fbpx Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 48 секунд

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Хөөрхий, цухалдсан монгол бүсгүй YouTube-д ярьж facebooк-т бичжээ.

МОНГОЛ ИРГЭДИЙГ ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ЗУУЧИЛНА ГЭЭД ОРОС УКРАИНЫ ДАЙНЫ БҮС РҮҮ ЦӨЛЖЭЭ: Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн нэгэн танил ахынхаа хамт ОХУ-д өндөр цалинтай ажилд орохоор зарын дагуу очоод хууртагдан, Орос-Украины дайны бүс рүү татагдан очсон тухай түүний эхнэр н.Саруул ярилаа.

Энэ сарын 8-ны өдөр ОХУ-д ачааны том тэрэг барих өндөр цалинтай ажлын зараар Д.Эрдэнэмөрөн танил ахынхаа хамтаар Алтанбулаг-Хиагтын хилээр тус улс руу нэвтэрчээ.

Ингээд гурав хоногийн хугацаанд холбоо барьж байгаад, 11/13-нд өөр газар очиж, бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй гэсний дагуу очиход Орос-Украины хил дээрх дайны бүсэд очсон аж. Үүнээс хойш холбоо барьж чадалгүй хэд хонож байгаад хүний утсаар дүү рүүгээ байгаа газрынхаа байршлыг явуулсан бөгөөд энэ нь дайны бүс байжээ.Иймд ар гэрийнхэн нь ОХУ дахь Монголын Элчин сайдын яам болон консулд хандаж, хүнээ авахыг хүсэхэд өнөөдрийг хүртэл тоймтой хариу өгөөгүй байна. Тэр ч байтугай “Дайны бүс онцгой бүс учир бид орох боломжгүй, Монголоос хэдэн хүн ирснийг бид мэдэхгүй, тогтоох ажиллагаа явуулж байна” гэсэн хариу өгчээ.

Хамгийн сүүлд Д.Эрдэнэмөрөн гурав хоногийн өмнө холбогдохдоо “Одоо бид нар энэ дайны бүс рүү ороход ердөө 3 минут хангалттай” гэсэн байна. Иймд н.Саруулын зүгээс Монголын ГХЯ болон бусад холбогдох газруудыг хууль дүрмийн дагуу нөхрөө авахад нь туслаач гэж хүсч байна.

Мөн залуусыг “ОХУ руу өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зарын дагуу битгий тус улсыг зүглээрэй гэж анхаарууллаа гэжээ. Энэ охины ярьсан бичсэнийг харваас ёстой элэг эмтэрмээр. Монгол-Зөвлөлтийн найрамдал, Монгол-Оросын найрамдал, орос-монгол ахан дүүс, салж нүүшгүй анд хөрш гэж хэт их сурталдсаны гай энэ хууртагдсан залуугийн гэнэн алхмаар нотлогдлоо. Монголоос хэдэн хүн, бид нар гэснээр бол ганц монгол биш ч юм шиг.

сонин mn

Улиг болсон энэ сэдвээр тусгай суртал нэвтрүүлэг хийдэг бүхэл бүтэн баг сошиалд хяналтгүй дураараа цуурхаж байдгийн толгойд Лувсангийн Эрдэнэчулуун, Цогтсайханы Буянцогтоо нар байдгийг бид улиг болтол харж сонссон. Кремлийн хуулийн дор дэлхий, Европ чичэрч байх ёстой гэсэн агуулга бүхий суртал ухуулгыг энэ хоёр эрхэм хийдэг. Энэ хоёрын араас Olzvoi Gankhuu, Alzakhgui Vandan, Ganaa Good, Аюуш Батсайхан, Ч.Пүрэвсүрэн, Gantulga Chuluun Hutagt, Delgermaa Beckbat, Enkh Chin, Пүрэвсүрэн Өлзийсайхан, Эрх Баялаг, Ганбат Лувсандорж, Өлзийсайхан Өлзий, Jav Saikhan, Bat Bold, Baatar Dorj, Khishgee Beis гээд facebook-ийн байнгын олон суртал нэвтрүүлэгчид ам хамхихгүй Оросыг ба Оросын ялалтыг магтан дуулна. Түрэмгий дайныг нь эх орны дайн болгож харуулахыг зорино. Путинд хир халдаахгүй ам хамхихгүй магтана. Өргөмжилнө. Нобелийн энх тайвны шагналд Путиныг тодорхойлох тухай Ц.Буянцогтоогийн пост бэлээхэн бий шүү, өөрөө устгачихаагүй бол. Та нар бол монголчуудыг Оросын аюулын өмнө тайвшруулах, Орост итгүүлэх, Путинд бол бүр 100% итгүүлэх нөр их кампанит ажилд дайчлагдсан байж болно. Украин тэр чигтээ нацист фашист болчихсон учраас устгаж байвал таарна гэсэн Та нарын суртал нэвтрүүлэг чинь гэнэн цайлган, мөнгөний хэрэгцээтэй монгол залуусыг ийм болчимгүй алхам руу түлхэж байна. Явж явж Та нар бол Д.Эрдэнэмөрөн шиг олон монгол залуусыг Украины дайны махны машин руу уриалан дуудсантай адил гэмт хэрэг өөрийн мэдэлгүй үйлдэж байна. Хойд Солонгосын ардын арми Украины нацистуудтай байлдахаар Оросыг зорилоо, гэтэл Монголын ардын армийн байж байгаа царай нь хэмээн бичиж түгээсэн хоёр нөхөр Та нар дотор байж байгаа шүү.

