “Гал дээр том нэмэх адил” Израйльд болох тэмцээнд оролцож, Иранчуудын хилэнг хөдөлгөх нь юу л бол. Ямартай нэгдүгээр сард болох тэмцээнд оролцох эсэх нь манай багийн мэдүүлгээс харагдана.
Шуурхай.мн