ЭХЯ САЙД УИХ ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: ЭЛЭГНИЙ ЭМИЙГ АНУ ХОРЬСОН Ч МОНГОЛ ХҮН ДЭЭР ТУРШИЖ БАЙНА



УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцэх эсэхтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр гишүүний зүгээс  АНУ-аас орж ирж байгаа элэгний  вирусын эсрэг гэгдэх эмэнд эргэлзэж  байгаагаа хэллээ. Тэрбээр “ АНУ-аас орж ирж байгаа энэ элэгний эмийг тус улсдаа хүн дээр туршаагүй юм билээ. Хорьчихсон. Гэтэл Монголд хүн дээр туршиж байна. Хэдэн нөхөр л шоудаад л Монгол хүн дээр дээрх эмийг туршиж байна. Төр гэж байгаа бол үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй” гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: