fbpx Дуу хуурын нутгаас тасарч эгшиглэсэн шуранхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
16 минут 20 секунд

Дуу хуурын нутгаас тасарч эгшиглэсэн шуранхай

Монголчуудын язгуур соёлын их өвийн нэг нь уртын дуу билээ. Өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ том өвийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж яваа уран бүтээлч олон бий. Гэхдээ тэднээс онцгой нэгний тухай энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа өгүүлье. Учир нь дуу хуурын өлгий Дундговь аймгийн Өлзийт суманд эгэл малчин “Талын” Цэрэнгийнх гэсэн нэгэн айл бий. Хэдэн үеэрээ мал маллаж, нутаг усандаа ажилсаг гэдгээрээ алдаршсан энэ гэрт аялгуу эгшиг тасардаггүй байлаа. Гэрийн эзэгтэй М.Чулуубат сайхан дуулдаг, үйлэнд уран. Охид нь ээжийгээ дуурайсан цээлхэн хоолойтой. Есөн хүүхэдтэй энэ айлын ихэр сувд шиг гурван охин нь урлагийн, тэр дундаа дуучин болсон ховорхон заяатай. Том эгч Ц.Чулуунцэцэг.

сонин mn

Түүнийг бид “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр сайн танина. Удаах эгч Ц.Отгонцэцэг нь Төмөр замын дуу бүжгийн чуулгат насаараа ажиллаж байна. Харин энэ удаагийн нийтлэлийн баатар тус айлын отгон охин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Туяацэцэг уртын дуучин мэргэжилтэй. Эгч нарыгаа дагаж, эгэл малчны хотноос урлагийн тэнгэрт гялалзсан түүний хувьд язгуур урлагийн “Сарны чулуу” чуулгаас ажлын гараагаа эхэлж, өдгөө Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучин, ахлах ахлагч цолтой уран бүтээлээ туурвиж байна. Түүний дуу хөгжимд дурласан гэгээн амьдралын түүхийн хуудсыг хамтдаа нээе.

сонин mn

МАЛЧИН УДАМТАЙ, МОНГОЛ ОХИН

Есөн хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлсэн Ц.Туяацэцэгийн хүүхэд нас Өлзийт сумын Буянт бригадад, малчин монгол хүүхдийн нэгэн адил малын захад өнгөрчээ. Хэдийгээр аав ээж, дөрвөн ах, дөрвөн эгчдээ эрхэлж, хайранд бөмбөрч өссөн ч ажлаас хойш суудаггүй, хөдөлмөрч охин байсан гэдэг. Монгол малчдын амьдрал өглөөний ургах нартай хамт эхэлж, үдшийн бүрийд өндөрлөдөг билээ. Үүний дагуу багадаа хурга ишиг эргүүлнэ, жаахан том болоод аргалаа түүж, усандаа явж, цагаан идээгээ боловсруулна. Хонь ямаагаа холбож, ингээ саана гээд балчир наснаасаа эхлээд аав, ээждээ туслахыг хичээдэг байв. Цэрэн гуайн хүүхдүүд аавыгаа ажаа гэж авгайлж дуудна. Ажаа нь хүүхдүүдээ тэр бүр хатуу үг хэлж, үглэхгүй. Харин үйлдлээрээ үлгэрлэдэг, зүгээр суудаггүй хөдөлмөрч хүн байжээ. Тэднийх зуны дэлгэр цагт гар аргаар эсгийгээ үйлдвэрлэнэ. Үүний өмнө унгасаа болон ахрын ноосоо савж боловсруулна. Унгасаа савж байхдаа исгэрч салхи гаргаж болохгүй зэрэг малчдын наад захын мэдлэгийг хүүхдүүддээ багаас нь зааж сургана. Үүнээс гадна ажаа ээж хоёр нь тухайн үед радиогоор явсан дуу болгоныг даган дуулж, хүүхдүүддээ сонсгодог байжээ. Тиймээс энэ айлын есөн хүүхэд бүгд хөгжмийн сонсголтой, дуунд дуртай болж өссөн гэнэ. Ц.Туяацэцэг 1986-1996 онд Өлзийт сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн байна. Зарим жил дотуур байранд, зарим жил нь ах, эгчийндээ амьдарна. Багаасаа л дуу хуур цалгисан гэрт торнисон учир сургуулийнхаа урлагийн үзлэгт үргэлж манлайлна. Багш нар нь ч хоёр эгч нь сайхан дуулдаг юм чинь чи ч ялаагүй дуулж чадна гэж урам өгдөг байжээ.

Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ ЭГЧИЙНХЭЭ ГАРЫН ШАВЬ

Уртын дуучин Ц.Туяацэцэгийн хувьд дуучин тэр дундаа уртын дуучин болно гэж бодож байсангүй. Харин хөгжимчин болохыг мөрөөддөг байв. Түүнийг ерөнхий боловсролын сургуулиа төгсөх үед ах эгч нар нь бүгд гэр бүл зохиож, тусдаа гарсан байжээ. Хоёр эгчийнх нь хувьд урлагийн зам хөөж, хотод суурьшаад байв. Энэ үед отгон охин нь хотод очиж, урлагийн сургуульд сурах хүсэлтэйгээ ажаадаа дуулгатал зөвшөөрөөгүй гэдэг. Аав ээж хоёр нь бага охиноо дэргэдээ байлгаж, малчин болгох хүсэлтэй байсан гэнэ. Ийнхүү тэрбээр ажаагийнхаа хүслийн дагуу сургуулиа төгсөөд хоёр жил ижий аавдаа түшиг болжээ. Гэвч хүний хүсэл мөрөөдөл гэдэг хэзээ ч унтарч бөхдөггүй ажээ. Цагийн эрхэнд охиноо хараад ажаагийнх нь бодол өөрчлөгдөж, урлагийн сургуульд сурахыг нь зөвшөөрсөн гэдэг. Ийнхүү хөгжимчин болох хүсэл мөрөөдөлтэй залуухан бүсгүй 1999 онд Улаанбаатарт ирээд хөгжмийн сургуульд оролгүйгээр шууд уртын дуучин болохоор СУИС-д шалгалт өгтөл тэнцчихэв. Тэдний ангид өнөөдрийн гавьяат Л.Болдбаатар болон Л.Банзрагч, Н.Баасандорж, УДБЭТ-ын дуучин Б.Дариймаа зэрэг уран бүтээлчид суралцдаг байжээ. Хамгийн сонин нь Ц.Туяацэцэгийн мэргэжлийн багш нь түүний төрсөн эгч, гавьяат жүжигчин Цэрэнгийн Чулуунцэцэг юм. Эгчээрээ таван жил хичээл заалгаж, ур чадвараа дээшлүүлж, уртын дуучин болсон нь түүний амьдралын хамгийн жаргалтай бас хариуцлагатай үеийн нэг юм. Хэдийгээр гэртээ очоод эгч дүү болдог ч эгч нь хичээлийн танхимд хэзээ ч түүнд бусад шавиасаа илүү хандаж байсангүй. Ц.Туяацэцэгийн хувьд Ц.Чулуунцэцэг эгчтэйгээ ихэр юм шиг адилхан билээ. Тиймээс хааяа хүмүүс андуурдаг байсан тухай гэгээн дурсамж хүүрнэж байсан юм. Зарим нь бүр Чулуунцэцэгийн дүү нь үү, охин уу гэж асуудаг байсан ажээ. Одоо ч түүнтэй уулзахад яг л өнөөх “Өнөр бүл” киноны Цэрмаа өөдөөс хараад сууж байх шиг сэтгэлд нэг л ойрхон мэдрэмж төрж байсан юм. “Өнөр бүл” киноны тухай дүү нь “Чука эгч бид хоёр олон насны зөрүүтэй. Эгч маань дөнгөж 18 настайдаа тухайн кинонд тоглож байсан юм. Харин миний хувьд дөнгөж нэгдүгээр ангийн сурагч болж байлаа. Хүмүүс эгч чинь кинонд тоглосон гэж хэлэхийг нь сонсоод их гайхдаг байсан. Учир нь тухайн үед хөдөөний хүүхэд тэр бүр кино үзэж чадахгүй. Хааяа л ах эгчийгээ дагаж улаан булан орно. Арай том болоод эгчийгээ Өнөр бүл киноноос хараад бахархах, баярлах сэтгэл төрж байсан” гэв.

УРТЫН ДУУЧНААС ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА РУУ

сонин mn

ХЦДБЧ-ын гоцлол дуучин, ахлах ахлагч Ц.Туяацэцэг.

