fbpx Ц.БАТБАЯР: ТҮЙМРИЙН АЮУЛЫН ЗЭРЭГЛЭЛ НЭМЭГДСЭН ТОХИОЛДОЛД ОЙ ХЭЭРИЙН БҮСЭД ЗОРЧИХЫГ ХОРИГЛОХ ЭРХИЙГ БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ОЛГОСОН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 2 секунд

Ц.БАТБАЯР: ТҮЙМРИЙН АЮУЛЫН ЗЭРЭГЛЭЛ НЭМЭГДСЭН ТОХИОЛДОЛД ОЙ ХЭЭРИЙН БҮСЭД ЗОРЧИХЫГ ХОРИГЛОХ ЭРХИЙГ БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ОЛГОСОН

Энэ жил цас бага орсны улмаас хуурайшилт ихэсч, гал түймрийн эрсдэл өндөр байгаатай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд, Түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн дарга Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад ажиллаад ирсэн байна. Энэ талаар БОАЖ-ын дэд сайд, Түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн дарга Ц.Батбаяртай ярилцлаа.

-Энэ жил ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг танай яам болон ОБЕГ-аас анхааруулж байгаа. Та ой ихтэй аймгуудаар ажиллаад ирсэн талаараа мэдээлэл өгнө үү. Бодит нөхцөл байдал газар дээрээ ямар байна вэ?

 -Өнгөрсөн жил олон жилийн дундажтай харьцуулахад цас бага орсноос болж энэ жил хуурайшилт их, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Тиймээс Шадар сайд Ө.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий хамтарсан тушаал гаргаж, орон нутгийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн. Сайд нарын хамтарсан тушаалд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг оновчтой зохион байгуулж, ойд зорчих иргэн, ойн болон байгаль хамгааллын сайн дурын нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулж, баталгаа гаргуулан хяналт тавьж ажиллах, түймрийн аюулын зэрэглэл нэмэгдсэн тохиолдолд тухайн аймаг, сумын нутгийн хэмжээнд ой бүхий газарт явуулж буй аж ахуйн арга хэмжээ болон иргэдийг аялал зугаалга, амралт, сувиллын зорилгоор ой хээрийн бүсэд зорчихыг хориглох”-ыг бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн БОАЖГ-ын дарга нарт үүрэг болгосон. Тушаалын хэрэгжилтийг хангах ажилтай танилцах зорилгоор ой бүхий аймгуудад ОБЕГ, ЦЕГ-ын бүрэлдэхүүн болон яамны холбогдох албан тушаалтнуудын хамт ажиллалаа.

Сүүлийн хэдэн жил түймрийн аюултай байх үеийн хугацаа уртасч бараг өвлөөс бусад улиралд ой, хээрийн түймэр гарах магадлал өндөр бослон. Нэгэнт томоохон түймрийг унтраахад хүчин мөхөсдөж байгаа тул урьдчилан сэргийлэх, хариуцлагыг өндөржүүлэх үйл ажиллагааг илүү эрчимтэй, үр дүнтэй хийх шаардлагатай байна. Энэ хүрээнд орон нутгийн БОАЖГ, ойн ойн ангиуд, нөхөрлөлүүдэд урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажил хийх арга зүйн зөвлөгөө өгч, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаатай танилцсан. Нэг суманд гэхэд 300 орчим ойн нөхөрлөл байгаа ч гал гарсан тохиолдолд өмсөх зориулалтын хувцас, хэрэглэл байхгүйн улмаас улаан гараар гал түймэртэй тэмцэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байгаагаа хэлж байна. Ойн ангиуд, байгаль хамгаалагч нар маань гал түймрийн тандалтыг цаг алдалгүй хийж байгаа ч гал гарсан тохиолдолд мөн л унтраах зориулалтын багаж хэрэгсэл дутагдалтай байна. Гал түймэр гарах шалтгааны 70 хувь нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой учир урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлыг хийхийг чухалчлан ажиллаж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд түлхүү хүргэж, аялаж, зугаалж буй иргэд маань гал алдахаас сэрэмжлэх хэрэгтэй байна.

-Гал түймэртэй тэмцэхэд хүчин мөхөсдөж байгаа учир урьдчилан сэргийлэх нь чухлыг та сая хэллээ. Үүний тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Холбогдох сайд нарын хамтарсан тушаал гаргаж, улсын хэмжээнд Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх асуудлыг зохицуулж буй эрхзүйн  баримт бичгүүдэд тусгасан арав гаруй хуулийн этгээдэд зөвлөмж хүргүүлсэн. Мөн телевизүүд болон нийгмийн сүлжээгээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.

