fbpx Есөн сонгуулийн дараах ухаарал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
10 минут 25 секунд

Есөн сонгуулийн дараах ухаарал

УИХ-ын сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилдөг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Тийм ч учраас сонгууль дөхсөн үед, сонгууль болохоос зургаан сарын өмнө хугацаанд багтаан хуулиа хэрхэн өөрчлөх нь анхаарал татна. Бусад хугацаанд сонгуулийн хууль мартагддаг. УИХ-ын сонгуулийн дараа бол энэ хууль бүр ч сонин биш. Харин 2024 оны сонгууль болоод удаагүй байгаа энэ үед УИХ ын сонгуулийн тухай хууль анхаарал татсаар байна. Учир нь, Цэц УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн хоёр ч дүгнэлт гаргав.

Дүгнэлт нэг:
УИХ-ийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь СЕХ ноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна” гэж заасан нь Үндсэн хуулийн 10.3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, 16.9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна.

Дүгнэлт хоёр:
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 41.9 дэх хэсэгт “УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж, мөн хуулийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, 16.9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчсөн байна.

УИХ дээрх хоёр дүгнэлтийг өнгөрсөн сард хэлэлцээд эхнийхийг нь хүлээж авахаас татгалзсан бол хоёр дахийг нь хүлээн авсан юм. Гэхдээ үр дагавар нь хоёуланг нь хүлээн авснаас ялгаагүй. Учир нь, Үндсэн хуулийн Цэц УИХ дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Их суудлаа хуралдуулж Дунд суудлын хуралдааны шийдвэрээ баталгаажуулдаг.

Их суудлаараа Дунд суудлын хуралдааны шийдвэрээ үгүйсгэж өөрчилсөн түүх байхгүй. Тиймээс УИХ сонгуулийн тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн заалтуудыг хүчингүй болгож, бас өөрчилж шинэчлэх нь тодорхой болж байна.

Бие даан нэр дэвших босгыг намсгана

Хамгийн сонирхолтой нь бид 1992 онд явуулсан анхны сонгуулиасаа хойш есөн удаа сонгууль зохион байгуулахдаа бүгдэд нь Үндсэн хуулиа зөрчсөн болж таарлаа. Бүх парламентаа Үндсэн хууль зөрчиж байгуулсан гэсэн үг. 1992 оны анхны сонгуулиас л бие даан нэр дэвшигчид 801 хүнээр дэмжүүлэн гарын үсэг зуруулж байж нэр дэвших эрхээ СЕХ-ноос авсаар ирсэн. Тухайн үед хүн амынхаа тоонд харьцуулан УИХ-ын гишүүдийн тоог 76-гаар тогтоож байсан шиг хүн амынхаа тоотой харьцуулан 801 гэсэн босгыг тогтоожээ. Түүнээс хойш Монгол Улсын хүн ам 1.5 саяас 3.5 сая болтлоо өссөн ч Үндсэн хуулийн Цэц 801 хүнээр дэмжүүлж, гарын үсэг зуруулна гэдэг нь их тоо байна хэмээн дүгнэсэн юм. Харин УИХ үүнтэй санал нэгдсэнгүй.

УИХ-ын сонгууль бүрээр бие даан нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 801 хүнээр дэмжүүлж, гарын үсэг зуруулаагүй, зуруулсан ч СЕХ баталгаажуулах үед зөрчил илэрсэн гэдэг үндэслэлээр тодорхой хувь нь марафоноос хасагддаг байна. Тухайлбал, сүүлийн гурван сонгуулиар дараах тооны хүмүүс уг шалтгааны улмаас бие даан нэр дэвших эрхээ эдэлж чадаагүй ажээ.

2016 онд 4
2020 онд 14
2024 онд 3

Өнгөрсөн 2024 оны сонгуулиар бие даан нэр дэвших эрхээ хязгаарлуулсан гурван хүний нэг Д.Алтангэрэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж энэхүү маргааныг үүсгэжээ.

