fbpx “Тэрбум мод”-ыг ургуулж чадах эсэх нь иргэн биднээс хамаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 33 секунд

“Тэрбум мод”-ыг ургуулж чадах эсэх нь иргэн биднээс хамаарна

Өнөөдөр Дэлхийн ойн өдөр тохиож байна. Манай улсын хувьд энэ өдөр маш чухалд тооцогдоно. Учир нь долоон жилийн дараа гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарьж, ургуулсан байх амлалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын индэр дээрээс дэлхий нийтэд өгсөн. Тиймээс үүнийг зөрчиж боломгүй. Хэрэв 2023 он гэхэд бид тэрбум мод тарих зорилтдоо хүрч чадахгүй бол Монгол Улсын талаарх олон улсын төсөөлөл, итгэл үнэмшил буурах нь хэнд ч тодорхой. Ер нь мод тарьж ургуулна гэдэг дан ганц төрөөс хамаардаг зүйл биш. Иргэн, аж ахуй нэгж байгууллага, төр гэсэн гурвалсан холбоо хэдий чинээ нягт байна, төдий чинээгээр ногоон байгууламжийн хэмжээ нэмэгддэг гэдгийг олон улсын судалгаа харуулж байна. Эргэн тойрон модоор хүрээлэгдсэн, цэвэр агаартай улсад амьдрах эсэх нь иргэн бидний хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний зургаадугаар хуралд оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм.
Эхлээд ногоон байгууламж, ой мод бидэнд яг ямар ач холбогдолтой вэ гэдгийг тодорхой мэдэх нь чухал. Хэдхэн тоо баримтаар үүнийг баталж болно. Энэтхэг, Бразил, Египет гэсэн орнуудад өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол болоод нас баралт их байсныг уншигч та санаж байгаа болов уу. Тодруулбал, халдварын оргил үеэр Энэтхэгт 400 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байлаа. Харин Норвеги, Люксембург, Финлянд, Австри улсад нас баралт, бүртгэгдсэн тоо нь бага байв. Үүнд ямар учир шалтгаан байна вэ гэдгийг олохоор эрдэмтэд судалж эхэлжээ. Гэтэл Энэтхэг, Бразил улс ой мод буюу ногоон байгууламж багатай, Норвеги, Австри улс ногоон байгууламжийг маш сайн хөгжүүлсэн гэсэн дүн гарчээ. Ой модны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг энэ жишээнээс бид тод харж болохоор байна. Агаарын бохирдлоос шалтгаалан жилд долоон сая хүн цаг бусаар нас бардаг гэсэн тоон мэдээлэл бий. Тэгвэл эрүүл амьдрахын үндэс болсон эрүүл агаар хэр их мод тарьж ургуулснаас хамаардаг. Ийм учраас ерөнхийлөгчийн санаачлагаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эхлүүлэн, идэвхитэй оролцож хамтран ажиллахыг иргэддээ уриалж байгаа билээ.

Б.Оюунсанаа: ХАМТДАА ХИЙЖ ЧАДНА ГЭСЭН ХАНДЛАГА ЧУХАЛ

Өнөөдрийн байдлаар Монголын нийт газар нутгийн найман хувийг ой эзэлж байна. Монгол орны ой онцлог ихтэй. Сибирийн их тайгын хамгийн урд зах буюу экологийн хувьд эмзэг хэв шинжид хамаардаг. Төв Азийн тэгш өндөрлөгтэй залгаа торгон заагт оршдог учраас гаднын нөлөө болох хөнөөлт шавж, түймэр, уур амьсгалын өөрчлөлтөд амархан өртдөг. Ийм эмзэг хэр нь өвөл, зундаа 30-40 хэмд хэлбэлздэг, хэцүү нөхцөлийг тэсвэрлэн ургадаг онцлогтой. Тиймээс Ойн агентлагаас гурван жилийн хугацаанд буюу 2022-2025 онд 300 мянган га ойн сан бүхий талбайд ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг хязгаарлаж, тэрбум мод аврахаар төлөвлөж буй.
Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Ойн салбарт улсын төсвөөс их хэмжээний мөнгө гаргах боломжгүй учраас хөрөнгө оруулалтыг олон хэлбэрээр татаж байна. Байгалийн баялгийг ашиглаж байгаагийн хувьд уул уурхайн компаниуд цөлжилт, газрын доройтлын эсрэг дэлхий нийтийн санаачлагад нэгдэж байна. Мөн эх орноо ногооруулах үйлсэд иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, ард иргэдийг оролцохыг уриалж байгаа. Ер нь Монгол орон сайн сайхан байх, байгаль орчныг сэргээх нь хэн нэг хүний хийх ёстой ажил эсвэл үүнд оролцохын тулд заавал мөнгө төгрөг өгөх ёстой гэсэн хандлага байж болохгүй. Хамтдаа хийж чадна гэсэн хандлага чухал байна. Мод тарих нь хэн нэгний ажил гээд харчих юм бол бүтэхээ больдог. Тарьсан модыг хэн харж баясаж, цэвэршүүлж байгаа агаараар нь хэн амьсгалж үр өгөөжийг нь хүртэх билээ гэдгээ бодох хэрэгтэй” гэв.
Ойн газраас НҮБ-ын ХХААБ, ГОУХАН, Европын холбоотой ойн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах, БНСУ-тай хамтарсан “Ногоон хэрэм” төслийг үргэлжлүүлэх, аймгуудад мод үржүүлгийн газар сургалтын төв, дэд бүтцийн суурийг бий болгох, шууд хөрөнгө оруулалтаас гадна тоног төхөөрөмжийн дэмжлэг, хүний нөөцийг бэлтгэх зэргээр олон хамтрагч талуудтай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Доктор О.Чимэдсүрэн ч мод тарьж ургуулахад төр, хувийн хэвшил, иргэний хамтын ажиллагаа маш чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр “Амьдарч байгаа орчныг ногоон болгох нь хамгийн чухал. Мод тарихаас гадна замын дагуух ногоон байгууламж нь дуу чимээг багасгадаг гэсэн эрүүл мэндэд өндөр ач тустай. Олон улсын жишгийг харвал Засгийн газар, иргэн хоёрын хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжийг үр дүнтэй бий болгож, эерэг үр дүнг хүртэж байна” гэв.

НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИМИЙГ ХҮРТЭХ БОЛОМЖ ДҮҮРЭН БАЙНА

Нүүрстөрөгчийн зах зээл гэж хүлэмжийн хийн ялгаралтын бууралтын кредитүүд болон хүлэмжийн хийн ялгаралтын эрхүүд худалдаалагддаг зах зээл байдаг. Зах зээлийн эрэлтийг олон улсын, үндэсний, бүсийн болон орон нутгийн бодлого, хууль, дүрэм, журмаар бий болгодог. Хүлэмжийн хийн ялгаралтын бууралт болон шингээлтийг хэмжих, тайлагнах, нотлох талаар маш нарийн техник, стандарт зохицуулалт дээр суурилдаг.


Манай улс ч ойн салбараа хөгжүүлэх ажлынхаа хүрээнд нүүрстөрөгчийн зах зээл рүү шилжихээр хичээж, хувийн хэвшлийн байгууллагууд манлайлан ажиллаж байна. Тухайлбал, “Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн төв” ТББ-ын судлаач Б.Чулуунхүү сүүлийн хоёр жил нүүрстөрөгчийн зах зээлд төвлөрөн ажиллажээ. Тэрбээр хаана ойжуулалт хийх, ямар газар, ямар төрлийн мод тарих, хүлэмжийн хийн ялгарлаа яаж тооцох талаар нүүрстөрөгчийн зах зээлийн стандартыг боловсруулахаар ажиллаж байна.
Энэ талаараа Б.Чулуунхүү “Дэлхийн улс орнууд 2023 он гэхэд ойн хомсдолыг зогсоохоор зорьж, 19 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд байна. Зарим судалгааны байгууллага энэ санхүүжилтийг хангалтгүй гэж үзэж буй. Учир нь ойг хамгаалах нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүй. Тиймээс ойн биологийн олон янз байдал болоод эко системийг нь тэнцвэртэй байдлаар хамгаалах, тогтвортойгоор ургуулахад 300-400 ам.доллар хэрэгтэй гэсэн тооцооллыг гаргажээ. Үүнээс харахад энэ салбарт санхүүгийн хоосон орон зай үүссэн байна. Энэ нэмэлт санхүүжилтийг нүүрстөрөгчийн зах зээл нөхөх боломжтой. Хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалт хийж, нүүрстөрөгчийн кредитээ тооцуулан нүүрстөрөгчийн зах зээлээс үр шим хүртэх боломж дүүрэн байна. Суурь бүтцээ оновчтой тодорхойлвол энэ салбар хөгжих боломжтой” гэсэн юм.


Тус зах зээлийг бий болгосноор нүүрстөрөгчийн кредит бий болгож, олон улсад худалдах юм. Кредит гэдэг нь нэг тонн нүүрстөрөгчийн бууралтын эзэмшлийн эрхийг нэрлэдэг. Нүүрстөрөгчийн зах зээлийг Монголд хөгжүүлснээр дотоодын компани болон бусад улс орнуудад нүүрстөрөгчийн кредит борлуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалт босгох боломжтой. Олон улсад ногоон хөгжлийг дэмжигч компаниуд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах амлалт Засгийн газартаа өгдөг. Ийм байгууллагууд өөр улс оронд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөс бий болсон нүүрстөрөгчийн кредитийг худалдан авч, амлалтаа хангадаг юм байна. Нэг кредитийн үнэлгээ багадаа таван доллар, ихдээ 70-80 ам.долларт хүрдэг аж.

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ цаасан дээр үлдэж, Оюу толгойд хэрэгжих үү?
Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ цаасан дээр үлдэж, Оюу толгойд хэрэгжих үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​