fbpx АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 30 секунд

АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз. Учир нь, АН том нам л даа. Харамсалтай нь, “…Монголын улс төрийн хоёр баганын нэг” хэмээх албан бус тодорхойлолтоос энэ намын УИХ дахь бүлэг албан ёсоор татгалзчихав бололтой. Үйлийн сэдэл нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад “…За, Баярцогт даргад хариулъя” гэснээс болсон. Үүнд дөрөөлсөн АН-ын бүлгийн улс төр нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохоос татгалзах буюу завсарлага авах болоод явчихав.

Гэтэл УИХ-ын тухай хуулийн 30.1.5-д “…Нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах эрхтэй” гэдгийг заагаад өгчихсөн. Завсарлага авах гэдэг нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой байх учиртай юм шүү дээ. Тиймээс ачигдрийн чуулган дээр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэх байсан гурван асуудлаас завсарлага авчихлаа.

Нэгэнт “…Бүлгийн шийдвэр” гээд баахан бужигнуулчихсан, бантсан ч биз. Гүрийсээр байгаад бүлэгтээ завсарлага авчихсан. Гэхдээ энэ ямар хор уршигтай О.Цогтгэрэл одоохондоо ойлгохгүй байх шиг байна. Энэ удаагийн улс төрд ах нараасаа зөвлөгөө тусламж авалгүй л туучих шиг боллоо. “…Хүний хуучин, дээлийн шинэ” гэдэг дээ. Ах нар нь цагтаа арай өндөр түвшний асуудлаар яг ийм улс төр хийж байсан түүх бий. Одоогоос 18 жилийн өмнө, 2007 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын зөвлөл хугацаагүй завсарлага авч байв. Шалтгаан нь, Ц.Нямдоржийн хэлсэн “АН” гэдэг хоёр үгтэй холбоотой байж таарсан. Учир нь тус чуулганы өмнөх өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж “…Төрийн эрх ашиг шаардвал зарим хүний бодсоноос өөр шийдвэр гаргаж чадна шүү” гэчихсэн. Яг үнэндээ ингэж хэлснийх нь араас Н.Батбаяр нарын гишүүд лавлаж, шалж асуусаар Ц.Нямдоржоос “АН-ынханд хандсан” үг унагааж чадсан байдаг. Түүнээс “…АН-ыг хүндэтгэдэг ч улс төрийн тооцоо бий” гээд хэлүүлчихсэн. Ингээд түүнд дөрөөлж улс төр хийсэн хэрэг л дээ. Тэгээд “…Ц.Нямдорж энэ үгнийхээ төлөө уучлалт гуйтал чуулганд оролцохгүй” гэж мэдэгдсэн.

Тухайн үед хаврын чуулган эхлээд хоёр сар болж, 30 гаруй хууль хэлэлцэж, батлахаас ганцхан Ойн тухай хуулийн ард л гараад байсан юм. Тиймээс АН-ын энэ үйлдэл тухайн үедээ бас л шүүмжлэлд өртөж байв.

Гэвч, өнөөдрийн АН-ын бүлгийн улс төртэй харьцуулалтгүй л дээ. Ер нь бол, баасан гаригийн хуралдаан дээр болсон “…За, Баярцогт даргад хариулъя” гэдэг бол УИХ-ын хоёр гишүүний хооронд болсон яриа ч гэсэн болно. Л.Оюун-Эрдэнэ бол 2024 онын сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын тухай хуулийн 41.2-т “…Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан. Үүнийг манайхан товчлоод “…УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй” гэчихдэг. Аль ч агуулгаараа, АН-ын бүлэг ажил хаях хэмжээний улс төр хийх шалтгаан байтугай шалтаг ч байхгүй юм, уг нь. Хэрвээ, энэ явдлыг улстөржүүлэн үргэлжлүүллээ ч Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа хоёрын л асуудлаараа дуусна. Ер нь тэгээд манай УИХ-ын гишүүдийн дунд бие биеэсээ уучлал гуйх хэмжээний байтугай хэн хэн нь Эрүүгийн хуулиар шийтгүүлэх хэмжээний зөрчилдөөн гарсаар ирсэн. Хэрүүл, зодоон, салаавч гээд эрхэм гишүүд “хүний ёс”-оор муудалцана, бас. Хамгийн сүүлд, одоо энэ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн оролцсон зодоон Төрийн ордонд болж байв. 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын гишүүд үдийн цай уухаар цуглаад байж л дээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн явж орсон байгаа юм. Тэгэхэд нь О.Цогтгэрэл “...Чи намайг гүтгэсэн” гэснээр АН-ын бүлгийн шинэ, хуучин хоёр дарга маргалдаад барилцаж авчээ. Улмаар Д.Ганбатыг заамдаж аваад нүүрэнд нь 2-3 удаа цохисон байна.

