fbpx Д.Баянзул: Төв банкны нэр хүндэд зориудаар халдах үйлдэл нь нийтээрээ үүрэх эрсдэлд хүргэдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 16 секунд

Д.Баянзул: Төв банкны нэр хүндэд зориудаар халдах үйлдэл нь нийтээрээ үүрэх эрсдэлд хүргэдэг

Төв банкны үйл ажиллагааны эрсдэлд юуг тооцдог болохыг уншигчиддаа сонирхуулах үүднээс энэхүү ярилцлагыг толилуулж байна. Энэ сэдвээр Монголбанкны Эрсдэлийн удирдлагын албаны захирал Д.Баянзултай ярилцлаа.

Бид ярилцлагын агуулгаа олон нийтийн Төв банкнаас хүлээх хүлээлтэд нэр хүндийн эрсдэл илүүтэй нөлөөлдөг болох тухайд хандууллаа. Энэ тухай ярилцахын өмнө оршил болгож Монголбанкны эрсдэлийн удирлагын албаны үндсэн үүргийн тухай танилцуулна уу?

Манай алба бол монголбанкны санхүүгийн эрсдэлийн удирдлагын бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хянах, эрсдэлийг оновчтой удирдахад шаардлагатай аргачлал, мэдээллээр хангах чиг үүргийн дагуу ажилладаг. Тухайлбал, санхүүгийн эрсдэлийн удирдлагын хүрээнд гадаад валютын улсын нөөцийн хөрөнгө оруулалтын бүтэц, харилцагч гадаадын банк санхүүгийн байгууллага, тэдгээрт олгох валютын хязгаарыг тодорхойлох, гүйцэтгэлийг тооцох, тайлагнах, төв банкны барьцаа хөрөнгийн бодлогыг тодорхойлж, барьцаанд авах хөрөнгийн шалгуурыг тогтоох, санхүүгийн хөрөнгийг үнэлэх зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн санхүүгийн бус эрсдэлийн удирдлагын хүрээнд монголбанкны хэмжээнд үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж ажилладаг.

Эндээс төв банкинд учирж болох эрсдэлийн талаар сонирхохгүй өнгөрч болохгүй гэж бодож байна?

Үүнийг ярихын тулд эрсдэлийн тухай тайлбарлах хэрэгтэй болно. Тэгэхээр аливаа үйл явдлын ирээдүйн үр дүн хүлээлтээс өөр байх тохиолдлыг эрсдэл гэж ойлгож болно. Харин эрсдэлийн удирдлага гэдэг нь тохиолдож болох бүхий л эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх, зайлсхийх, хяналт тавих үйл явцын цогц ойлголт шүү дээ. Эрсдэлийг ерөнхийд нь санхүүгийн болон санхүүгийн бус эрсдэл гэж ангилдаг. Санхүүгийн эрсдэлд зах зээлийн эрсдэл буюу хүү, ханшийн өөрчлөлт хамаарна гэсэн үг. Мөн үүн дээр зээлийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл багтдаг. Тэгвэл санхүүгийн бус эрсдэлийн тухайд бол үйл ажиллагааны, хууль эрх зүйн, нэр, хүндийн, геополитикийн гэх зэрэг эрсдэл орно л доо. Төв банкны хувьд эдгээр эрсдэлүүд нь бүгд учирч болзошгүй эрсдэлүүд гэж тооцдог.

Та сая нэр хүндийн эрсдэл гэж дурдлаа. Бидний ярилцах гол сэдэв маань үүнд чиглэхээр зорьсон шүү дээ. Тэгэхээр төв банкинд нэр хүндийн эрсдэл яагаад чухал вэ?

Энгийнээр бол төв банкны талаарх ойлголт, хийж буй үйл ажиллагааных нь талаар олон нийтийн дунд сөрөг мэдээлэл үүсэхийг нэр хүндийн эрсдэл гэж үздэг. Эрсдэлийн удирдлагын тогтолцоонд нэр хүндийн эрсдэлийг үндсэн эрсдэл гэж үздэггүй, харин бусад төрлийн эрсдэлээс үүдэн гардаг эрсдэл юм. Гэхдээ нэр хүндийн эрсдэл нь төв банкны хувьд үргэлж учирч болзошгүй эрсдэлд тооцогддог.

