fbpx Чанаргүй эмийн золиос юунд хүргэх бол...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 13 секунд

Чанаргүй эмийн золиос юунд хүргэх бол...

Эрхэм баян эрүүл мэнд гэж ярьдаг. Гэвч энэхүү хамгийн чухал эд баялгаа бид хором хормоор алдсаар байна. Үүнд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, энэ их стресс, хар бараан нийгэм гээд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тэгвэл бид энэ бүхнээс өөрийгөө ангижруулахын тулд эмийн зохисгүй хэрэглээг хэвшил болгоод удсан. Энэ хүчин зүйл олон жилийн турш яригдаж, чив чимээгүй эрдэнэт хүмүүний амь насыг авч явсаар байна. Үүнтэй зэрэгцээд аюулын түвшинд яригдаад буй асуудал нь эмийн чанар юм. Ялангуяа ханиад томуу ихэсдэг, сэрүүний улиралд ууж буй эм бэлдмэлүүд хэр эерэг нөлөө үзүүлж байна вэ. Ихэнх өрхийн эмнэлгүүд ханиад хүрсэн хүүхдүүдэд тав хоногоор антибиотик бичиж өгч байгаа. Гэвч уусан эмэндээ зовиур нь арилахгүй учраас хүүхэд илүү хүндэрч, улмаар хатгаа болж, амь нас нь эрсдэлтэй нөхцөлд очиж буй тухай олон ээж ярьж байв. Тиймээс тэдгээр ээж нар өнөөдөр Монголын зах зээлд эргэлдэж буй эм бэлдмэлийн чанарт эргэлзэж буй тухай “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа хөндсөн. Тэгвэл энэ удаад өнөөдөр манай улсад худалдаалагдаж буй эмийн чанар болоод хараа хяналт ямар түвшинд байгаа тухай хөндөхөөр бэлтгэлээ.

ИМПОРТЫН ЭМИЙН 6.1 ХУВЬ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ

Улсын хэмжээнд 44 аж ахуй нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 84.1 хувь нь олон улсын эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу “GMP”-ын шаардлага хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэсэн аудитын дүгнэлт гарсан байна. Үүнээс дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь стандартын шаардлага хангаагүй талаар мэдээлсэн. Манай улсад импортоор орж ирж буй эмнүүд ихэнх нь эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжиж эргэлтэд ордог ажээ. Энэ тухай эм ханган нийлүүлэхийн эмзүйч Д.Энхжаргал “Манай улсад ихэвчлэн Европоос эмнүүд ОХУ-аар дамжиж орж ирж байна. Харин сүүлийн жилүүдэд Энэтхэг, Малайз, Индонез, Хятадаас их орж ирдэг болсон. Сүүлийн үед иргэд эмний чанар муудаж байна гэж их ярих болсон. Уг нь заасан стандарт, зөвшөөрөлтэй эмийн жагсаалт гэж бий. Тэр дагуу л бид эмнүүдээ хүлээж авдаг. Харин яг нарийн туршилт шинжилгээг тусгай мэргэжлийн лабораториуд хийдэг” гэсэн юм. Тэгвэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторийн эрхлэгч Ш.Энхзаяа “Эм шинжлэх лабораторийн шинжилгээний үзүүлэлт, аргыг зарим улстай харьцуулахад үзүүлэлт бүрэн ч шинжилгээг 3-6 төрлөөр хийх боломжгүй байна. Энэ нь тоног төхөөрөмжийн эвдрэл болон шаардлагатай урвалж бодисын хангамжаас шалтгаалж байгаа юм. Мөн 2017-2022 онуудад лабораторид ирсэн нийт дээжээс шаардлага хангаагүй нь дунджаар 10.9 хувийг эзэлж байгаа. Тодруулбал 54 үзүүлэлтээр шаардлага хангаагүй дээжүүд байсны 46.2 хувь нь микробиологийн үзүүлэлтээр шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсан. Энэ нь аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгааг харуулж байна” гэв.