Ийнхүү Ц.Туяацэцэг 2004 онд Уртын дуучин гэсэн шинэхэн дипломоо өвөртлөөд, “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тухайн үед тус театр ид мандан бадарч, жуулчдад зориулсан тоглолтоос гадна гадны оронд үндэсний урлагаа сурталчлах их ажлыг өрнүүлдэг байсан юм. Энэ том театрт нийтлэлийн баатар Ц.Туяацэцэг дуучин маань 10 жил ажилласан түүхтэй. 2000 оны эхэн ба дунд үед нийтийн буюу зохиолын дуу хүчээ авч байсан үе билээ. Уртын дууны анги төгссөн хүүхдүүд ч зохиолын дуу руу хошуурч байсан гэдэг. Ц.Туяацэцэг дуучны хувьд ч энэ боломж 100 хувь нээлттэй байсан юм. Гэвч дөнгөж сургуулиа төгсөөд нэр хүндтэй том театрт орсон явдал болон уртын дуугаа түмэнд түгээх, нэгэнт л энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн учир энэ урлагтаа үнэнч үлдье гэсэн сэтгэл нь түүнийг жолооджээ. Харин энэ үедээ хоёр эгчтэйгээ хамтарч, хэд хэдэн уран бүтээл гаргаж, тоглолт хүртэл хийсэн байдаг. “Сарны чулуу” чуулга 2013 онд татан буугдахад Ц.Туяацэцэг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад орсон намтартай. Тэр үеэс өнөөдрийн хүртэл энэ байгууллагадаа ажиллаж, уртын дууныхаа хажуугаар цэрэг эх орны сэдэвтэй уран бүтээл хийж, монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа хилчдэдээ хүрч, аялгуу эгшгээ түгээж явна. Цэргийн амьдралын ёс журмыг сайн мэдэхгүй шинэхэн алба хаагчийн хувьд эхлээд юм бүхэн сонин, содон байсан гэнэ. Ажилд орсон эхний өдрөө өглөө 09:00 цагтай уралдаад очиход бүх уран бүтээлчид ирээд, хувцсаа өмсөөд, жагсахад бэлэн болчихсон байжээ. Энэ үеэс цэргийн амьдрал, цэргийн байгууллага хувийн театраас тэс өөр гэдгийг улам бүр мэдэрч, алхам тутамдаа хичээх болжээ.

сонин mn

ЭГЧ ДҮҮ ГУРВЫН ҮЛ ТАСРАХ ХОРШИЛ

Эх орныхоо дархан хилийг манаж, тусгаар тогтнол, эрх чөлөөг халуун амиараа хамгаалж яваа хилчдийн хүсэн хүлээдэг зүйл нь уран бүтээлчдийн тоглолт билээ. Даанч алс хол хилийн зурвас дээр очиж, ая дуугаа өргөх дуучин тун ховор. Харин Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хувьд жил бүр тодорхой хуваарь гаргаж, хилчдэдээ хүрч, тоглолтоо хүргэх зорилготой. Энэ үүргийнхээ хүрээнд дуучин Ц.Туяацэцэг болон тус чуулгын уран бүтээлчдийн хувьд энэ есөн жилийн хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт албаа хашиж байгаа хилчид дээрээ очиж, аялгуу эгшгээ тасрахгүй хүргэж байгаа юм. Энэ тухайгаа тэрбээр “Хил дээр очиход өөрийн эрхгүй сайхан мэдрэмж төрдөг. Бид ямар сайхан амар амгалан улсад амьдардаг юм бэ. Энэ эрх чөлөөг бидэнд үлдээсэн үе үеийн хилчдээрээ бахархахгүй байхын аргагүй. Үүргээ гүйцэтгэж байгаа хилийнхэн маань ч биднийг бүр саначихсан, сайхан хүлээж авдаг” гэсэн юм. Дуучин Ц.Туяацэцэгийн хувьд “Сарны чулуу” чуулгад байх үеэсээ буюу 2004 оноос хоёр эгчтэйгээ хамтарсан уран бүтээл хийж эхэлсэн байдаг. Анх “Дуу хотолсон тал” хамтарсан тоглолт хийж байв. Мөн 2007 онд “Амин гурван аялгуу” тоглолтоо толилуулж байсныг нь тухайн үеийн үзэгчид тодхон санах буй заа. Эгч дүү гурвын хамт дуулсан дуунаас онцолбол Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэчулууны аялгуу “Говь гурван сайхан”, “Говь сайхан нутаг”, аавдаа зориулсан “Буурал аав”, “Найрсаг байгаасай”, “Буянтын борхон толгод”, “Ихэр заяа”, “Насаараа дурсах нутаг” зэрэг олон дууг нэрлэж болох. Харин Ц.Туяацэцэгийн хувьд уртын дуунаас алдарт “Уяхан замбуу тивийн наран”, “Шар талын цэцэг”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Жавхлант сүрэг” зэрэг дууг сэтгэлд хоногштол эгшиглүүлж, сонсогчдын хүртээл болгосон юм.

