fbpx Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 45 секунд

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Саиа Ма'у Пиукала

Олон жилийн турш Номхон далайн баруун бүсэд улаанбурхан өнгөрсөн үеийн өвчин мэт санагдаж байлаа.

Энэ нь санамсаргүй тохиолдол биш байв.

Энэ бол улаанбурхан өвчнийг устгах зорилгод тууштай ойртуулсан олон жилийн улс төрийн манлайлал, хөрөнгө оруулалт, нийгмийн эрүүл мэндийн ажлын үр дүн байлаа.

Эрүүл мэндийн ажилтнууд уул нуруу, гол мөрөн, хүн ам шигүү суурьшсан хотууд, алслагдсан арлууд гээд олон зам давааг туулан вакциныг тээвэрлэн хүргэж байв. Тандалтын тогтолцоо дэгдэлтийг эрт илрүүлэхийн төлөө ажиллаж байв. Улс орнууд дархлаажуулалтын цоорхойг арилгахын тулд хамтран ажилласан.

Вакцин нь 1974 оноос хойш дэлхийн хэмжээнд олон төрлийн өвчнөөс шалтгаалах 154 сая орчим нас баралтаас сэргийлсэн гэх тооцоо байдаг. Зөвхөн улаанбурхан өвчний эсрэг вакцин л гэхэд 94 сая орчим хүний амь насыг аварсны 12 сая нь Номхон далайн баруун бүсийн орнуудад ногдож байна. Энэ бол сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн их үр нөлөө үзүүлсэн вакцины арга хэмжээ юм.

Гэвч сүүлийн жилүүдэд КОВИД-19 цар тахлын үеийн дархлаажуулалтын тасалдал, вакцины талаарх буруу ташаа мэдээлэл нэмэгдсэнтэй хавсран улаанбурхан өвчний дэгдэлт дахин сэргэж, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой энэ өвчин дахин тархахад хүргэлээ.

Дэгдэлт бүрийн цаана дархлаажуулалтаас хоцорсон хүүхэд, хожимдсон хариу арга хэмжээ, иргэдийн дархлаажуулалтад итгэх итгэл буурсан байдал, эсвэл дархлаажуулалтын тусламж үйлчилгээнд хамрагдаж чадаагүй хүмүүс байдаг. Номхон далайн баруун бүс нутагт дэлхийн хүн амын дөрөвний нэгээс илүү хувь буюу 2.2 тэрбум хүн амьдардаг бөгөөд улс орнууд нь хоорондоо нягт уялдаа холбоотой учраас дархлаажуулалтын аливаа цоорхой нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Иймээс хил дамнасан халдварын эрсдэлээс хүн бүрийг хамгаалах нь бид бүхний хамтын хариуцлага билээ.

Улаанбурхан өвчин бидний санааг зовоох учиртай. Учир нь, энэ нь зөвхөн нэг өвчний тухай асуудал биш юм. Энэ бол эрүүл мэндийн тогтолцоо хүчтэй, тогтвортой, хүн бүрд хүртээмжтэй ажиллаж байгаа эсэхийг харуулах хамгийн тодорхой үзүүлэлтүүдийн нэг юм.

Бүс нутгийн эрдэмтэн судлаачид 2030 он гэхэд улаанбурхан өвчнийг бүрмөсөн устгах боломжтой гэдэгт санал нэгдэж байна. Түүнчлэн өнгөрсөн жил Номхон далайн арлын 21 улс, нутаг дэвсгэрт улаанбурхан болон улаануудыг нийгмийн эрүүл мэндийн аюулын хувьд устгасныг ДЭМБ баталгаажуулсан.

Бид ямар арга хэмжээ үр дүнд хүргэдэг болохыг мэднэ: хүчтэй товлолын дархлаажуулалт, тандалт хийх, дэгдэлт гарсан даруйд нь шуурхай хариу арга хэмжээ авах, олон нийтийн итгэлийг хүлээсэн эрүүл мэндийн ажилтнууд, мөн иргэд, олон нийттэй тасралтгүй хамтран ажиллах.

Одоо улс төрийн амлалтыг сэргээж, шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэн, санхүүгийн болон хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах нэн шаардлагатай байна.

Засгийн газрууд, олон улсын болон үндэсний хандивлагч байгууллагууд, бусад түншүүдийн хувьд өвчний дэгдэлт хэвлэл мэдээллийн гол сэдэв болоогүй үед ч гэсэн дархлаажуулалтыг нийгмийн эрүүл мэндийн гол багана хэмээн үзэж, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

Хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн дэлхий ертөнцөд энэ асуудал улам бүр тулгамдаж байна.

