fbpx Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 55 секунд

Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ирэх сард болох сонгуульд ялсан тохиолдолд чухал ашигт малтмалын стратегийн нөөцийг бүрдүүлэхэд 1.2 тэрбум австрали долларын /580 сая фунт стерлинг/ хөрөнгө оруулна гэдгээ тус улсын Ерөнхий сайд Энтони Албанезе амлажээ. Цахилгаан авто машин, байлдааны онгоц, робот зэрэг дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай 7 төрлийн газрын ховор элементийн экспортод Хятад улс хязгаарлалт тогтоосны дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Хятадын хязгаарлалт нь бүх улс орныг хамрах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулсан татварын хариуд авч буй арга хэмжээ гэж олон нийт үзэж байна.

Австрали улс өөрийн болон түншүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элементийг нэн тэргүүнд тавих болно гэж Э.Албанезе хэлжээ. Гэвч түүний төлөвлөгөө Хятадын ноёрхлыг эсэргүүцэж чадах болов уу?

Газрын ховор ашигт малтмал гэж юу вэ, яагаад чухал вэ?

Газрын ховор элемент гэдэг 17 төрлийн элемент багтдаг бөгөөд тэдгээрийг олборлох, боловсруулахад төвөгтэй байдаг тул “ховор” гэж нэрлэжээ. Самари, терби зэрэг ховор элементүүд нь цахилгаан машин, өндөр дэвшилтэт зэвсгийн систем зэрэг ойрын хэдэн арван жилд дэлхийг тодорхойлох технологи үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Э.Албанезегийн санал болгож буй нөөцөд Австрали улс олборлолтоороо тэргүүлдэг лити, кобальт зэрэг чухал ашигт малтмалууд багтаж байна.

Хятад, Австралийн аль аль нь газрын ховор элементийн нөөцтэй. Гэвч газрын ховор элементийн боловсруулалт буюу технологид ашиглах боломжтой болгох үйл явцын 90 хувь нь Хятадад хийгддэг тул тус улс нийлүүлэлтийг хянах болжээ. Энэ нь барууны засгийн газруудад болгоомжлол төрүүлж байна.

Хятад улс экспортыг хязгаарлаж буйн учир

Бээжингийн зүгээс мэдэгдсэнээр, АНУ руу импортлох Хятадын бараанд 145 хувийн татвар ногдуулсан Д.Трампын шийдвэрийн хариуд газрын ховор элементийн экспортоо хязгаарлажээ.

Харин шинжээчдийн үзэж буйгаар, ховор металлын нийлүүлэлтийг баталгаатай болгож чадахгүй байгаа нь Д.Трампын засаг захиргааны санааг зовоосон асуудлуудын нэг болсон бөгөөд ялангуяа Бээжинтэй дипломат маргаан хурцдаж буй энэ үед ийм нөхцөл байдал үүсээд байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, 2019-2022 оны хооронд АНУ-д хэрэгцээтэй ховор элементийн 75 орчим хувийг Хятадаас нийлүүлжээ. Баруун Австрали мужийн Перт хотын Төмрийн хүдрийн судалгааны газрын захирал Филип Кирхлехнер ВВС-д ярьснаар, сүүлийн хэдэн арван жилд АНУ болон Европын Холбоо газрын ховор элементийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн, харин энэ хугацаанд Хятад улс боловсруулалтын тал дээр монополь байдлаа хурдацтай бэхжүүлсэн гэв. “Хятад улс АНУ болон Европын хамгаалалтын системүүдийн эмзэг цэг дээр нь хатгасан” гэж тэрбээр нэмж хэллээ. Tesla-гийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, Хятад улс сүүлийн үеийн соронзонд ашигладаг ховор металлын экспортыг зогсоосон нь тус компанийн хүн дүрст робот бүтээх чадварт нөлөөлж байна гэсэн байна.

Австралийн санал тоглоомыг өөрчилж чадах болов уу?