МАНАЙ УЛСАД ОДООГООР 4310 ЭМ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА

Эмний чанар яригдаж буй энэ цаг үед Засгийн газар “Эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо”-г тавдугаар сард байгуулж, УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж байгаа юм. Тэрбээр “Монголын зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувь бүртгэлгүй эм эзэлж байна. Дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа эм өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмээс үйлчилгээ өөр. Энгийнээр хэлэхэд манай улсын зах зээлд худалдаалагдаж буй эм, гадны улсын зах зээлд худалдаалагдаж буй эм нэр, орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөтэй. Учир нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын тогтолцоо зохистой түвшинд ажиллахгүй, олон улсын стандартад хүрэхгүйгээс манай улсад чанаргүй, хугацаа дууссан эмнүүд худалдаалагдаж байна” гэж байв. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар манай улсад нийт 4310 эм бүртгэлтэй байгаа аж. Үүний 21 хувийг дотоодын бүтээгдэхүүн эзэлж байна. Харин импортын 3407 эм бүртгэлтэй байгаагаас 3330 буюу 98 хувь нь европ эм гэнэ.

Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эмийн чанарт хэрхэн анхаардаг тухай судалж үзвэл бидний хамгийн ойрын хөрш болох ОХУ-д эмийн чанарын асуудалд онцгой анхаарал хандуулдаг ажээ. Тэд хэзээ ч ханиад хүрсэн хүүхдэд шууд хүчтэй антибиотик бичиж өгддөггүй бөгөөд 0-3 насны хүүхдэд антибиотик бичиж өгөхийг хуулиараа хорьсон байдаг тухай эрүүл мэндийн яамных нь мэдээллийн сайт дээр байршуулсан байна. Антибиотикийн зохисгүй хэрэглээ нь хүний дархлааг унагаахаас гадна олон өвчний суурь болж, биед буй сөрөг эсүүдийг сэрээдэг байна. Мөн ОХУ сүүлийн жилүүдэд эмийн хэрэглээгээ Япон улсаас хангадаг болсон аж. Үүнээс гадна өөрийн орны эмийн үйлдвэрүүдэд хатуу шаардлага тавьдаг аж. Энэ нь тухайн эмийн үйлдвэрийн гаргаж буй эм, бэлдмэл нь олон улсын шинжилгээний байгууллагуудын лабораторид очиж, давтан гурван удаагийн шинжилгээнд хамрагдсан байх ёстойгоос гадна доод тал нь таван жилийн туршилт, эмнэлзүйн баталгаатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг ажээ. Энэ мэт дэлхийн улс орон эрүүл мэндээ хамгаалахын тулд эмийн чанар болоод импортоор орж ирж буй эмэндээ онцгой ач холбогдол өгдөг болоод удлаа. Харин манай орны хувьд эсрэгээрээ. Уусан эмэндээ зовиур нь намддаггүй, тав хоног уугаад болохгүй бол дахиад хүчтэй антибиотикоор солих нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Гэтэл сөрөг үйлчлэл, зохисгүй хэрэглээ нь одоо мэдэгдэхгүй ч ирээдүйд олон өвчний суурь болж, амь насанд ч хүрэх аюултай юм. Үүнээс болоод өнөөдөр бид хаанаас орж ирсэн, үнэхээр чанартай юу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай эм хэрэглэж буйдаа эргэлзэхэд хүрээд байна.

