fbpx Монгол улс атар газар эзэмшиж газар тариаланг эрчимтэй хөгжүүлсэн түүх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 22 секунд

Монгол улс атар газар эзэмшиж газар тариаланг эрчимтэй хөгжүүлсэн түүх

                                      

1. АТРЫН I АЯН (1959-1975)

Атрын I аян нь Монгол Улсад газар тариалан бие даасан салбар болж хөгжих эхлэлийг тавьсан. Энэ аянаар тариалангийн үйлдвэрлэлд техник технологийн олон шинэ дэвшилт аргууд нэвтэрч үр дүнгээ өгснөөрөө онцлогтой. Атрын I аяныг дотор нь 1959-1968, 1968-1975 он гэж хоёр дэд үе болгон авч үзэж болох юм. Эхний буюу нэгдүгээр дэд үе бол атар газар шинээр эзэмших болон хуучнаа тэлж өргөтгөх замаар тариалангийн талбайг эрс нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг үндсэнд нь хангаж эхэлсэн үе. Мөн газар тариалангийн үйлдвэрлэлд механикжилтыг бүрэн нэвтрүүлж, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин инженер техникч, агрономич, агротехникч, механикжуулагчийг олон зуугаараа бэлтгэж, тариалангийн үйлдвэрлэлийг явуулах техник, технологид суралцан, дадлагажиж туршлага хуримтлуулж эхэлсэн. Энэ дэд үеийн гол бодлого нь их хэмжээгээр атар газар хагалж, тариалангийн талбайг өргөтгөн нийт ургацын хэмжээг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэж байв. Атрын I аяны эхний жилүүдэд Сэлэнгэ аймагт Зэлтэр, Дархан, Хөвсгөл аймагт Эгүүр, Дорнот аймагт Хэрлэнгийн сангийн аж ахуйг шинээр атар газар эзэмших замаар байгуулж, хуучны 20- оод сангийн аж ахуйд техник хүн хүч, хөрөнгийн туслалцаа үзүүлэх замаар тариалангийн талбайг тэлж өргөтгөх ажлыг хийсэн. Мөн атрын анхдугаар аяны эхний арван жилд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Булган, Хэнтий, Дорнод аймагт тус бүр жилдээ 200 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийг шинээр байгуулж ашиглалтад оруулсан. Ийнхүү атрын I аяныг эхлүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, 1960 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 246.6 мянган тонн буюу 16.8 сая үр тариа хураан авч, эх орныхоо гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэн, Монголын ард түмэн анх удаа эх орныхоо хөрс шороонд ургуулсан тариагаар хийсэн гурилыг хүнсэндээ хэрэглэж эхэлсэн юм. 1961 онд улсын сангийн аж ахуйнуудын тэргүүний ажилчдын анхдугаар тулж ажиллаж байсны жишээ юм. Атрын I аяны эхний 15 жилд тариалангийн салбарт мэргэжлийн армийг бүрдүүлж чадсан нь том, амжилт. Үүнийг баталгаажуулж энд цөөн хэдэн тоо хэлье.1959 онд агрономич 25 байсан бол, 1968 онд 554, агротехникч 125 байсан бол 696, Инженер 4-223, болжээ. Энэ бол тариалангийн үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулах мэргэжлийн том арми байв.