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч нь СЕХ-ноос маягт авч тухайн маягтад нэр дэвших тойргийнхоо 801-ээс доошгүй сонгогчоор гарын үсэг зуруулдаг. СЕХ түүнийг нь долоо хоногийн хугацаанд түүврийн аргаар хянан баталгаажуулдаг. УИХ-аар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр зарим гишүүд 801 гэдэг тоо нь хэтэрхий их байгааг хэлж байлаа. Мөн бусад улс оронд бие даан нэр дэвшигч нь хэдэн хүнээр дэмжүүлсэн байхыг шаарддагийг дурдаж байв.

Германд 200
БНСУ-д 300-500
Их Британид 10

Мөн улс төрийн нам байгуулахад 801 хүнээр дэмжүүлсэн байхыг шаарддаг хуулийн зохицуулалт манай улсад бий. Гэвч намд тавьдаг шаардлагыг хүнд тавьж байгаа нь сонгогдох эрхийг хязгаарласан явдал гэж Цэц үзсэн бол УИХ эсэргүүцэв. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй учир уг зохицуулалт нь Цэцийн шийдвэрээр хүчингүй болох нь нэгэнт тодорхой боллоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулиас 801 гэдэг тоо бүхий зохицуулалт хасагдана гэсэн үг. Гэхдээ УИХ бичигдээгүй хуулийн дагуу 2028 оны сонгуулийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилж таарна. Тэр үедээ бие даан нэр дэвшигчдэд ямар босго тавихаа тодорхой болгох нь. Босгыг хэрхэн тогтоох нь УИХ-ын бүрэн эрх. Харин Цэц 801 гэсэн босго нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн учир энэ босгыг намсгах нь тодорхой. Гэхдээ хэтэрхий намсгавал нэг тойрогт зориудаар адилхан овог, нэртэй хүнийг бие даан нэр дэвшүүлэхээс эхлээд сөрөг үр дагавар гарна гэдгийг зарим гишүүн хэлж байлаа.

УИХ-ын гишүүд ажлаа тайлагнаж болохгүй. Сайд, дарга нар болно

Парламентын хүлээж авсан нөгөө дүгнэлт нь товчхондоо, УИХ-ын гишүүд дараагийн сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө, сонгуулийн жил гарсан даруйд ажлаа тайлагнаж байгаа нэрээр тараах материал тарааж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт. Нэр дэвшигчид ижил гараанаас гарах ёстой гэж үздэг ч УИХ ын гишүүд аль хэдийнэ, бүр хэдэн сарын өмнө гараанаас гараад явчихдаг нь үнэн. Тэд тойрогтоо ажиллаж, бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байгаа нэрээр дараагийнхаа сонгуулийн сурталчилгааг аль хэдийнэ эхлүүлдэг. Цэц энэ нь Үндсэн хууль зөрчихөөс гадна шударга ёсны зарчимд үл нийцэж байна хэмээн дүгнэжээ. УИХ ч үүнийг нь хүлээн зөвшөөрч дүгнэлтийг нь хүлээн авлаа. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа ч Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан нь сайшаалтай. Ингэснээр УИХ сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэхүү зохицуулалтаа өөрчлөхөөр болж байна.

Ямартай ч УИХ-ын гишүүд тайлангаа тавьж байгаа нэрээр тараах материал тараадгаа болих нь.

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд тараах материалаар дамжуулан тайлангаа тавихыг хориглосон ч тэгш бус байдал байсаар л байна гэдгийг хэлж байлаа. Учир нь, Засгийн газрын гишүүн, сайд нар, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт нээлттэй үлдэх нь гэдгийг анхааруулсан юм. Учир нь, сонгуулийн тухай хуульд УИХ-ын гишүүн гэж тодорхойлон заасан юм. Тиймээс сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа мөн сайд, дарга нарыг ажлын тайлангаа танилцуулж байгаа нэрээр сурталчилгаагаа эрт эхлүүлэхийг хязгаарлах шаардлагатай болж байна.

Цэц ийнхүү УИХ-ын сонгуулийн тухай хуулиас хоёр зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзснээр сонгууль явуулах, төрөө байгуулах үйл ажиллагаа есөн сонгуулийн дараа Үндсэн хуульд нийцэхээр болж байна. Энэ нь хожимдсон ухаарал хэдий зөв алхам болов.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​