Элчин сайд А.Баттөрийг АТГ-аас саатуулжээ


Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг  АТГ-аас саатуулсан байна.

Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сард гадаад улсад суугаа Элчин сайд нарын цугларалтад ирээд байхад нь хуулийн байгууллагаас хилийн хориг тавьсан юм. АТГ-аас А.Баттөрийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан байгаа аж.

Мөн түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж олсон мөнгөө оффшор бүсэд угаасан байж болзошгүй гэх хэрэгт давхар шалгаж байгаа гэх мэдээлэл  ч бий.  


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [103.9.90.130] · 2020/01/14

    Авилгачдыг саатууллаа л гэх юм, үнэндээ 72 цаг ч саатуулж чадахгүй байна л даа.АТГ-аас шалтгаалахгүй шүүх л гацаагаад байх шиг байх юм.Энэ тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй, үйлдсэн хэрэг нь баримтаар нотлогдсон бол яагаад үргэлжүүлэн хорьдоггүй юм бэ, шаардлагатай болоод л хорих санал гаргаж байгаа.АТГ ч бас үүнийхээ араас сайн явах л хэрэгтэй ш дээ.


  • од · [103.26.195.55] · 2020/01/14

    бас нэг хонгилоор явуулжээ