Мэдээж тэд сургуулийн ширээнээс дөнгөж гараад цөөн жил ажиллаж байсан учраас туршлага дутаж байсан нь ойлгомжтой. Гэхдээ л тэд “Атар” гэдэг шинэ ухагдахууны утгыг тайлсан анхны хүмүүс гэдгээрээ үнэтэй капитал юм. Эдгээр атраар овоглосон түүхэн хүмүүсийн заримыг дурдвал Дарханы САА-н дарга Бадарчин, ерөнхий агрономич Бадамцэрэн, Зэлтэрийн САА-н ерөнхий агрономч Балдан, Эгүүрийн САА-н ерөнхий агрономич Дашцэрэн, тариалангийн САА-н ерөнхий агрономич “Хар” хэмээх Дамдинсүрэн, Жаргалантын Рэнцэнханд, хар хэмээх Дорж, Намсрай, Б.Цэвэгмэд, Камен, Төмөрбаатар, Пүрэвдорж, Пэрэнлэй, Шатар, Туваан нарын инженер механикчид ч анхны атарчдын гэр бүлийн дансанд мөнхөд бүртгэлтэй байх болно. Атар эзэмших ариун үйлсэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Сэлэнгэ аймгийн Бургалтайгаас эх үүдэлтэй, Зүүнхараагийн (эдүүгээ Дарханы) хүрээлэн, түүний салбар станцуудын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд атрын анхдугаар аяныг эхлэхээс эдүгээг хүртэл тариалангийн үйлдвэрлэл тариаланчидтай хүйн холбоотой ажиллаж үр нөлөөгөө үзүүлсээр байна. Тариалангийн үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэстэй технологийг боловсруулж мөрдөхөд тэдний үүрэг асар их байсан, одоо ч хэвээр байна. Энэ хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан нэрт эрдэмтэн Өлзий, Зундуйжанцан нарын олон систем, үйл ажиллагааны норм, нормативыг Монголын өргөн уудам бүс нутгийн хөрс цаг уурын онцлогт тохируулан шинжлэх ухааны үндэстэй тогтоох ажлыг 1960-аад оны сүүлчээр байгуулсан Хөдөө аж ахуйн нормчилал шинжилгээний (дараа нь хөдөө аж ахуйн механикжуулалт цахилгаанжуулалтын эрдэм шинжилгээний төв станц болсон)станц гүйцэтгэж байсан. Гадаадаас техник оруулж ирэх захиалгыг хөдөө аж ахуйн яам зөвхөн энэ станцийн зөвлөмжийн үндсэн дээр хийдэг байлаа. Энэ ажлыг Намсрай, Өлзийхутаг, Түмэн, Чимэд зэрэг эрдэмтэн мэргэжилтнүүд хариуцан гүйцэтгэж байсан. Одоо ч зарим нь ажилласаар байгаа. Атрын анхдугаар аяны эхний жилээс тариалангийн үр сортын асуудалд онцгой анхааралд байсан. Үр тарианы нэн ялангуяа улаанбуудайн сортыг сонгохдоо Зөвлөлт Холбоот Улсын цаг агаарын хувьд манайхтай төстэй нутагт тариалдаг сортыг тухайлбал, төвийн нутгуудад Саравтов-29, склад, боосон сүрлээр “Рига” хэмээх түр байр хийж үрээ хадгалдаг байсан ч тэдгээр нь хангалтгүй учраас ихэнх үрээ гадна ил нуруулддаг байв.