Түймрийн аюул бол ганц нэг байгууллагын асуудал гэхээсээ хамтын хариуцлагын асуудал юм. Ялангуяа, орон нутгийн түвшинд бүх шатны Засаг дарга нар болон ИТХ-ын эрх, үүргийг холбогдох хуулиудад тодорхой заасан бөгөөд, эдгээр байгууллагаас  илүү хариуцлага, зохион байгуулалттай байх шаардлага тавьж  байна. Хамгийн нэгдүгээр иргэдийн маань ухамсрын асуудал бий. Самар, жимс түүчихээд галаа унтраахгүй явдгаас эхлээд татсан тамхиа унтраахгүй хаях нь наад захын асуудал. Тиймээс иргэн бүрийг эх орноо хайрлаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг хэвлэл мэдээллийнхэн маань сайн уриалах хэрэгтэй байна.

-Ой, хээрийн түймрээс болж учирсан хохирлыг хэрхэн тооцож, хариуцлага хүлээлгэдэг вэ?

– Сүүлийн 30 жил буюу 1986-2016 оны хооронд 5468 удаагийн түймэрт 11.0 сая.га ой, 96,8 сая.га бэлчээр шатаж, 345,5 тэрбум төгрөгийн экологийн хохирол, үүнийг харьцуулахад жилд дунджаар 170 гаруй удаа түймэр гарч, 11.1 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирсан байна гэсэн үг.

Харамсалтай нь ой, хээрийн түймрээс байгаль орчинд учирсан хохирлыг тооцож, эзэн холбогдогчийг тогтоон хохирлын төлбөрийг  нэхэмжилсэн, төлбөр нь эргээд байгаль орчныг сайжруулах, нөхөн сэргээхэд хэрхэн зарцуулагдсан тухай аймаг, сумын  мэдээлэл  одоо болтол байхгүй байна. Иймд түймрээс учирсан хохирлыг тооцох, тогтоох ажилд Засаг дарга нар хууль, журамд заасны дагуу эрх, үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай байгааг анхааруулсан. Орон нутгийн байгууллагууд, ялангуяа, сум, баг, аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэд ААН, ойн нөхөрлөлүүдтэй сайн ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа, хяналт шалгалт, хариуцлага тооцох, эзэн холбогдогчийг тогтоох зэрэгт эрх зүйн орчин харьцангуй сайжирсан учир Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагатай хамтран илүү үр дүнтэй ажиллах боломж бүрдсэн гэж үзэж байгаа.

-Цаашид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх асуудлаар ямар ажлыг хийх нь зүйтэй вэ?

-Түймрийн аюултай үед ой, хээрээр зорчиж, зугаалж буй иргэд, тээврийн хэрэгслийн мэдээллийг нутгийн иргэдээс болон замын цагдаагийн пост дээр авах мэдээлэл, бүртгэлийн системийг буй болгож хэвшүүлэх нь хариуцлага тооцох чухал хэрэгсэл болох юм. Түймэртэй тэмцэх, унтраахад оролцох иргэдийн санаачилгыг дэмжиж гал түймэр унтраах сайн дурын хөдөлгөөнийг нийтийн дунд хөхиүлэн дэмжиж шаардлагатай сургалтад хамруулан гэрчилгээ олгох, гэрчилгээтэй сайн дурынхны тоог хот, хөдөөгүй нэмэгдүүлэх ажлыг Гамшгийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд хийх хэрэгтэй. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, хариуцлагыг сайжруулах хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхэд ОБЕГ-тай ажлын уялдааг сайжруулах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр түймрийн аюултай үед тогтмол мэдээ солилцож хамтран ажиллах, орон нутгийн түвшинд хамтран хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах нь зүйтэй байна. Ой, хээрийн түймрийн эрсдэлийн бүсэд байрлах Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах дадлага, туршлагатай болгож, тэднийг галын аюулгүй хувцас, техник хэрэгслээр хангах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах. Орчин үеийн техник, хэрэгслийг бүрэн ашиглах материаллаг баазаар хангах, ялангуяа ой, хээрийн түймрийг эрт илрүүлэх, унтраах, түймрийн тархалтыг хянах, шатсан газарт мониторинг хийх зэрэгт нисдэг төхөөрөмж/дрон/, агаарын хөлөг/онгоц, нисдэг тэрэг/, өндөр хүчин чадалтай суурин хяналтын төхөөрөмж/камерийн систем/-ийг ашиглах, агаарын нисэх хүчний хэрэгсэл, хүчийг гамшиг, ослын үед бэлэн байлгах, дайчилгаанд шуурхай татан оролцуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Харамсалтай нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж энэхүү тоо жил ирэх бүрт буурах хандлага ажиглагдаж байгааг танай яамнаас мэдээлж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