Ялангуяа 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш дэлхийд тэргүүлэгч төв банкууд үүнд илүүтэй анхаарч, эрсдэлийн үнэлгээний гол үзүүлэлтэндээ тусгах болсон.

Төв банкинд итгэх олон нийтийн итгэл буюу найдвартай байдал, хариуцлагатай байдал, ил тод байдал нь төв банкны нэр хүндэд шууд холбоотой ойлголтууд. Орчин үеийн Төв банкууд бодлогын зорилт, үйл ажиллагаа, түүний арга хэрэгслүүдийн талаар олон нийтэд нээлттэй ил тод тайлагнаж, олон нийтийн дунд байгаа буруу ташаа ойлголтыг засч залруулахад онцгойлон анхаарч ажилладаг болсон.

Ил тод байдал нь зөвхөн төв банкны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлээд зогсохгүй төв банкны үйл ажиллагааг олон нийтийн зүгээс үнэн зөв, бодитой үнэлж цэгнэх боломжийг бүрдүүлж, төв банкны бодлогод итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой.

Нэр хүндийн эрсдэл нь валютын ханшийн тогтвортой байдал төдийгүй мөнгөний бодлогын хэрэгжилтэнд чухал нөлөөтэй юм байна гэж ойлголоо. Гэтэл манай улсын хувьд авч үзвэл удирдлагуудынх нь нэр хүндэд халдсан мэдээлэл нийгэмд байсхийгээд л цацагддаг.  Үүнээс болж мөнгөний бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг үү?

Үүнийг ярихын тулд тайлбар хэрэгтэй. Тодруулбал мөнгөний бодлого нь мөнгөний бодлогын шилжих сувгаар дамжин эцсийн зорилт болох инфляцийн зорилгод хүрч хэрэгждэг. Шилжих сувгуудын нэг нь инфляцийн талаарх олон нийтийн хүлээлт шүү дээ. Тиймээс бодлогын үр нөлөөгөө өндөр байлгахын тулд төв банкууд хүлээлтийг зөв зохистой удирдах шаардлагатай болдог.

Төв банкны хувьд олон нийт болон төв банкнаас хараат бус шинжээчид төв банкны бодлого, үйл ажиллагааг хэр сайн ойлгож, дэмжиж, итгэж байгаа нь төв банкны нэр хүндийг өсгөх, эсвэл унагах гол хүчин зүйл болдог.

Тиймээс инфляцийг онилох мөнгөний бодлого хэрэгжүүлдэг төв банкууд бодлогын зорилтоо ханган ажиллахаас гадна инфляцийн зорилт, бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийн өмнө тогтмол тайлагнаж, ил тод байдлыг хангах, улмаар төв банкинд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх замаар хүлээлтийг зөв зохистой удирдахыг зорьдог. Тэгэхээр бодлого, үйл ажиллагаа нь хаалттай, олон нийттэй нээлттэй харьцдаггүй төв банк нэр хүндийн эрсдэлд орж болзошгүй байдаг. Энэ нь бодлогын үр нөлөөг нь бууруулах эрсдэлтэй. Харин таны хэлсэнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр төв банкны бодлого, үйл ажиллагаа, удирдлагын нэр хүндэд халдсан худал сөрөг мэдээллүүд цацагдах нь сая дурдсан сувгаар дамжин төв банкны нэр хүндийг унагах, бодлогын найдвартай байдлыг алдагдуулах, цаашлаад бодлогын хэрэгжилт, үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэг урхагтай. Инфляци, ханш нь худалдан авах чадвар, бодит орлогоор дамжин хүн бүрийн халаасанд нөлөөлж байдаг учраас зардлыг нь нийтээрээ үүрнэ л гэсэн үг.

Тэгэхээр төв банкны бодлогын зорилтоо ханган ажиллахад хөндлөнгөөс худал хуурмаг мэдээллээр нэр хүндэд нь зориудаар халдах явдал бол цаанаа өргөн хүрээг хамарсан эрдэл дагуулдаг тул ийм оролдлогууд дахин бүү давтагдаасай гэж хүсч байна.

Монголбанкны хувьд энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авдаг вэ, ялангуяа эрх зүйн зохицуулалт бий юу?

