fbpx Оюутолгойгоос хувь хүртэх хугацаа наашлах уу, цаашлах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
5 минут 29 секунд

Оюутолгойгоос хувь хүртэх хугацаа наашлах уу, цаашлах уу

Оюутолгойг тойрсон олонлогууд  Монгол Улсын хувьд шүдний өвчин хэвээр. Ерөөс мордохын хазгай гэдэг шиг анх хөрөнгө оруулалт, ашиглалтын гэрээ байгуулсан эрх мэдэлтнүүд нь одоо энэ асуудлаараа дээлээ нөмөрчихөөд байгаа.

Ил уурхайн анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тооцсоноосоо өссөн,  2012-2015 оны хооронд үүссэн татварын маргаан, гүний уурхайн хөрөнгө оруулалтын Дубайн гэрээ,  хувьцаа эзэмшигчийн хувьд Монгол Улсын хүртэх ашиг хэдэн арван жилээр хойшилсон гэхчлэн олон асуудал хэрүүлийн алим хэвээр байна. 

Эдгээр асуудлыг хөрөнгө оруулагч талтай хэлэлцэж шийдвэрлэхээр  УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын болон бусад гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулахаар  “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төсөл баталсан.  Тогтоолын хэрэгжилтийг хангах талаар 2020 оны хоёрдугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх төлөвлөгөөг батлаад буй.

Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар өмнөх татваруудын зөрүүг нэхэмжилж гаргуулах, ногдол ашгийг нийгмийн хариуцлагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгнүүлэх, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг шаардлагыг тавихаар төлөвлөжээ.  Харамсалтай нь энэ бүхэнд “Рио Тинто” компани эсрэг байр суурьтай байж ирсэн. Олон улсын арбитрын шүүхэд зарга мэдүүлж одоо энэ асуудал тус шүүх дээр явж байгаа.

Яг ийм нөхцөл байдал дунд Оюутолгойн хөрөнгө оруулагчид хэд хэдэн томоохон шийдвэр гаргаад байна. Ингэснээр Оюутолгойн ашиглалтын гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах   ажилд ахиц гарах уу, аль эсвэл арагш ухрах уу гэсэн асуулт гарч  байгаа юм.

Юуны өмнө “Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ажлаа өгөхөөр болсон. Гэхдээ тэр ирэх оны гуравдугаар сар хүртэл албаа үргэлжлүүлэн хашна. Огцруулах болсон шалтгаан нь баруун Австралид орших нутгийн уугуул абориген хүмүүсийн үнэт дурсгал болсон 46 мянган жилийн настай агуйг дэлбэлсэн гэж байгаа.  Гэвч үүний цаана бас өөр учир шалтгаан байх шиг. Тухайлбал, “Turquoise Hill Resources”-ийн бусад хувь эзэмшигчид нь “Rio Tinto”-ийг “Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна” гэж буруутгасаар ирсэн. Монгол Улсын Засгийн газар энэхүү жижиг хувьцаа эзэмшигчтэй хамтран мөн гомдол гаргахаар болж байгаа гэсэн мэдээлэл бий.

Дашрамд сануулахад “Turquoise Hill Resources”-ийн зах зээлийн үнэлгээ 1.75 тэрбум орчим ам.доллар бөгөөд тус компанийн хувьцааны 50.8 хувийг “Rio Tinto” компани эзэмшдэг юм.

Тэгвэл Себастьян Жакыг огцруулахаар болсон нь Рио Тинто Монгол улсын эрх ашгийг үл тоомжирлосон байр сууриа эрхбиш зөөллөж байгаа алхам уу гэж харах өнцөг  байж болох юм.  Үүний өмнөхөн буюу энэ сарын эхээр Оюутолгой эрчим хүчнийхээ хэрэглээний зарим хэсгийг Монгол Улсаас хангахаар болсон.  Энэ ч бас нэг алхам. Монгол Улс Тавантолгойг түшиглэн 450 квт-ын цахилгаан станц барьж  Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг дангаараа хангахаар шийдвэрлээд байгаа билээ.

Себастьян Жакыг огцруулахтай зэрэгцэн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нэмэлт  санхүүжилт хийх томоохон шийдвэр гаргажээ.

Тухайлбал, хөрөнгө оруулалтын нийт зардал 5.3 тэрбум ам.доллар байсныг нэмэгдүүлж, 6.6-7.1 тэрбум ам.доллар гэж тооцоолоод байна. Одоогийн төслийн санхүүжилтийн нөхцөлийн хүрээнд нэмэлтээр 500 хүртэлх сая ам.долларын санхүүжилт босгох хэрэгтэй болж байгаа юм байна. Энэхүү нэмэлт хөрөнгө оруулалтыг “Turquoise Hill Resources” компани хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэхээр зорьж байна.

 Ямартай ч гүний уурхайн хөрөнгө оруулалт хагас тэрбум ам доллараар нэмэгдлээ. Монгол Улс  Оуютолгойн 34 хувийг эзэмшигчийн хувьд нэмэлт санхүүжилтийн өөрт ногдох хэсгийг гаргах учиртай. Гэвч тийм боломж байхгүй. Тиймээс мөнөөх л ногдол ашгаасаа төлөх гаргах хувилбар л яригдана. Тэр хэрээр хувь хүртэх хугацаа дахин хойшилно. Мөн Оюутолгойн уурхайн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай  тогтоолын “зардлыг дахин өсгөхийг хориглох”  заалт зөрчигдөж байна гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолд дурдсанчлан ногдол ашиг хүртэх хугацааг хариуцлагын хүрээнд наашлуулах хүсэмжлэл хэр бодитой байх бол гэсэн эргэлзээ бий болж байх шиг...

П.Булган

Эх сурвалж: TOIM.MN

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​