Санхүүжилтийн хомсдол вакцины нийлүүлэлтийг бууруулж, худал мэдээллээс үүдэлтэй эргэлзээ вакцины эрэлтийг багасгаж байна. Гамшиг, мөргөлдөөн, эрчим хүчний үнийн өсөлт болон бусад тодорхойгүй байдал вакцины нийлүүлэлтийн сүлжээнд заналхийлж байна. Мөн хүн амын насжилтаас эхлээд шилжилт хөдөлгөөн гээд хүн ам зүйн хурдацтай өөрчлөлт нь дархлаажуулалтын хэрэгцээг өөрчилж байна.

Өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах сорилт засгийн газруудад тулгарч байна. Гэвч дархлаажуулалт бол зүгээр нэг зардал биш юм. Энэ бол амь насыг аврах хөрөнгө оруулалт юм.

Дархлаажуулалт нь зөвхөн өвчнөөс сэргийлээд зогсохгүй, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, өндөр зардалтай дэгдэлтээс эдийн засгийг хамгаалан, илүү эрүүл нийгмийг дэмждэг. Дархлаажуулалтад оруулсан нэг ам.доллар бүр нь нийгэм болон эдийн засагт 54 ам.доллар хүртэлх өгөөжийг авчирдаг. Гэвч энэ ашиг тус хүн бүрд тэгш хүрэхгүй байна. 2025 онд тус бүс нутагт товлолын дархлаажуулалтын нэг ч тун хийлгээгүй 1.6 сая гаруй “тэг тунтай” хүүхэд байсан. Тэд хамгийн өндөр эрсдэлд орж байна.

Дархлаажуулалт нь зөвхөн хүүхэд насанд бус, хүний амьдралын бүхий л үе шатанд улам чухал болж байна. Хүн ам насжихын хэрээр эрүүл мэндийн хэрэгцээ өөрчлөгддөг.

Номхон далайн баруун бүс нутагт амжилтад хүрэхэд шаардлагатай арга хэрэгсэл, мэргэжлийн чадавх, туршлага бий.

Тухайн бүс нутагт улаанбурхан өвчнийг хараахан бүрэн устгаж амжаагүй байгаа есөн улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон мэргэжилтнүүдтэй хамтран 2030 он гэхэд энэ зорилгод хэрхэн хүрэх талаар хэлэлцэхээр саяхан цугларсан. Камбож, Хятад, Индонез, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Малайз, Монгол, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Вьетнам зэрэг улсуудын өгч буй мессеж тодорхой байна. Улаанбурхан өвчнийг устгах боломжтой, гэхдээ аль ч улс дангаараа үүнд хүрч, ололтоо тогтвортой хадгалж чадахгүй.

Улс орнууд зөвхөн өвчний дэгдэлтийн үеийн яаралтай тусламжийн ажилд найдаж болохгүй. Жилээс жилд хүүхэд бүр, хүн амын бүх бүлэгт тогтмол хүрдэг хүчтэй товлолын дархлаажуулалт, тандалтын тогтолцоо зайлшгүй шаардлагатай.

2024 болон 2025 онуудад тус бүс нутагт жилд бараг 20 сая хүүхэд шинээр мэндэлсэн. Тэд бүгд товлолын дархлаажуулалтаар хамгаалагдах шаардлагатай. Бид тайвширч болохгүй.

Хамтын ажиллагаа юунд хүргэж чаддаг болохыг Номхон далайн баруун бүс аль хэдийн харуулсан. Тус бүс улс төрийн амлалт, бүс нутгийн эв нэгдэл, хүчтэй тандалт, дархлаажуулалтын тогтвортой хөрөнгө оруулалтын ачаар 25 гаруй жилийн турш халдварт саа өвчний тархалтыг устгасныг баталгаажуулсан байдлаа хадгалж ирсэн.

Тус амжилтад тулгуурлан, ДЭМБ-ын "Дархлаажуулалтын хөтөлбөр 2030"-ын хүрээнд улаанбурхан өвчнийг бүрмөсөн устган нийгмийн эрүүл мэндийн түүхэн өөр нэгэн амжилтад хүрэх боломж улс орнуудад байна.

Гэхдээ бид яг одоо арга хэмжээ авсан тохиолдолд л энэ зорилго биелнэ. Засгийн газрууд дархлаажуулалтыг богино хугацааны хөтөлбөр бус, эрүүл мэндийн аюулгүй байдал, тогтвортой байдал, ирээдүй хойч үед чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэх ёстой.

2030 он гэхэд бүс нутгийн хэмжээнд улаанбурхан өвчнийг бүрмөсөн устгах нь бидний хувьд өндөр зорилт юм. Ийм томоохон тэмүүлэл нь Номхон далайн баруун бүсийн нийгмийн эрүүл мэндийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч байсаар ирсэн билээ.

Улаанбурхан өвчин хурдан тархдаг. Манай бүс нутаг түүнээс ч илүү хурдан хөдлөх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 197 (7938)

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт
Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​