Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Гэри Рассельтай IBO холбооны дэлхийн аварга, манай боксчин “King Tug” Нямбаярын Төгсцогт энэ сарын 8-ны өдөр тулаан хийхээр болсон.
Тэгвэл Н.Төгсцогт гавьяат өөрийн сошиал хуудсаараа дамжуулан "Бүх бэлтгэл бэлэн. 3 өдрийн дараа жингээ үзүүлэх л үлдлээ" гэж мэдэгдсэн байна.
Гэри Рассель болон Н.Төгсцогт нарын тулааныг Америкийн үндэсний хэмжээний томоохон ТВ болох SHOWTIME шууд дамжуулна. Хоёр тамирчны тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 000 хүний суудалтай “PPL Center” спортын ордонд зохион байгуулагдах бөгөөд өдрийн гол тулаан байх юм.
Ч.Ган