300 ДУУГ НООТОЛЖ, НОМ БОЛГОСОН ДУУЧИН

сонин mn

Уртын дуучин Ц.Туяацэцэг 2004 онд сургуулиа төгсөхдөө 50 дуу ноотолсон “Асар өндөр” хэмээх ном бүтээж байсан юм. Дараа нь 2010 онд “Алтан говийн унага” гээд мөн 50 дуутай номоо хэвлүүлж байв. Харин 2021 онд “Хуур магнайн эгшиг” гээд 300 дуутай уртын дууг ноотолсон номоо гаргасан билээ. Энэ нь түүний сүүлийн 15 жилийн хөдөлмөр ажээ. Ц.Туяацэцэгээс өмнө алдарт дуучин Ж.Дорждагва гуайн 1970 онд гаргасан цэнхэр ном, Н.Норовбанзад багшийн “Талын морьтны дуу”, Б.Алтантуулын “Эртний сайхан”зэрэг энэ төрлөөр бүтээсэн ном бий. Харин Ц.Туяацэцэгийн “Хуур магнайн эгшиг” ном нь хамгийн олон дуу багтаасан гэдгээрээ онцлог, анхдагч ажээ. Түүний хувьд ноотны ном гаргах болсон нэг шалтгаан нь “Сарны чулуу” чуулгад байхдаа жуулчдад зориулсан тоглолтод оролцдог байсантай нь холбоотой юм. Учир нь уртын дууг жуулчид их гайхаж, сонирхож хүлээж авдаг байжээ. Тоглолт дууссаны дараа уртын дууны үүх түүхийг асууж, уртын дуу сурах сонирхолтой байгаагаа хэлж, ноотны ном ихэвчлэн асуудаг байсан гэнэ. Тиймээс эдгээр хүмүүст болон монголчуудын их өв болсон энэ урлаг, дуугаа ном болгож мөнхжүүлэх бодол тээсэн нь ийнхүү биеллээ олсон байна. Ц.Туяацэцэг уртын дуучин болсноороо үргэлж бахархаж, омогшиж явдаг уран бүтээлч. Дуу хуураараа хүмүүст аз жаргал, гэгээн бүхнийг түгээдэг учир тайзан дээр гарах бүртээ сэтгэл тэнэгэр буудаг тухайгаа онцолж байлаа. Ялангуяа уртын дуу хэмээх энэ их өвийг тээж, түгээн дэлгэрүүлж яваадаа сэтгэл дүүрэн байдаг аж. Тиймээс монгол хүн бүр уртын дуугаа аялдаг, ойлгодог, сонсдог байгаасай. Уртын дууны үг нь хүртэл амьдралын их философи, ухаарал байдаг юм шүү гэж байв.

сонин mn

ТОМ ОХИН НЬ ЭЭЖИЙНХЭЭ АДИЛ УРЛАГИЙН ЗАМНАЛЫГ СОНГОВ

Цэрэнгийн Туяацэцэг хэмээх эрхэм дуучин бүсгүй гурван хүүхдийн ээж билээ. Тэрбээр заяаны ханиараа цэргийн хүн сонгожээ. Том охин нь ээжийнхээ адил урлагийн замыг сонгож, СУИС-ийн төгөлдөр хуурчийн ангийг төгссөн аж. Өдгөө БНСУ-д магистар хамгаалж байгаа юм байна. Дуучин ээж нь охиноо зургадугаар ангид ороход нь өөрөө хөтөлж, Монголын хүүхдийн ордны ятгын дугуйланд элсүүлжээ. Энэ цагаас хойш охин нь хувь заяагаа өөрөө зурсан гэлтэй. Есдүгээр ангиа төгсөөд өөрийн хүсэлтээр шалгалт өгөөд урлагийн “Бадмаараг” ахлах сургуульд элсжээ. Харин лицей сургуулиа төгсөөд мөн өөрөө гүйсээр СУИС-д элссэн байна. Бүх шалгалтаа өгч тэнцчихээд ээждээ хэлсэн тул охиндоо хүсэл мөрөөдлөө биелүүлж, өөрийнхөө ирээдүйг өөрөө шийдэх боломжийг нь нээлттэй үлдээжээ. Үүнээс харахад өнөөх урлагийн удам өдгөө үр хүүхдэд нь уламжлагдаж, малчин Цэрэн болон гэргий Чулуубатынх нь асгарсан их авьяас охидод нь заяаж, цаашлаад тэдний үр удамд аялгуу эгшиг тасралтгүй хөвөрсөөр байгаа нь сайхан.

сонин mn

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Баттулгаас тайлбар авахаар АТГ-аас хоёр удаа дууджээ
Х.Баттулгаас тайлбар авахаар АТГ-аас хоёр удаа дууджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​