Монголын шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ манай улс анх удаа оролцож буй ширээний теннисний спортоор өрсөлдөж байна. Тэрбээр өнөөдөр 08:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Тунисийн Фадва Гарситай тоглож хожлоо.
Б.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө таван тоглолтод 11-5, 6-11, 10-12, 6-11, 7-11 харьцаагаар хожсон байна. Тэрбээр эхний тоглолтоо Чилийн Мариа Паулиньа Вегатай өнөөдөр 18:30 цагаас тоглоно. Тэдний хожсон нь хоёрдугаар шатанд Тайландын Сутасини Саветтабуттай тоглох юм. Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн урьдчилсан шатанд АНУ-ын Никил Кумартай 09:30 цагаас тоглоно.