Э.Албанезегийн саналд "нөөц ашигт малтмалыг дотоодын үйлдвэрлэл олон улсын түншүүдийн аль аль нь ашиглах боломжтой" гэдгийг тусгажээ. Ф.Кирхлехнер хэлэхдээ "уг алхам нь удаан хугацаанд хүлээгдсэн” хэмээн сайшаасан боловч “асуудлыг шийдэхгүй” гэдгийг дурдсан байна. Гол асуудал бол Австрали чухал ашигт малтмалын нөөцийг бий болгосон ч гэсэн газрын ховор элементийг боловсруулах үйл явц нь Хятадын хяналтад байх болно. Лити нь газрын ховор элемент биш, харин цахилгаан машины цэнэг хураагуур, нарны зайн хавтанг үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой металл юм. Австрали улс дэлхийн литийн 33 хувийг олборлодог боловч багахан хэсгийг нь боловсруулж экспортолдог. Харин Хятад улс дэлхийн литийн дөнгөж 23 хувийг олборлодог боловч 57 хувийг нь боловсруулдаг гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ.

Австрали улс “Future Made in Australia” төлөвлөгөөнийхөө хүрээнд газрын ховор элементийг боловсруулахад хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд ингэснээр тус улсын чухал ашигт малтмалын нөөцийг ногоон шилжилтийг дэмжихэд хөшүүрэг болгохыг зорьж байна.

Перт хотод төвтэй “Arafura Rare Earths” компани өнгөрсөн онд тус улсын газар ховор элементийн анхны хамтарсан уурхай, боловсруулах үйлдвэрийг байгуулахад зориулж 840 сая австрали долларын санхүүжилт авчээ. Мөн 11 дүгээр сард Баруун Австралид анхны ховор элемент боловсруулах үйлдвэр нээгдсэн бөгөөд үйл ажиллагааг нь “Lynas Rare Earths” компани хариуцна. Гэхдээ тус улс наад зах нь 2026 он хүртэл Хятадаас хараат байх төлөвтэй байна гэж Вашингтонд төвтэй Стратегийн болон олон улсын судалгааны төв мэдээлжээ.

АНУ, Хятад хоёр ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?

Хятад улсын хувьд Д.Трампын бий болгосон тогтворгүй байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж байна. Хятадаас Канберрад суугаа Элчин сайд дэлхийн худалдаанд хандах Вашингтоны хандлагыг зэмлэн буруушааж, Бээжинтэй “гар нийлж ажиллахыг” Австралид уриалсан талаар Австралийн хэд хэдэн сонинд бичсэн боловч Э.Албанезе татгалзсан хариу өгчээ.

Австралийн тал Д.Трамптай хийсэн яриа хэлэлцээний үеэр ашигт малтмалаа санал болгосон юм. Америкийн тал зарим чухал ашигт малтмалыг Австралийн бараанд ногдуулсан 10 хувийн татвараас чөлөөлжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Э.Албанезегийн санал нь Австрали болон түүний түншүүдийг Хятад зэрэг стратегийн өрсөлдөгчдөөс хамгаалахад чиглэж байна. “Natixis” группийн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа-Херреро ВВС-д хэлэхдээ, Э.Альбанезегийн төлөвлөгөө нь эдийн засгийн байдал хурцадсан үед Австралийн нөөц баялгийг худалдах боломжийг тусгасан тул өмнөх саналуудаас “илүү боловсронгуй” байсан гэв. Хэрэв Хятад улс экспортын хязгаарлалт тогтоовол Австрали дэлхийн зах зээл дээрх үнийг бууруулахын тулд ашигт малтмалын нөөцөө илүү их хэмжээгээр зарж эхлэх бөгөөд Хятадын хязгаарлалтыг сулруулж чадна, гэхдээ Австрали улс Хятадыг бүрэн орлож чадахгүй хэвээр байх болно гэж А.Херреро нэмж хэлжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Н.Одонтуул: Гэр бүлийн хүчирхийлэл дахин давтагддаг, даамжирдаг, тойрог хэлбэрээр үргэлжлэн үйлдэгддэг
Н.Одонтуул: Гэр бүлийн хүчирхийлэл дахин давтагддаг, даамжирдаг, тойрог хэлбэрээр үргэлжлэн үйлдэгддэг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​