 Монгол орны хувьд 1986 оноос өмнө хавар, намрын түймэр  хоорондоо их зайтай, 6 дугаар сарын эхний арав хоногоос 9 дүгээр сарын эхний арав хоног хүртэл, зуны дунд арав хоногоос намрын эхний арав хоног гэсэн 4 сарын хугацаанд ургамлын чийг ихтэй учир түймэр гарах, дэлгэрэн тархах боломж бага байсан. Харин 1987 оноос хойш хавар болон намрын түймрийн хоорондын зай ойртож, ялангуяа 2012 оноос хавар хамгийн сүүлд гарсан түймрийн хугацаа нь намар хамгийн эхэнд гарсан түймрийн хугацаатай давхцаж, хавар, намрын түймрийн хоорондын зай ойртох   хандлага ажиглагдах болсон. Түүнчлэн хаврын түймрийн эхлэх хугацаа 3 дугаар сарын дунд, сүүлийн арав хоногоос 2 дугаар сарын дунд, сүүлийн арав хоногт  шилжсэн, намрын түймрийн хугацаа нь 10 дугаар сарын дунд, сүүлийн арав хоногоос 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхний арав хоног болж, ерөнхий хандлага нь тэлж, бүхэл жилийн турш түймэртэй байх магадлал нэмэгдсээр байна. Монгол Улс Ойн тухай хуулиндаа “түймрийн аюултай үе” гэж жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг  гэж тодорхойлсон байдаг. Хавар, намрын түймрийн аюултай үе   хоорондоо ойртон нийлж, ой хээрийн түймэр жилийн бараг “цасан бүрхэвч”-тэй байх хугацаанаас бусад хугацаанд гарч байгаа нь хур тунадасны хэмжээ жилээс жилд татарч,  хөрсний чийг багассан, ой, хээрд хуурайшилт ихсэж, уур амьсгал өөрчлөгдөж байгаа ч, ийм  хуурайшилттай байх үед хүмүүс бидний  санамсар болгоомжгүй, мэдлэг муутайгаас гал, түймэр жил бүр гарч  улсад ихээхэн хэмжээний экологи-эдийн засгийн хохирол учирсаар байна. Иймээс түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах бэлэн байдлыг хангах, түймэртэй тэмцэх чиглэлээр өмнөх жилүүдийн бодлого, төлөвлөлтийг эргэн хянах, төсөв хүн хүчийг бодитой нэмэгдүүлэх зэргээр жилийн турш түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх ажлын бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлага тулгарч байна.

Ийм байдалтай олон удаагийн томоохон давтан түймрээс болж хүний амь нас, өмч хөрөнгө сүйдэхийн зэрэгцээ ой-ургамалжилт хөнөөгдөх, голын урсац алдагдах, уулын ойн хөрс элэгдэл, эвдрэлд орох, ой моддын галд тэсвэрлэх чадавхи доройтож ойн шатамхайн зэрэг өндөрсөж байна.  Тухайлбал, Ойн бүс нутгуудын ялгаагаар 100 000 га талбайд тохиолдох ойн түймрийн давтамжаар ойн шатамхайн зэргийг тодорхойлж үзвэл, Хангайн нурууны өмнөд бүс нутгийн Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар 1.3-6.9 болж ойн шатамхайн зэрэг дундаас онцгой өндөр,  Хангайн нурууны  хойд бүс нутгийн Хөвсгөл нуур, Дэлгэр, Шишхэд голын ай сав, Тэсийн голын эх бүхий ойн нутаар 0.5-3.2 болж багаас их зэрэглэлд, Орхон-Сэлэнгийн бүс нутгийн Эг-Сэлэнгийн ай савын ойн нутгаар 5.1-7.6-д хүрч ойн шатамхайн зэрэг өндрөөс онцгой өндөр, Орхон-Ерөөгийн ай сав нутгаар 1.4 – 7.3 болж дундаас их зэрэглэлд, Хэнтийн бүс нутгийн     Туул-Хэрлэн голын ай сав нутгаар 0.6-10.1 хүрч дундаас онцгой өндөр зэрэг, Онон голын ай сав нутгийн ойт хээр, тайгархаг бүслүүрийн ойд 2.1-3.6 болж шатамхайн их зэрэглэлд хүрсэн нь судалгаагаар тогтоогдож байна. Хүнээс үүдэлтэй олон удаа гарч байгаа түймрийн нөлөөгөөр хөрсөн доорхи цэвдгийн хайлалт, гэсэлт, дээшлэлт, доошлолтын тухай асуудал хөндөгдөж, ялангуяа, Монголын ой, ойт хээр, хээрийн бүс нутгийн хөрсөн доорхи мөнх ба улирлын цэвдгийн хэм, хэмжээ өөрчлөгдөж байгааг судлаачид тэмдэглэсээр байна.

МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

ДУНДГОВИЙН НУТАГ ДАХЬ ДАХИН НЭГ УУРХАЙД ХЯТАД ЭЗДИЙН МАРГААН ДЭГДЭВ
ДУНДГОВИЙН НУТАГ ДАХЬ ДАХИН НЭГ УУРХАЙД ХЯТАД ЭЗДИЙН МАРГААН ДЭГДЭВ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​