fbpx Хичээл ч, түгжрэл ч эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 18 секунд

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Мэдлэг, боловсрол хамгийн их үнэ цэнтэйд тооцогдох болсон өнөөгийн нийгэмд үр хүүхдэдээ чанартай боловсрол олгох нь эцэг, эхчүүдийн туйлын хүсэл болсон. Хүүхдээ чанартай сургуульд сургахын тулд хөрөнгө хаяж, хүчээ барж байгаа хүн өнөөгийн нийгэмд олон бий. Тэдгээрийг буруутгах аргагүй. Мэдлэг бол хүч. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийхээр мэрийхээс өөрцгүй. Гэхдээ манай улсад чанартай боловсролын хүртээмж хангалтгүйгээс үүдэн чанартай боловсролын төлөөх тэмцэл нь нийгмийн суурь асуудлуудын үүсгэгч болж хувирчээ.
Өнгөрөгч бямба гарагт Засгийн газрын Шуурхай штабын хуралдав. Тус хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Түүний илтгэлд өгүүлснээр, өнөөдрийн байдлаар дүүрэг хороо хооронд 168 мянган суралцагч, 7844 багш зорчиж хичээл сургуульдаа явж байна. Эдгээр сурагчдын 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарчээ.

Хүүхдээ гэрээсээ хол, дүүрэг дамжуулан сургуульд зөөх ээж, аавуудын хувьд ч амар ажил биш. Гэсэн ч амьдарч байгаа бүсэд нь сургалтын чанар сул, сургууль дутагдалтайн улмаас нэг ангид хэт олон хүүхэд суралцдаг зэрэг шалтгаан нь хүмүүст өөр сонголт өгдөггүй гэхэд хилсдэхгүй. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүн амын төвлөрөл ихтэй 11, огт сургуульгүй таван хороо байна. Энэ нь 60 бүлэг нэмж хичээллүүлэх шаардлагатайг харуулжээ.
Боловсролын сайдын өгүүлснээр, дээрх асуудлыг шийдэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлагатай. Хэрэв ингэж чадвал зорчилт хөдөлгөөн эрс цөөрч, түгжрэл 31.7 хувиар буурна. Мөн зорчилт хөдөлгөөнд оролцож буй сурагчдын 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд байгаа нь “Хотхоны бага сургууль” шаардлагатайг илтгэнэ.

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Сурагчдын бие даалтын долоо хоногтой амралтын долоо хоног залгаж, хичээл сургууль 14 хоног амрав. Уламжлал ёсоор мөн хугацаанд түгжрэл ч эрс сийрсэн. Харин өнөөдрөөс аль, аль нь эхлэв. Ирэх зургаадугаар сар хүртэл ийн хүүхдээ зөөсөн олны хөл, автозамын хэрсэн түгжрэл дунд өдөр, хоног өнгөрнө. Сурагчид хичээлтэй үед Улаанбаатар хотын төв хэсгээр 242 мянган автомашин зорчдог бол амрахад тээврийн хэрэгслийн тоо 132 мянгаар буурдаг гэх судалгаа бий. Мөн одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 303 сургууль бий. Эдгээр сургуульд 380621 сурагч суралцаж байна. Үүний 231 (76 хувь) сургууль нь хотын төвд бөгөөд 294156 (77 хувь) сурагч суралцаж байгаа юм. Харин нэгдүгээр хороолол хэсэгт 15 сургуульд 38 мянган хүүхэд суралцдаг, ачаалал нь 54 хувиар хэтэрсэн байна. Гуравдугаар бүс буюу Офицеруудын ордон-Баянзүрх дүүрэг орчимд 6 сургуульд 20 мянган хүүхэд суралцдаг нь ачаалал 56 хувиар хэтэрсэн статистик гарчээ.

Сургуулийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхгүй л бол нийслэлчүүд түгжрэлээс салахгүй. Энэ шийдлийг эрх баригчид ч илэрхийлээд буй. Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх аж. Тиймээс ч Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулж буйг холбогдох удирдлагууд илэрхийлээд буй.

Сургууль түгжрэлийн гол түгжээ гэдгийг эрх баригчид одоо мэдэж байгаа юм биш. Аль дөрөв, таван жилийн өмнөөс уг асуудлыг хэлэлцэж, гарч шийдэл хайж ирсэн. Тухайлбал, түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас зарим сургуулийн хичээлийн цагт өөрчлөлт хийхээр шийдвэрлэж байв. Улмаар сургуулийн автобусны хүрэлцээг нэмэгдүүлж, боловсролын байгууллагын ажилтныг нийтийн тээврээр үнэгүй зорчуулахыг ч санаачилж байсан удаатай. Ийн хүүхэд зөөж буй машины хөдөлгөөнд ч бус хүүхдээ зөөж буй цагт ч өөрчлөлт оруулахыг хэрэндээ мэрийсэн. Гэвч байдал жил ирэх тусам дордсоор л байна. Үүний учир нь захын сургуулиудын боловсролын чанар, хүртээмжтэй шууд холбоотой. Тиймээс боловсролын чанарыг тэгшитгэж, хүртээмжийг нэмэгдүүлэхгүй бол түгжрэлийн түгжээ арилахгүй.

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​