Энэ нь мэдээж үрийн чанарт муугаар нөлөөлж байсан нь ойлгомжтой. Атрын анхдугаар аяны эхний 10 жилд үр тарианаас гадна, төмс хүнсний ногоог төрөлжсөн сангийн аж ахуйнуудад тариалж, хот төв суурин газрын хөдөлмөрчдийг хангах ажлыг зохион байгуулж байв. Харин жимс жимсгэнийг олон сангийн аж ахуйд өргөн тариалж байсан юм. Малын тэжээлийн ургамлыг зохих хэмжээгээр тариалж байсан ч атар эзэмших үед тавьсан зорилтын хэмжээнд хүрч чадалгүй байсаар 1968-1969 оны зудтай золгосон нь том сургамж болсон. Атар газар эзэмшиж, тариалангийн талбайг огцом нэмэгдүүлэх замаар явсан эхний жилүүд амжилт, ололттой тал нь ахиу байсан ч цаашид цаг алдалгүй анхаарч, яаралтай арга хэмжээ авбал зохих сөрөг үзэгдлүүд ч цөөнгүй байсан юм. Атар газар хагалах ажлыг эхнээс нь шинжлэх ухааны үндэстэй зөв технилогиор явуулахад бага анхаарч төлөвлөгөө даалгаварт хэт шахагдан, нөгөө талаас мэдлэг туршлага дутагдалтайгаас шалтгаалан тариалангийн талбайн нэлээд хэсэг нь элэгдэлд орж, үржил шим нь муудан тогтвортой ургац авах баталгаагүй боллоо гэдэг дохиог 1960-аад оны сүүлчээс өгч эхэлсэн. Энэ нь тариалан эрхлэгчид, эрдэмтэд мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэлсэн бөгөөд цаашид бүх талын судалгаа, дүгнэлт хийж, тариалан эрхлэх ажилд чанарын өөрчлөлт гаргах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Улсын агрономичдын анхдугаар зөвлөгөөнийг 1969 оны арванхоёрдугаар сард Улаанбаатарт зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг авч хэлэлцсэн. Зөвлөгөөнд “Атрын анхдугаар болон эхний жилийн ажилд хийх дүгнэлт, зорилтын тухай илтгэлийг ХААЯ-ны орлогч сайд Ш.Гунгаадорж, МОНГОЛ УЛС АТАР ГАЗАР ЭЗЭМШИЖ зөвлөгөөнийг хийж атар эзэмших, газар тариалангаа улс ардын аж ахуйн бие даасан салбар болгон хөгжүүлсэн ажлын анхны үр дүнг хэлэлцэж цаашдын зорилтоо тодорхойлсон. Зөвлөгөөнөөс цаашид тариалангийн талбайг өргөжүүлэхийн хамт ургацыг нэмэгдүүлэх техник, технологи, зохион байгуулалтын цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Атрын I аяны хугацаанд энэ салбарыг дээд, дунд боловсролтой мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилтыг үндсэнд нь шийдвэрлэсэн.

Сангийн аж ахуй бүрийг ерөнхий агрономич, ерөнхий инженер, үрийн болон засварын агрономич инженер мэргэжилтнээр бүрэн хангасан. Эдгээр мэргэжилтнийг дотоодын болон ЗХУ-ын их дээд сургуулиудад бэлтгэж байв. Сангийн аж ахуйн ерөнхий мэргэжилтнүүд тус бүртээ тайлан (тусгай маягтын дагуу) гаргаж дээд газартаа хамгаалж, сайшаал, зэмлэл аль алиныг нь авдаг байсан нь удирдах байгууллага нь мэргэжилтэнтэй САА-н Жанчив,Баруунтурууны САА-н ерөнхий агрономич Шаалуу, Өндөрхааны САА-н ерөнхий агрономич Балжинням, Түмэнцогтын САА-н ерөнхий агрономич Д.Цэрэнжав, Хэрлэнгийн САА-н ерөнхий агрономич Б.Бадамжав, Зүүнхараагийн САА-н ерөнхий агрономич Т.Даваасүрэн, Угтаалын САА-н ерөнхий агрономич Далхжав, Хархорины САА-н ерөнхий агрономич Дашдондог, Аюур, Төвшрүүлэхийн САА-н ерөнхий агрономч Гончигсамбуу, Батсүмбэрийн САА-н ерөнхий агрономич Вандан, Ингэттолгойн САА-н агрономич Цэрэн, Орхонтуулын САА-н агрономич Цээрэн болон энд нэрийг нь дурдаагүй олон агрономич, агротехникч, атрын алтан дансанд нэр нь мөнхрөн үлдэнэ. Атрын анхдугаар аяны агуу их үйлсэд, оньсон түлхүүрт техникийн олмыг атгаж, агрономичуудтай эн тэнцүү үүрэг гүйцэтгэж явсан анхны атарчин механик Төмөрдорж, Гончигжав, Түвдэнгээс эхлээд инженер жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон Улаанбуудайн “Орхон” сортыг төвийн бүсэд эдүгээ хүртэл тариалж байр сууриа эзэлсээр байна. Тус хүрээлэн газар тариалангийн үйлдвэрлэлийн бүхий л төвшинд өөрийн эрдэмтэд, салбар станцуудаараа дамжуулан судалгаа хийж үйлдвэрлэлд нөлөөгөө үзүүлсээр байгаа юм. Атрын анхны аяны 10-15 жилд энэ хүрээлэн, түүний салбар станцууд эрдэмтдийн гүйцэтгэсэн үүрэг, үр нөлөө асар их байсан. Энэ хүрээлэнгийн захирал байсан Л.Бадарч, Хүчит Цэдэв, Алтансүх, эрдэмтэн Артбазар, Гунгаа, Волоож, Цэвэгдорж, Б.Дорж, Нямжав, Цэрмаа, Бямбажав, Уртнасан, Шархүү, Балжинням, Аюурзана, Дамба, Бааст, Ганболд нарын олон эрдэмтэн атрын анхдугаар аяны алтан аргамжаанд мөнхөд уяатай байх болно. Атрын I аяны явцад газар тариаланд ашиглаж байсан төрөл бүрийн трактор, комбайн болон чиргүүл луужин машины Саруубра, Лютесценс-758, Баруун болон өндөр уулын бүсэд Альбидуй-43, Скала, Зүүн бүсэд, Лютесценс-758, хатуу буудайн Народная, Харьков-46 зэрэг сортыг шууд буюу сорт сорилтын салбарт тариалж шалгаруулах замаар тариалж байв. 1960- аад оны дунд үед эх орны “Орхон” сорт бий болсон ч түүнийг зөвхөн төвийн хязгаарлагдмал бүсэд тариалж байв. Улаанбуйдаанаас гадна тэжээлийн болон пивоны зориулалтаар овъёос, арвай вандуй зэрэг таримлыг өргөн тариалж байсан. Сортуудыг цаг уурын нөхцөл ойр нутгуудаас сонгон тариалж байсан.