Д.Ганбат ч өмнөхөн нь түүнийг ноцтой асуудалд холбоотой болох талаар ярьчихсан байдаг. Үүний улмаас Д.Ганбатын цамцны хоёр товч тасарч, нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Тэднийг зодолдох үеэр Д.Ганбатын зөвлөх Б нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчээ. Цагдаагийнхан очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх үед Д.Ганбат Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт хандсан.

Шүүх эмнэлэг “...Хохирогч Д.Ганбатын хацар, уруулын зулгаралт, нүдний улайлт нь хөнгөн гэмтэлд хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан. Зөрүүлээд О.Цогтгэрэл 2023 оны нэгдүгээр сарын 6-нд “...Д.Ганбат нь 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, намайг онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгэж, нэр хүндэд халдсан” гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад бичиж өгсөн. Шулуухан хэлэхэд, энэ хоёр хэрэг хоёулаа эцэслэн шийдэгдсэн бол УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эсэх асуудал ч яригдахаар л байсан. Гэвч тухайн үедээ шийдэгдэлгүй тэр чигтээ “царцчих” шиг болсон. Одоо яаж байгаа юм, бүү мэд. Лав л Д.Ганбатыг “зодсон” О.Цогтгэрэлийн асуудал өнөөдрийг хүртэл эцэслээгүй л дуулдаж байна. Нөгөөтэйгүүр, АН-ын бүлгийн “…Завсарлага авна” гэсэн нь хаа хүртэл үргэлжлэх вэ гэдэг сонин байгаа юм. Эхнээсээ завсарлага авах ямар ч эрх зүй байхгүй, хуулийн боломж дээр санаж сэдсэн улс төрөө тоглоод ороод явчихсан. Гэтэл УИХ яг одоо улс, иргэдэд маш чухал асуудлуудыг хэлэлцэхээр зэхэж байна. Тэр дундаа, Баялгийн сан тойрсон олон санаачилгууд УИХ руу зүглээд байгаа юм. Яг ийм үед АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанаас завсарлага авсан тухайд таатай харж, нааштай дүгнэх хүн ховор байна. Адаглаад л, “…Шалтаг нь “Баярцогт” боллоо, шалтгаан нь Баялгийн сан л даа” гэцгээгээд эхэллээ.

Өөрөөр хэлбэл, “…“Баярцогт”-оор шалтаглаад Баялгийн санг бойкотлоод уналаа” гэх яриа улс төрийн хүрээнээс халиад хаа сайгүй яригдаж байна. АН-ынхан ч “…Ядахад, ингэж улс төр хийгээд С.Баярцогт, Ж.Баярмаа хоёрыг наагаад хаячих юм” гэж байна.

Явж явж АН доторх хууччуулын эртний өрсөлдөөн энэ дээр хэрэгжиж байгаа талаар ч ярьж байх юм. Энэ бүхний ард нэг бол С.Баярцогтод таагүй журмын нөхөр нь “шанаа” өгөх, эсвэл Баялгийн санг нам зогсоож, стратегийн ордоо авч үлдэх “хүсэл” үйлчлээд байгаагийн аль нэг нь байгаа л бололтой дуулдаад байна. Гэхдээ “…АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот” гэдэг ойлголт нийгэмд илүү таржээ. Эцэст нь, аль нь ч байлаа гэсэн, ямар ч жижиг нам сэдэхээргүй ядруухан улс төрийг АН-ын бүлэг эхлүүлчихлээ. Яаж зогсоож, ямар аргаар дуусгах юм, бүү мэд дээ.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭХНЭРЭЭ ОЛОН ЦАГ ТАМЛАЖ, АЛХААР ЦОХИЖ, ХУТГАЛЖ ХӨНӨӨСӨН ЭРЭГТЭЙД 17 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
ЭХНЭРЭЭ ОЛОН ЦАГ ТАМЛАЖ, АЛХААР ЦОХИЖ, ХУТГАЛЖ ХӨНӨӨСӨН ЭРЭГТЭЙД 17 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​