fbpx Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 42 секунд

Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хоёр өвөр түрийндээ орсон үй зайгүй андууд байсан ч  тэдний өнгө мөнгөний нөхөрлөл  албан тушаалын үнэтэй хямдхан нөхөрлөл байжээ.

2016 оны орон нутгийн сонгуульд Өмнөговь аймгийн МАН ялалт байгуулсны дараа “бялуунаас” ахиу хүртэхийн төлөөх “цусгүй дайн” тэдний хооронд эхэлсэн аж. Өмнөговийн МАН-ын дотор өрнөсөн эрх мэдлийн төлөөх дайн анхандаа түр аргацаасан, талууд цаг хожих зорилготой түр зөвшилцөл хэлбэртэй байв. Тодруулбал, Л.Энхболдын зүгээс өөрийн хүмүүс болох Х.Сугир, Ө.Баянмөнх нарыг аймгийн ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болгосон. Харин Н.Наранбаатарын хувьд өөрөө Засаг дарга болж, улмаар өөрийн багийн Х.Батболдыг орлогч дарга болгон харилцан тохиролцсон байна. Гэтэл тэдний энэхүү албан тушаалын “бялууны зүсэм”-ээс УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн фракцынхан хоцорчихож. Ингээд тэд хоорондоо хөлөө жийлцэж, Н.Амарзаяаг жийснээр хагарлын эхлэл тавигджээ.   Ийнхүү Өмнөговийн МАН гурван толгойтой атгаалжин хар мангасны үлгэрийн бодит биелэл болж, Л.Энхболдын, Н.Наранбаатарын, Н.Амарзаяагийн гэсэн гурван фракцтай болсон түүхтэй. Л.Энхболдын фракцын зүгээс мөнгө, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд аймгийн Засаг дарга руу төсөл, хөтөлбөрт хамрагдах, тендер авахыг л чухалчилдаг аж. Мөнгөний төлөө нүдээ сохлоод өгөхөөс буцахгүй Л.Энхболд ийнхүү ил далд улсын төсвийг самрахын зэрэгцээ аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих мөнгийг замаас нь булаагаад авчихсан. Хувааж хүртэх ашгийн төлөө чимээгүй дайн МАН-ын гурван даргын дунд үргэлжилсээр эцэстээ Н.Наранбаатараа огцруулахдаа тулсан билээ. Л.Энхболдод хулхидуулсан Н.Наранбаатар хариугаа авахын тулд Н.Амарзаяагийн фракцтай далдуур тохироо хийж, 2017 оны арванхоёрдугаар сарын 4-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанд Л.Энхболдын хүн гэгдэх Х.Сугирыг огцруулах саналыг Н.Амарзаяагийн фракцын гол төлеөлөгч С.Цэрэнбаяраар дамжуулан оруулжээ. Энэ хурлаар  Х.Сугирыг огцруулж чадаагүй боловч Н.Амарзаяагийн хүмүүс энэ байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, санхүүгийн эрх мэдэл бүхий албан тушаал руу очсон байна.

Энэ үед Н.Наранбаатарын зүгээс Н.Амарзаяатай хүч хавсрахад том улс төрийн дэмжлэг талаасаа чухал ач холбогдолтой байв. Гишүүн Л.Энхболд, засаг ноён Н.Наранбаатар хоёрын зөрчил ужгирч, эвлэрэх нөхцөл ажиглагдахгүй 2018 оны арванхоёрдугаар сард хүрэв. Энэ үед дайран дээр давс гэгчээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын зөрчил дээд цэгтээ хүрч М.Энхболдын ялагдлаар өндөрлөсөн нь Өмнөговийн МАН-ын хуваагдлыг улам дэвэргэлээ. УИХ-ын дарга ажлаа өгснөөс хэдхэн хоногийн дараа засаг дарга Н.Наранбаатар тушаал гаргаж Л.Энхболдын хүн болох аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнхийг ажлаас халсан. Гэхдээ засаг дарга энэ тушаалаа 14 хоногийн дараа өөрөө цуцалсан нь хачирхалтай. Харин Ө.Баянмөнхийг буцаан ажилд томилсон шалтгааны хувьд Засаг дарга Н.Наранбаатарын “ноцтой, ноотой” мэдээллийг Ө.Баянмөнх мэддэг, түүнийг баримтжуулсан байсантай холбон тайлбарлах нь элбэг байдаг. Ийнхүү намаа гурав хуваасан тэд өнөө хэр эвлэрлийг олоогүй байгаа бөгөөд наанаа харахад нэг намын эв нэгдлийг харуулж буй мэт боловч эргэж хараад бие биеэ хулхидаж, эрх мэдлийн төлөө ширүүхэн үзэлцэж байна. Энэ байдал ирэх жил болох сонгууль хүртэл үргэлжлэх нь тодорхой. Намын гишүүдийн хэлж байгаагаар, энэхүү хагарлын их үүдийг Л.Энхболд нээсэн бөгөөд эрх мэдэл, мөнгө төгрөгт ханаж цаддаггүй тэрээр хамаг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхээр улайрснаас эхлэлтэй гэнэ. Иймд түүнийг намаа гурав хувааж, голомтоо самарч хаясан хэмээн намын гишүүд нь тун дургүй байна. Нутагтаа очих бүртээ сэм сэмхэн дарга цэргийг дагаж ирчихээд, сонгогчидтойгоо ч уулзалдахгүй зугтааж, нэр нүүрээ барж яваа сурагтай. Хэдийгээр богино хугацаанд аймгийн МАН-д үүссэн боловч энэ гурван фракцын зодооныг харвал Монголын түүхнээ хар толбо болон үлдсэн бага хаадын үеийг өөрийн эрхгүй санагдуулна. Өмнөговийн МАН нь нялхсын өвчинтэй, балчир хаадын зодооны үүр уурхай болсныг намын гишүүд нь шүүмжилсээр байгаа ч эрх мэдлээс өөр зүйл нүдэнд нь харагдахаа больсон Л.Энхболд өөрийнхөөрөө зүтгэсээр нэгэнт эвлэрч нэгдэхийн аргагүй болгожээ.  Өмнөговийн иргэд 2016 оны сонгуулиар МАН-ын залуусыг аймгийн хөгжлийн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх юм байна итгэж, тэднийг олонх болгож, эрхийг нь өгсөн. Харамсалтай нь, тэдний нутаг орноо хөгжүүлье гэсэн амлалт нь албан тушаал, эрх мэдэл, мөнгө төгрөг байсан нь ийнхүү сонгогчдодоо ил болсоор байна.

С.Баяр

Шуурхай.мн 

Г.Уянга: Тойрог бүр дэхь Христийн шашны итгэгчид сонгуулийг шийдэх нэг чухал цөм хэдийн болсон
Г.Уянга: Тойрог бүр дэхь Христийн шашны итгэгчид сонгуулийг шийдэх нэг чухал цөм хэдийн болсон
 
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​