fbpx Танихгүйгээ дугуйлаарай, тэр “бурхан” байж мэднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 58 секунд

Танихгүйгээ дугуйлаарай, тэр “бурхан” байж мэднэ

Та бид таван сарын дараа шинэ УИХ-ыг сонгоно. Том яривал, бид хувь заяагаа, лидерээ сонгох дэлхийн 60-аад орны нэг болоод байгаа юм. Геополитик хаашаа гулсахыг зарим улс гүрний сонгууль шийднэ. Гэхдээ дэлхий биднийг онцлохгүй ч өөрсдийнхөө хувьд маш том сонголтыг хийнэ. Яагаад гэхээр, бүсчилсэн том тойрог, намуудын жагсаалтаас 126 гишүүнийг тодруулна. Тэр шинэ гишүүд ихээхэн үүрэгтэй. Маш товч хэлэхэд, тэд маань “...Авлигыг нам дарах уу”, аль эсвэл “...Авлигатайгаа нийлээд цаашаа явах уу” гэдгийг шийдэх хүмүүс болно. Энгийнээр, иймэрхүү чухал агуулгатай сонгууль болох юм.

Горилогчид хэдийнэ хөдлөөд эхэлжээ. Тар нь уу, сунгаа нь уу бүү мэд. Хаа сайгүй л УИХ-д санаатай хүмүүс хөлхөлдөж байна. Аймаг дамжиж хэсээд л, сүйд. Удам судар нь ийшээ ч нэг, тийшээ ч нэг салаалаад, нэг л биш. Бас өөрийгөө өндийлгөж, өрсөлдөгчөө бөхийлгөх аян ч идэвхжижээ.

Дээрээс нь, том намууд дотроо түлхэлцэж байна. Фракцгүй нам гэж үгүй. Угаасаа байдаг үзэгдэл л дээ. Дэлхийн жишиг бол голдуу үзэл бодлын нэгдлээр фракцалдаг. Харин манайд ашиг сонирхлоороо нэгддэг. Фракц гэдэг нь мафийн шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг. Ийм байдлаар 30 жил явж ирсэн. Тэр хэрээр, тухайн намд хэний фракц хүчтэй байна, тэднийхэн хүндтэй суудалд очдог. Суудал гэдэг мөнгөний уурхай. Одоо ч дийлэнх нь ийм бодлоор ирэх сонгуульд санаатай гүйж яваа дуулдана. Гэтэл өнгөрсөн гурван жилд өчнөөн хууль өөрчлөгдөөд УИХ-ын гишүүн болох бараг ашиггүй болчихсон байдаг. Тэгэхээр, нэр дэвших мөрөөдөл тээж яваа нөхдүүд хуулиудаа нэг харчихад гэмгүй л байгаа юм.

Жижиг намууд том намуудын улстөрчдөөр дүүргэлт хийж байна. Нөгөөдүүл нь нам дотроо хүч алдсан фракцынхан л даа. Тийм нөхдүүд өнгөрсөн жилээс хойш жагсаалтад дээгүүрт бичигддэг жижиг намуудыг эргүүлдэж тойруулдаж гүйж байгаад өдгөө толгойд нь гараад суучихаж байна. Наана нь намын дарга нэртэй хүүхэлдэй шиг этгээд байдаг. Нөгөөдүүл араас нь удирддаг. Нэг биш, нэлээд нам ийм зохион байгуулалтай болоод байна.

Ер нь манай улс төрийн намуудад нэг онцлог байдаг юм. Үзэл баримтлал гэдэг зүйлийг бараг тоодоггүй. Анх гарч ирэхдээ “...Баруунтан, эсвэл зүүнтэн” гэж өөрсдийгөө цоллодог. Гэвч үйл ажиллагаанаас нь үзэл баримтлал нь огт ханхлахгүй. Бүр эсрэгээр нь ярьдаг, хийдэг. Тэдгээрт нэгдэж байгаа улстөрчид ч гоё. Зүүнтэн байснаа баруунтан болно. Ийм үйлдлүүд том, жижиг намууд дээр авах юмгүй тарчихсан. Өнөөдөр нам ч үгүй, үзэл баримтлал ч үгүй явж байсан хэн нэгэн мөнгөтэй хүн өглөө сэрээд альд нь ч хамаагүй элсэнэ. “...Нааш ир, боломж өгье” гэдэг рүү нь л явдаг шиг байгаа юм. Тэгээд тэндээсээ нэр дэвшинэ. Тэгж УИХ-д орсон хүн олон доо.