сонин mn

Оросын цэрэгт явж байлдаад Украинд олзлогдсон Пунцагийн Пүрэв-Очир оросын талын суртал нэвтрүүлэгчдэд ямар бодол төрүүлснийг бүү мэд? “Зөв” гэж хөөрөгдөх тэнэг олон бий л дээ. Миний хувьд бол тэр ёстой гутамшиг. Дараагийнх нь энэ Д.Эрдэнэмөрөн тийм эрсдэлийн өмнө оччихоод байж байна. Манай консул эрж сурж олж авдаг л байгаасай, цаг алдвал фронтын шугам давуулчихна шүү, оросууд! “Бид нар” гэж тэр яагаад бичив, сурвалжлаарай. Оросууд ингэхэд биднийгээ хэн гэж боддогийг илчилсэн ийм нэг комент ноднин миний нийтлэлийн дор явж байсныг шинэчлээд энд оруулчихъя. Оруулахаас ч аргагүй болчихлоо. Учир нь монголчуудыг өмнөд хөрштэй нь муудалцуулах өнгө аясаар “Монголчууд Хятадыг байлдан дагуулж явснаа эргээд Хятаддаа уусчихсан” гэж Путин гуай дөнгөн сая айлдлаа.

Тэгэхлээр тэр комент цаг үеэ олно: –Буриад, Тува зэрэг автономит улсуудад нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор 2000 доллар юм гэсэн. Энэ нь дэлхийн хамгийн ядуу бүс нутгуудын түвшинд очдог. Харин Москва, Санкт зэрэг төв бүсүүдэд нэг хүнд ногдох ДНБ 30 мянган доллар давдаг. Энэ асар том ялгаа санамсаргүй зүйл биш. Энэ бол тогтолцоо. Оросын Төрийн (дарангуйлагч) оршихуйн философи маш энгийн. Төв нь хүчирхэг, захын бүсүүд нь ядуу сул дорой байх ёстой. Ингэж байж төвийн ноёрхол тогтвортой оршдог гэжээ. Миний нэмэлт. Тэр ноёрхол нь Украины дайны өнгөн дээр улам бэхжсэн. Яагаад гэвэл эрдэнэт хүмүүн–аав, ах, хүү, ирээдүйн аавуудыг нь Украины фронт руу хэдэн арван мянгаар нь албадан илбэдэн явуулж махны машинд хэрчүүллээ. Бөөн шарил нутагт нь эгнээстэй, оршуулгын газрууд огцом тэлж өргөжлөө, олширлоо, ялангуяа Буриад, Тувад.

Коментоос: –Буриад, Тува бол Оростоо үлэмж ядуу бүс нутаг. Ядуу гэхлээр маргаашийн хоолоо боддог болохоос эрх чөлөө, улс төр, тусгаар тогтнолын тухай бодох сөхөөгүй. “Ядуу бүс” асуулт асуудаггүй, “ядуу бүс” эсэргүүцдэггүй, “ядуу бүс” тушаалыг биелүүлдэг. Энэ логик зөвхөн Оросын дотор үйлчилдэггүй, хөрш жижиг улсуудад ч адил үйлчилдэг. Хэрэв манай Монгол хүчирхэг эдийн засагтай, өндөр орлоготой улс болчихвол Буриад, Тува, Халимаг зэрэг Оросын доторхи монгол угсааны ард түмнүүдэд логик асуулт тулгарна. “Бид яагаад ийм ядуу вэ? Бид яагаад Москвагийн захын колони хэвээр байх ёстой вэ?”, “Гэтэл Монгол?” гэж. Ийм асуулт гарч ирэх нь Москвагийн хувьд стратегийн эрсдэл, бодит аюул болно.

