fbpx НҮБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 49 секунд

НҮБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар танилцууллаа. Тэдний байр суурийг хүргэе.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 48 цаг саатуулах үндэслэлийг тодорхой болгоно

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол агуулга нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, хэнийг ч хуульд заасан үндэслэл журмаар гадуур нэгжих, баривчлах мөрдөн мөшгих эрх чөлөөнд нь халдахыг хориглосон байдаг. Өнгөрсөн онд Монгол Улсад НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг олон улсын шинжээчид ажилласан. Эдгээр шинжээчид НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд Монгол Улсад шүүхээс гадуурх баривчилгаа 98-99 хувьтай байна гэсэн ноцтой дүгнэлт гаргасан. Монгол Улс хүний эрхийн их зөрчилтэй юм байна гэдэг ойлголт олон улсад түгсэн. Бид энэ асуудалд нухацтай хандсан. НҮБ-аас өгч байгаа зөвлөмж үнэхээр үнэн бодит байна уу гэдэг дээр судалгаа хийсэн. Судалгаагаар үүнд хэд хэдэн хууль зүйн асуудлууд нөлөөлж байна гэж үзсэн.

Нэгдүгээрт, шүүхийн зөвшөөрөлгүйгээр хийгддэг хойшлуулашгүй баривчилгаа манай улсын Эрүүгийн процессын хуулиар 48 цаг байгаа. Энэ 48 цагийн хугацаанд саатуулагдаж байгаа тохиолдол эргээд шүүхээр орж баталгаажиж хянагдаж байна уу гэдэг асуудал байна. Ингээд аваад үзэхэд 48 цагийн баривчилгаанд шүүхээр орж хянагдаж байгаа нь бага гэсэн судалгаа гарсан. 20 гаруй хувь дээр дахин шүүх дээр ордог, бусдыг нь суллачихдаг. Тиймээс хойшлуулашгүй ажиллагаа буюу хүний эрхэд шүүхийн хяналтгүйгээр халдаж баривчилдаг, цагдан хорьдог асуудалтай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүхэлд нь авч үзсэн цогц өөрчлөлтийг хийх гэж байна. Сүүлийн найман жилийн байдлаар Бидний гол анхаарч байгаа асуудал цагдан хориод байгаа хүмүүс зөв хүнээ бариад байна уу. Эсвэл хэрэгт ач холбогдолгүй хүнийг зориуд барьж, цагдан хорьж эрүүдэн шүүгээд байна уу. Цагдан хоригдсон хүмүүсээс хэд нь шүүх рүү шилжиж байна гэдэг асуудал бол хүний эрхийн гол асуудал. Энэ хуулийн өөрчлөлтөөр нэгдүгээрт, цагдан хорих үндэслэлийг тодорхой болгоно.

Одоо гэмт хэргээс оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьж байна. Энэ бол субъектив үндэслэл гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хуульд байгаа субъектив үндэслэлүүдийг объектив үндэслэл болгох ажлыг шинэ процессын хуулийн өөрчлөлтөөр хийнэ. Хоёр дахь зарчмын асуудал нь шүүхээс гадуур хяналтгүй баривчилгаа, хойшлуулашгүй ажиллагаа, цагдан хорио байхгүй болно. Дараагийн асуудал нь цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийдэг асуудал. Хорьж мөрдөж хэргийг шалгах сонирхол, хуулийн байгууллага, мөрдөх байгууллагад бий. Тийм учраас цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийхийг хязгаарлана. Хүнийг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, терроризм, зохион байгуулалттай хар тамхи гэсэн таван төрлийн хэрэгт цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийнэ. Бусад бүх төрлийн гэмт хэрэг сэжиглэгдэж байгаа хүнд цагдан хорьж байгаад гүйцэтгэх ажил хийхийн уг хуулийн өөрчлөлтөөр хязгаарлахаар болсон. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг процессийг улам тодорхой болгох өөрчлөлт хийгдэнэ. Учир нь өнгөрсөн оны сүүлээр авлига албан тушаалын гэмт хэргүүд дээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэргүй гэсэн өөрчлөлт батлагдсан. Бусад төрлийн гэмт хэргүүдэд хялбаршуулсан журмыг хэрэглэх тохиолдолд хэрэг наймаалцах, хуулийн байгууллагынхан авлигад өртөх, авлига авах гол үндэс нь ял наймаалцах дээр байгаа. Тиймээс ял наймаалцах асуудлыг хатуу хана хэрэмтэй болгоно. Тодорхой журмаар батална.