Ер нь бол нэр хүндийн эрсдэлийг үүсгэж буй үндсэн эрсдэлийг зөв удирдаж байж нэр хүндийн эрсдэл үүсэх боломжийг бууруулдаг. Өмнө дурдсанчлан төв банкийг нэр хүндийн эрсдэлд оруулдаг гол хүчин зүйлийн нэг нь төв банкинд итгэх олон нийтийн итгэл алдагдах явдал. Тиймээс бид нээлттэй ил тод байдлыг хангахын тулд олон нийттэй харилцах харилцаандаа тогтмол анхаарсаар ирсэн. Тухайлбал, макро эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх, мөнгөний бодлогын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байна. үүнээс гадна төв банкны зорилт, үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилтийн талаар иргэд, оюутан, сурагч, аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт, лекц хийж байна. Сэтгүүлчдийн эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үе шаттай сургалтуудыг тогтмол хийж, салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгах уулзалт хэлэлцүүлгийг давтамжтай зохион байгуулдаг.

Монголбанкны хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийн төрөл агуулгыг улам бүр сайжруулан олон нийтэд цаасан болон цахим хэлбэрээр түгээж байна.

Гэх мэт олон нийттэй харилцах бүхий л сувгийг өргөн хүрээнд ашиглаж үйл ажиллагаа, бодлогын шийдвэрээ нээлттэй ил тод тайлбарлан таниулахад шат ахин ажиллаж байна. Дэлхийн төв банкууд олон нийттэй харилцах сонгодог харилцааг хөгжүүлэх болсон. Монголбанк ч үүн тийш зорьж байна. Эрх зүйн зохицуулалтын тухай асуусан шүү дээ. Энэ тухайд бол санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын бодлого, журам, олон нийттэй харьцах бодлогын баримт бичиг, комплаенсийн журам зэрэг дотоод эрх зүйн зохицуулалтын дагуу эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж байна. Үүнд бидний ярьж байгаа энэ төрлийн эрсдэл хамаарна гэсэн үг.

Тэгвэл нэр хүндийн эрсдэлээс урьдчилан сэргийлдэг бусад орны туршлага ямар байдаг вэ?

Өндөр хөгжсөн улс орнуудыг харахад, энэ төрлийн эрсдэлийг удирдахад урьдчлан сэрэмжлүүлэх систем (Early Warning System)-ийг ашиглан шинээр үүсч буй эрсдэлийг тодорхойлох, түүхэн эрсдэлийн санг үүсгэх, дүн шинжилгээ хийх, өнгөрсөнөөсөө суралцах зэргээр урьдчилан сэргийлж байна. Үүнээс гадна нийтлэг ашигладаг загвар бол “Хамгаалалтын 3 шат” гэсэн загвар бий.

Хамгаалалтын нэг дэх шатанд тухайн үйл ажиллагааг хариуцаж, өдөр тутам эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг газар нэгжүүд хамаардаг.

Хамгаалалтын хоёр дахь шатанд эрсдэлийн удирдлага, хяналт, комплаенсийн стандартыг тогтоох, хянах, тайлагнах үүрэгтэй субьект, нэгжүүд багтдаг бол хамгаалалтын 3 дахь шатанд эрсдэлийн удирдлагад бие даасан үнэлэлт дүгнэлт өгөх дотоод аудит болон бусад хараат бус аудитууд ордог.

Төв банкуудын ашигладаг нэр хүндийн эрсдэлийн удирдлагын өөр нэг арга хэмжээ нь гол оролцогч талуудад чиглэгддэг. Жишээлбэл, английн төв банкны хувьд тус улсын Парламентад ирсэн олон тооны хүсэлтийг бүртгэж, хянадаг. Канадын төв банк болон бусад олон төв банкууд иргэдийн саналыг хянах зорилгоор тогтмол санал асуулга явуулдаг. Английн төв банк болон Канадын төв банк хэвлэл мэдээллээс бусад салбарын оролцогчидтой уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор оролцогч талуудын бүлгийг байгуулсан байх жишээтэй.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монголбанк

25 төрлийн биобэлдмэл, вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ
25 төрлийн биобэлдмэл, вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​