fbpx Н.ЦЭРЭНБАТ: ОЙН НӨӨЦӨӨ ХАМГААЛАХ, НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 22 секунд

Н.ЦЭРЭНБАТ: ОЙН НӨӨЦӨӨ ХАМГААЛАХ, НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛНА

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Ойн доройтол, хомсдлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага, хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон Д.Пүрэвдаваа, НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман, UN-REDD+ төслийн техникийн ахлах зөвлөх Рэд Диккинсон болон албаны бусад хүн оролцлоо. Энэхүү уулзалт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг үүсгэн байгуулсны 30 жилийн ойн хүрээнд REDD+-ийн хөтөлбөрийн талаар талуудад ойлголт өгөх, уг хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн зорилтуудад хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах болон батлуулах шатуудад дэмжлэг хүлээх, санал зөвлөмж авах үндсэн зорилготой байсан юм.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга дарга Ц.Цэнгэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ  “БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойг угтан Н.Цэрэнбат сайдын санаачилгаар Монгол орны ойн санг хэрхэн нэмэгдүүлэх, үүний тулд ямар ажил хийх вэ гэдгийг тодорхойлох уулзалт хэлэлцүүлэг зохиож байгаад баяртай байна” хэмээсэн юм. Түүний дараа НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман UN-REDD төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжиж, Монгол Улс уг хөтөлбөрийн ахисан түвшнийн буюу REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байна” хэмээлээ.

 

Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалагийн тавьсан илтгэл олон хүний анхаарлыг татсан бөгөөд тэрбээр “Монгол орны ой жилд 20 сая тонн хүлэмжийн хийг шингээдэг. Энэ нь бүх салбараас гаргаж байгаа нийт хүлэмжийн хийний багахан хувь учир цаашид ойн сангаа тэлэх бодлого баримталж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх бодлогыг Монгол Улс баримтлах ёстой. Үүний тулд бидэнд үндэсний хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн 3 бодлогын баримт бичиг зайлшгүй хэрэгтэй байна. Ингэж байж манай ой хамгаалагдахын зэрэгцээ тэлэх боломж нэмэгдэнэ. Тиймээс өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгийг Н.Цэрэнбат сайд шийдвэр гаргагчдын түвшинд хийх ёстой гэж үзсэн юм” гэлээ.

 

Уулзалт, хэлэлцүүлгийн явцад хүрэлцэн ирсэн хүмүүс асуулт асууж, санал хэлж байсан ба Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн “Ногоон хөгжлийн зээлийн сан байгуулах ажил дуусах шатанд ороод байна. Энэ сантай уг хөтөлбөрийг хэрхэн уялдуулах вэ” гэсэн асуултад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бүгд найрамдах Африк улсын Найроби хотноо болсон НҮБ-ын III ассамблейн хуралдаанаар НҮБ-ын гишүүн орны Засгийн газрууд ногоон эдийн засагт тулгуурласан бизнесийн үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээсэн. Энэ дагуу Засгийн газраас Ногоон хөгжлийн зээлийн санг байгуулах ажлыг түргэвчлүүлэхийг ч даалгаад байна. Бид байгальд ээлтэй техник, технологийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдээ урамшуулах бодлого баримтлан ажиллана” хэмээсэн. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын “Уул уурхайгаас болж сүйдэж байгаа ойг хэрхэх вэ” гэсэн асуултад “Байгалийн нөөц ашигласны төлбөрийг Монгол Улс зориулалтын дагуу ашигладаггүйгээс болж уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал хурцаар тавигдсаар өнөөдрийг хүрсэн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн 75 хувь нь өнөөдрийн байдлаар зориулалтын бусаар ашиглагдаж байна. БОАЖГ-ын дарга нарт үйл ажиллагааных нь үнэлгээг гаргахдаа байгалийн нөөц ашигласны төлбөрөө зориулалтын бусаар ашигласан байна уу, аль эсвэл төсвийн бүрдүүлэлтэд оруулсан байна уу гэдгийг нь харгалзана гэдэг мэдээллийг хүргүүлсэн. Нөгөөтэйгүүр, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын мэдээллийн санг УУХҮЯ-тай хамтран гаргахаар тохиролцож, ажлаа эхлүүлээд байна. Энэ мэдээллийн сан ашиглалтад орчихвол ямар уул уурхайн компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаагаас эхлээд хэдий хэрийн татвар төлдөг зэргээс эхлээд бүх мэдээлэл нь ил болох юм. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бид ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг эрэлхийлэн шийдвэр гаргах түвшнийн хүмүүсийг энэ уулзалт хэлэлцүүлэгт урьсан юм. Бидний цаашдын зорилт амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

REDD+ хөтөлбөрийн талаар товчхон мэдээллийг хүргэж байна.

REDD+ хөтөлбөр гэж юу вэ? Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+), ойн санг хамгаалах, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хөгжиж буй орнуудын оруулах хувь нэмрийг нь урамшуулах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн хүрээнд бий болсон механизм юм. Энэ механизмыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын гурван агентлагаас санаачлан UN-REDD хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол улс 2011 онд UN-REDD хөтөлбөрийн түнш орон болсон.

Монгол орны ой нь:

  • Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол орны уур амьсгал дэлхийн дулаарлын дундаж хэмжээтэй харьцуулахад гурав дахин өсөж, улмаар ган гачиг, гал түймэр, цэвдэг хайлахад нөлөөлснөөр уламжлалт нүүдлийн аж ахуйг эрсдэлд оруулж байна.
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах, мөнх цэвдгийг хадгалах, нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэж, мод модон материалын эх үүсвэр болох зэрэг экосистемийн, эдийн засгийн нийгмийн олон төрлийн үйлчилгээг үзүүлэлдэг бөгөөд жилд ойролцоогоор 300 сая орчим ам доллараар үнэлэгдэхүйц экосистемийн үйлчилгээг үзүүлдэг гэсэн тооцоо байдаг (2013).
  • Орон нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэж, хувийн хэвшилд түшиглэсэн хөрөнгө оруулалтыг босгох бүрэн боломжтой салбар юм.
  • Урьдчилсан тооцоогоор жилд дунджаар 137,000 орчим га ой доройтолд өртдөг.
  • Монгол улс REDD+-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цорын ганц бореал буюу умардын тайгын ой бүхий орон бөгөөд REDD+-ийн хүрээнд бореал ойн цоо шинэ туршлага/загвар болох боломжтой

REDD+ Үндэсний хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлага нь:

  • Монгол улс нь REDD+-ийн үндсэн 4-н бүрэлдэхүүн хэсгийг боловсруулж, бий болгох үүрэгтэй. Үүнд хүлэмжийн хийн тооллого, REDD+ Үндэсний хөтөлбөр багтдаг, энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх нэг төрлийн дэмжлэг юм.
  • Ойн салбар нь ирээдүйд хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой ба REDD+ Үндэсний хөтөлбөр нь энэхүү санхүүгийн, хөрөнгө оруулалтын боломжийг нэгтгэж өгөх, олон улсын донорууд болон хувийн хэвшлийнхэнд зориулсан баримт бичиг болох юм. Үүний тулд донор, хандивлагчдын шаардлагад нийцэхүйц REDD+ Үндэсний хөтөлбөртэй байх шаардлагатай.
Монголын бахархал Дэлхийн аваргуудад зориулав
Монголын бахархал Дэлхийн аваргуудад зориулав
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​