“МАНАЙХНЫ ТҮГЭЭМЭЛ АЛДАА НЬ ЖОРГҮЙ ЭМ АВАХ ГЭЭД БАЙДАГ”

“Монос” эмийн сангийн эмзүйч Б.Батцэцэг “Миний хувьд эмзүйч болоод 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон эмийн санд ажиллаж үзсэн. Манайхны түгээмэл алдаа нь жоргүй эм авах гээд байдаг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь тухайн хүүхдийг заавал эмчид үзүүлж, өөрт нь тохирсон эмийг хэрэглэх нь хамгийн зөв. Гэтэл манай эцэг эхчүүд нэг хүн ханиаданд ийм эм сайн гээд хэлчихвэл түүнийг нь авах гээд хошуурчихна. Хүүхэд нь ямар эмнээс харшилтай эсэхийг нь ч мэддэггүй. Манай эмийн санд монгол үйлдвэрийн эмнүүдээс гадна Европоос орж ирж буй эм их бий. Бид эмээ хүлээж авахдаа шинжилгээний бичиг, он сар гээд бүгдийг нарийн тэмдэглэдэг. Гэхдээ чанарын хувьд ямар эм нь сайн эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй юм” гэв. Өвчин зовлон хүнд хэлж хэзээ ч ирдэггүй. Өнөөдөр инээж яваа хүн маргааш нь өвдөөд хэвтэхийг үгүйсгэхгүй. Өвдөж хэвтэхдээ бид эмнэлэг, эмч, эм гуравт л сүүлийн итгэл, найдвараа тавьдаг биш бил үү. Гэтэл аврал ирж ам руу гаа хийж буй эм нь үнэхээр чанаргүй байвал яах вэ.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Анагаах ухааны доктор, их эмч: С.Булгантамир: Мэргэжлийн лабораториудыг нэмэх шаардлагатай

-Би АНУ-д гурван жил амьдарсан. Өнгөрсөн жил докторын зэргээ тэнд хамгаалсан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд мэдээж эрүүл мэндийн салбараа нэн тэргүүнд тавьдаг. Би тус улсад ажиллаж амьдарч байхдаа эмнэлзүйн лабораториудад дадлага хийдэг байсан. Миний амьдарч буй мужид гурван том лаборатори байдаг байлаа. Импортоор ирж буй эм бүхэнд заавал эмнэлзүйн шинжилгээ хийж, чанарыг баталгаажуулдаг. Манай улсын хувьд мэргэжлийн лабораториудыг нэмэх шаардлагатай. Мөн яг эмийн чанар, дүн шинжилгээ чиглэлээр мэргэшсэн эмзүйч заавал байх ёстой гэж хардаг. Үүнээс гадна эмийн чанараар дэлхийд ямар улс тэргүүлж буйг судалгааны үндсэн дээр гаргаж ирж, хамгийн чанартай эмийг тухайн орноос импортолдог болчихвол чанарын асуудал дээр эргэлзэх шаардлагагүй болно.

“Эмийн хэрэглээг хязгаарлая” ТББ-ын тэргүүн Б.Батбаяр: Хамгийн хямд үнэтэй эмийг л оруулж ирж байна

-Би эрүүл мэндийн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн мэргэжил маань хүний их эмч. Харин сүүлийн жилүүдэд эмийн боловсруулалт, чанарын судалгаан дээр төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байна. Жил гаруйн хугацаанд импортын эмнүүдийн орц найрлага дээр тандалт хийлээ. Тандалтын үр дүнг харж байгаад нарийвчилсан судалгаа хийнэ гэсэн зорилготой. Өнөөдөр таны хэлдгээр эмийн чанар муу байгаа нь үнэн. Үүний гол шалтгаан нь үнэ шүү дээ. Манай улсын хувьд хамгийн хямд үнэтэй эмийг л оруулж ирж байна. Мөн ямар ч хараа хяналт алга. Өмнө нь импортоор орж ирж буй эмийг уг нь МХЕГ хянадаг байсан. Гэвч одоо энэ байгууллага алга. Мөн эмийг гар дээрээс худалдаалахыг зогсоох шаардлагатай. Үүнээс болж охид эмэгтэйчүүд маань эрүүл мэндээрээ хохирч дуусах нь. Мөн эмийн чанарын нэгдсэн дэлгэрэнгүй судалгааг маш яаралтай гаргах хэрэгтэй.

Үргэлжлэл бий.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хакухо дүү минь
Хакухо дүү минь
 
Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа
Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​