fbpx Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 47 секунд

Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар

500 гаруй компаний удирдлагууд, бизнес эрхлэгч нараас авсан хамгийн сүүлийн үеийн олон улсын судалгаагаар яагаад зарим 

хүмүүс ажил дээрээ бусдаас илүү амжилтай ажиллаж чадаад байгаагийн нууцыг тодруулсан бөгөөд амжилттай ажиллахад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол “Хувь хүний шинж чанар” байдгийг тогтоосон байна.

Санал асуулгад оролцсон удирдагч нарын 78 хувь нь аливаа ажилтныг бусдаас онцгой болгодог гол хүчин зүйл бол тэдний хувь хүний зан чанар байдаг гэдэгтэй санал нийлсэн байна.

Зарим хүмүүс хувь хүний шинж чанарыг тухайн хүний авьяас, ур чадвартай хамтатган ойлгох хандлагатай байдаг. Харин хувь хүний шинж чанар гэдэг нь бид ямар байдлаар гадаад орчинтой харилцдаг тэрхүү хандлагыг илэрхийлдэг. Энэ нь Оюун ухааны (IQ) болон Зан төрхийн (EQ) итгэлцүүртэй ямар ч хамааралгүй ойлголт юм. Онцгой ажилчдад хэзээ ч бурхнаас тусгайлан заяасан ур чадвар гэж байдаггүй. Тэдэнд байдаг ур чадвар бусад хүмүүст ч мөн байдаг. Ингээд та бүхэнд тэдгээр шилдэг ажилчид төдийгүй хүн бүрт байх боломжтой 10 шинж чанарыг танилцуулж байна.

Тэд магтаал урамшууллын хойноос хөөцөлддөггүй. Шилдэг ажилчдын нэг онцлог нь тэд “Энэ ажил миний хийх ажил биш” гэж хэзээ ч хэлдэггүй бөгөөд тэд ажлын баригдмал хил хязгаараас гарч чаддаг байна. Тэд тухайн ажлыг хийвэл өөрт ямар ашиг, мөнгөн урамшуулал ирэхэд бус харин ажлаа хамгийн сайнаараа чанартай хийхийг эрмэлздэг.

Тэд зөрчлийг даван туулдаг. Шилдэг ажилчид ямар нэг зөрчилдөөн үүсгэхийг хүсдэггүй ч, үүссэн нөхцөлд хэзээ ч түүнээс зугтдаггүй. Тэд ямагт тайван байж, асуудалд дэс дараатайгаар сэтгэж чаддаг. Тэд том зорилгын хойноос явж байгаа учраас хувийн аливаа дайралтыг сөрөн зогсож чаддаг байна.

Тэд төвлөрч чаддаг. Нисгэгчээр бэлтгэгдэж буй оюутнуудад хамгийн түрүүнд “Ямар ч асуудал гарсан онгоцоо жолоодохоо хэзээ ч мартаж болохгүй” гэж заадгийг та мэдэх үү? Ихэнх онгоц сүйрсэн тохиолдлуудаас харахад нисгэгч нар асуудал юунаас болж гарав гэж тодорхойлохын тулд хамаг анхаарлаа төвлөрүүлснээс онгоцоо сүйрүүлсэн байдаг байна. Чадварлаг нисгэгч нар зорчигчдын үймээн сандрал, онгоцны дотоод засал гэх мэт элдэв янзын асуудалд огт сатааралгүй зөвхөн онгоцоо хэрхэн сайн жолоодоход анхаарлаа төвлөрүүлж чаддаг.

Тэд зоригтой. Шилдэг ажилчид ямар нэг асуудлыг шийдүүлэхийн тулд удирдлагуудаасаа асуулт асуухаас огт айдаггүй. Харин тэд асуухаасаа өмнө хэрхэн яаж асуухаа бодож, асуулт асуух тохиромжтой цаг мөчийг тооцоолж чаддаг.

Тэд хувийн зан чанараа хянаж чаддаг. Мэдээж шилдэг ажилчид өөрсдийн гэсэн үзэл бодолтой, өвөрмөц зан араншинтай хүмүүс байдаг. Гэхдээ тэд асуудал тулгарсан үед бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсож, өөрийн буруу байвал түүнийгээ хүлээн зөвшөөрч, аливаа асуудалд эв эеийг олохыг хичээдэг.

Тэд хэзээ ч сэтгэл ханадаггүй. Шилдэг ажилчид ямар ч ажлыг үүнээс сайн хийж болно гэдэгт үргэлж итгэж явдаг. Ялангуяа, тэд өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр хэзээ ч “сэтгэл ханах”-ыг мэддэггүй. Тухайн ажил урсгалаараа жигд сайн явагдаж байсан ч хамаагүй шилдэг ажилчид үргэлж тэр ажлыг илүү сайжруулах арга замыг хайсаар л байдаг.

Тэд хэзээ, юуг засах ёстойг сайн мэддэг. Тэд ямар нэг асуудал, тухайлбал кассын машин эвдэрснээс болж мөнгөн гүйлгээ саатах гэх зэрэг асуудал гарлаа гэхэд хэзээ ч “Энэ дандаа ингэж эвдэрч байдаг юм” гэсэн байдалтай ханддаггүй. Тэд шууд босч тэр кассын машиынг засах боломжтой хүнтэй холбоо барих, боломжтой бол өөрсдөө засахыг хичээдэг.

Тэд хэзээ ч итгэл эвддэггүй. Та менежерийн албан тушаалтай бол “Энэ миний буруу биш” гэх үг ямар зэвүүн, дургүй хүргэмээр сонсогддогийг сайн мэдэх байх. Харин шилдэг ажилчид хэзээ ч ийм байдал гаргадаггүй бөгөөд өөрсдийн гаргасан шийдвэртээ эзэн нь байж чаддаг.

Тэд “борлогдох” чадвартай. Энд дурдсан “борлогдох” чадвартай гэдгийг бусдад таалагдах чадвартай гэсэн утгаар ойлгож болно. Шилдэг ажилчид хэдийгээр шууд удирдах албан тушаалд ажилладаггүй байлаа ч хамтран ажиллагч нар нь тэдэнтэй ажиллах дуртай байдаг бөгөөд удирдлагууд нь тэдгээр хүмүүсийг гэрээ хэлцэл байгуулах, үйлчлүүлэгч нартай уулзуулах гэх зэрэг чухал ажлуудад ямар ч эргэлзээгүйгээр явуулж чаддаг.

Тэд төвөгтэй хүмүүстэй харилцаж чаддаг. Мэдээж “хэцүү” хүмүүстэй харьцахад маш төвөгтэй байдаг. Харин шилдэг ажилчид “хэцүү, төвөгтэй” ааштай хүмүүстэй харьцахдаа өөрсдийгөө маш сайн хянаж чаддаг бөгөөд огт уурлаж хашгичдаггүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ
УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ
 
Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа
Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​