Манай Монгол хүчирхэг болох нь Оросын геополитикийн сонирхолд нийцдэггүй. Миний нэмэлт: –Монгол маш эмзэг бүтэцтэй эдийн засагтай байхыг орос ах нар л зохиож найруулж өгсөн. Экспортын орлогын 96% нь уул уурхайгаас орж ирдэг. Шатахууны 90% нь Оросоос импортлогддог. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр ганцхан салбар нь уул уурхай, зөрүүлээд барьцаалж болох, өвөл хөлдүүс болгох эрчим хүчний ба автомашины шатахуун, ШТМ нь ганц Оросынх. Коментоос. Хэрэв Монголыг нугаслах бодит зорилго хэрэгжинэ гэвэл хаанаас эхлэх вэ? Мэдээж уул уурхайгаас. Бас бензинээр нь боох. Уул уурхайг гацаахад Монголын эдийн засаг бүхэлдээ гацна. Яаж? Уул уурхайг эсэргүүцэх хуурамч эх оронч хөдөлгөөн, тэмцэгчид олноор нь буй болгоно. Хуурамч эх оронч уриа түгээнэ. Хятадаар айлгана, хуурамч айдас, хуйвалдааны онол тараана. Төслүүдийг гацаана, хөрөнгө оруулалтыг айлгана, төрийн шийдвэрийг будлиулна. Үр дүнд нь Монголын эдийн засаг зогсоно.

сонин mn

Энэ нь давхар өөр нэг сонирхолд ашигтай. Орос өөрөө уул уурхай, эрчим хүчний экспорт дээр амьдардаг. Нүүрс, зэс, уран, газрын тос, газрын ховор зэрэг түүхий эдийн зах зээл дээр Монгол бол бодит өрсөлдөгч нь. Өөрөөр хэлбэл Орос Монголыг зүгээр нэг хөрш гэж харахгүй, түүхий эдийн зах зээл дээрхи хажуугийн жижиг лангуу гэж хардаг. Тиймээс Монголын уул уурхайг гацаах нь хоёр давхар ашигтай. Нэгдүгээрт геополитикийн нөлөөг хадгална, хоёрдугаарт түүхий эдийн өрсөлдөгчийг сулруулна.

Ингээд Монголын дотоод улс төрд хачирхалтай үзэгдэл буй болно. Хэт эх оронч популизм, хуйвалдааны онол, байнгын гацаа, байнгын айдас, байнгын хорлон сүйтгэл, байнгын хэрүүл. Энэ бүхэн санамсаргүй үзэгдэл биш, системтэй үзэгдэл. Монголын хамгийн том стратегийн сорилт бол гадны арми биш.

Монголын хамгийн том сорилт бол өөрийн эдийн засгийг гацааж нураадаг тэр үзэл сурталтай тэмцэх явдал гэжээ. Миний мөхөс ойлголтоор бол Пу жанжны дунд хуруу гозойлгосон зураг дээр бүх санаа зорилго, хорон санаа нь орших мэт. Тэр жижиг Буриад, Тува, Халимаг, Алтай, Хакассын эрчүүд Украины фронтод явж амиа эрсдүүлэх нь Кремль ба өөрт нь “Түй ч хамаагүй”, бас Украины талд зогсож буй соёлт хүн төрөлхтөн “Түй ч хамаагүй”, “Май, дунд хуруу” гэсний илэрхийлэл шүү дээ. Хүсээд байвал монголчууд тийшээ явж амиа өргөx нь бас “Май түй”! Уншигчид минь Пунцагийн Пүрэв-Очир, Д.Эрдэнэмөрөн нараа нэмж төсөөлөхөө мартуузай. Д.Эрдэнэмөрөнгийн араас Орос руу элсэгдэх зуу зуун залуустаа зориулан Лондон хотоос тэрлэв!

сонин mn

Тодын Отгонбаяр (зураач) 2026-11-23

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?
 
Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ
Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​