Хамгийн гол зүйл рүүгээ оръё. Монголчууд өнгөрсөн гурван жилийн туршид өмнөх 30 жилийн булхай луйвартай танилцсан. Цаддаг бол цадахаар л олон хулгайг мэддэг болсон доо. Харамсалтай нь, тэр бүхэнд оролцож ирсэн хуучин танилууд маань 126-гийн нэг болохоор идэвхийлэн гүйлдээд эхэлжээ. Бүсчилсэн том тойрогтой болсон нь тэдэнд итгэл өгчээ. Тэд “...Бид танил учраас шууд сонгогдоно” гэж үзэж байна. Тэгчихсэн, 126-г бүрдүүлээд, тэгээд илүү гарахаар олуулаа явж байна. Том намууд тэднийг нэр дэвшүүлэхгүй байж чадахгүй л бололтой. Нэг нь тойрог руугаа, нөгөө нь жагсаалт руугаа чихэх бодлоготой байгаа дуулдаж байна. Угтаа энэ бол аюул шүү дээ. Ядаж өнгөрсөн 30 жилд Монголын хөгжлийн төслүүдийг гацааж, ЖДҮ хусаад, Хөгжлийн банкийг тоноод, нүүрс хулгайлсан этгээдүүдэд хориг тавьж барахгүй л болоод явчихлаа. Тэгэхээр ирэх сонгуульд намуудын жагсаалт, тойргийн нэр дэвшилт шинэ, цэвэрхэн хүмүүсээс бүрдэхгүй нь бараг тодорхой боллоо. Тэр нь, ирэх сонгуулиар гарч ирэх 126 гишүүндээ намууд анхаарахгүй нь гэсэн үг. Тиймээс бид хатуу байр суурь барих хэрэгтэй болж байна. “...Яаж” гэхээр сонголтоо л сайн бөгөөд зөв хийх ёстой болов. Монголыг ийм болгосон хуучны хэд маань жагсаалтаад бичигдээд, аль эсвэл “...Сайн байна уу, та нар минь” гээд сум, аймагт маань хүрээд очно. Тэгэхэд нь сонголтоороо л “...Духаа нааш нь, дураа цааш нь” болгох хэрэгтэй юм. “...Гэхдээ яаж” гээд сонголт хийх олон хүн хоорондоо ярьж байна. Нэг сайн санаа ярьсан нь чих дэлсэв. Манайханд нэг үг олон жил, ялангуяа сонгууль дөхөхөөр трэнд болдог доо, “...Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр” гэж... Энэ удаад үүнд “...Үгүй” гэж хэлбэл зохих юм байна. Тойрог бүрт очсон 7-10 нэр дэвшигчээс аль таньдаггүйгээ л дугуйлах хэрэгтэй. Хэрвээ та тухайн нэр дэвшигчийг танихгүй бол тэр хүн ядаж ЖДҮ, Хөгжлийн банк, нийслэлийн газар, нүүрсний хулгайд оролцоогүй гэсэн үг шүү дээ. Тэгвэл маньдаа л бурхан болно. Ер нь та бид арваад удаа сонголт хийлээ. Дан­даа л алдсан, харамссан байдаг. Энэ удаад хэрсүү байя. Тэгээд ганц л зүй­лийг тохирцгооё. Та танихгүйгээ дугуй­лаа­рай, тэр хүн “бурхан” байж мэднэ шүү.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Өвдөх”-гүйгээр өөрчлөгдөхгүй: Автобус
“Өвдөх”-гүйгээр өөрчлөгдөхгүй: Автобус
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​