Дашрамд дурдахад одоог бодоход таримлын нэр төрөл олон байсан. Улсын хэмжээнд 13 сорт сорилтын салбар үйл ажиллагаагаа явуулдаг болсон бөгөөд үүгээр бүх сорт дамждаг байлаа. Атарын эхний 10 гаруй жилд үр хадгалах байргүй, хөрөнгийн бололцоо ч байгаагүй учраас тухайн үед Хятадуудын ашиглаж байсан чулуун шинээр боловсруулсан “Газар тариалангийн системийн” тухай илтгэлийг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Л.Бадарч нар тавьж хэлэлцүүлсэн. Ингээд асуудлыг хоёр өдрийн турш тал бүрээс нь шүүн хэлэлцээд Монгол Улсын газар тариалангийн системийг анх удаа баталсан. Уг системийг цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэхэд мөрдөх хууль байх ёстой гэж үзсэн. Энэхүү зөвлөгөө нь газар тариалан эрхлэж байсан тухайн үеийн арга барилыг эрс өөрчлөх тухайлбал: Үрийн аж ахуйн системийг шинээр боловсруулж хуульчлах, хөрсний салхины элэгдэлтэй тэмцэх арга хэмжээг яаралтай боловсруулж төр засагт уламжлан баталгаажуулах, тариалангийн материаллаг баазыг бэхжүүлэх ялангуяа сангийн аж ахуйнуудыг үрийн склад агуулах, засварын газартай болгох, бусад материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний тухай асуудал боловсруулж холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, тариалангийн үйлдвэрлэлийн технологийг хатуу мөрддөг болох ялангуяа шинээр баталсан газар тариалангийн системийг аж ахуй бүр бүс нутгийнхаа онцлогт тохируулан мөрдөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зөвлөлгөөнд оролцогсод санал нэгтэй тохирч шийдвэрийг баталсан. Эдгээр арга хэмжээг дараагийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлсэн юм. Үргэлжлэл бий..

                                           /Монгол Улсын гавьяат агрономич, Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын ерөнхийлөгч/

                                                                                                                                    Ш.ГУНГААДОРЖ

 
 

 

 

МИАТ ТӨХКомпаний олон улсын нислэг зуны цагийн хуваарьт шилжлээ
МИАТ ТӨХКомпаний олон улсын нислэг зуны цагийн хуваарьт шилжлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​