Мөн Улсын Дээд шүүхийн баталсан хүрээ хязгаар дотор оруулах чиглэлийн өөрчлөлт оруулна. Манай улсад өнөөдөр шүүхийн ачаалал хэтэрсэн. Шүүх дээр зөвхөн гэмт хэрэгтнүүд очдоггүй. Шүүхэд шийдвэрлэгдэж байгаа хэргийн 70 гаруй хувийг иргэний хэрэг эзэлж байна. Үүнд, иргэд хооронд худалдан, худалан авахтай холбоотой маргаан, барьцааны маргаан, гэрлэлт, өмчийн маргаан иргэний хэргийн 70 хувийг эзэлж байна. Шүүхээр шийдэгдэж байгаа иргэний хэргийн 29 хувь нь хугацаандаа шийдвэрлэгдэхгүй хойшлогдож байна. Энэ нь шүүхээр үйлчилгээ эрх ашгаа хамгаалах гэж байгаа зөрчигдсөн эрхээ иргэдийн сэргээлэх гэж байгаа иргэдийн эрх давхар зөрчигдөж байна. Тиймээс иргэний процессийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нийт хэргийн бага үнийн дүнтэй, мөн зургаан төрлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн өөрчлөлтийг өргөн барьж байна.

Х.Нямбаатар: Засаг дарга нарын газар олгодог эрхийг хязгаарлана

-Засгийн газрын хуралдаанд Нийслэл, хотын авто замын хөдөлгөөнийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан танилцууллаа. Анхдагч хуулийн төслийг дагалдуулж, 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 43 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Нийслэлд бүртгэлтэй 680 тээврийн хэрэгсэл байна.

2022 оны байдлаар Монгол Улсын хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94200 тээврийн хэрэгсэл нь нийслэлд бүртгэгдсэн. Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсад нийт 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөх чиглэлээр жил бүр Нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Импортоор орж ирж байгаа энэ хурдыг дагаад хичнээн 100 км зам нэмж тавьсан ч автозамын түгжрэл буурахгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тиймээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын автозамын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарын нийслэлийн ИТХ батлах хэрэгтэй. Мөн иргэд автомашины дугаараа бусдад худалдаалах барьцаалах, бэлэглэх, эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах зохицуулалтыг оруулж ирж байгаа. 2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн. Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг дагаж байрладаг Сэлбэ гол, Натур худалдааны төвийн орчмын орон сууцны барилгажилтын ажил төлөвлөлтгүй бетон ширэнгэн хорооллыг үүсгэсэн. Мөн Дөлгөөн нуур орчмыг бетон ширэнгэ болгоод алдаж байна. Цаашлаад Дэнжийн мянга руу бас үргэлжлэх төлөвтэй байна. Тиймээс бид цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт нормыг тогтоож, архитектор төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдож байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, царцаах хэрэгтэй. Мөн төрөөс олгогдсон зөвшөөрөл бүхий газруудыг өөр хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад стандартын дагуу шилжүүлэх байдлаар шилжүүлэх зохицуулалтын хуулийн төсөл болон дагаж байгаа хуулийн төслөөр оруулж ирж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрсэн.

Тиймээс нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар 0.7 га газар, 004 га газрыг зуслангийн болон амины байдлаар газар олгож байгаа асуудлыг энэ хууль болон дагаж байгаа газрын хуулиар зогсооно. Цаашид дүүргийн Засаг дарга газар олгох эрхзүйн зохицуулалтыг хязгаарлана. Энэ нь төвийн зургаан дүүрэгт хамаарна. Харин хотын хүнсний хангамж, тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах зориулалтаар Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд газар олголт үргэлжилнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд газар олгохоор хуулийн төсөлд тусгана. Тодруулбал, төр бүтээн байгуулалт хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олгох, дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртөгдсөн ААН-үүдтнй хэлэлцээр хийж ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх, царцаагдсан барилга байгууламжид урт олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суулгах холбоотой таван төрөл харилцаан дээр хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний газар олголт хийх зохицуулалтыг оруулж ирж байна.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

У.Хүрэлсүх: Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх алхмыг хийсээр байна
У.Хүрэлсүх: Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх алхмыг хийсээр байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​