fbpx “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 39 секунд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус худалдан авалт сүүлийн жилүүдэд маргаан, хардлага, авлигын хэрэгтэй нэр холбогдож ирсэн. Тэр дундаа олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан “Ногоон автобус”-ны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад автобус худалдан авах шинэ тендерүүд дахин эргэлзээ дагуулж эхэллээ.

Энэ удаад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан нийт 156 автобус худалдан авах олон улсын тендерийн 60 цахилгаан автобусны багцад БНХАУ-ын Yangzhou Yaxing Motor Coach Co., Ltd компанийн ASIASTAR брэнд шалгарсан байна.

Тендерийн үр дүнгийн мэдээллээс үзэхэд тус компани нийт 50,306,497,500 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд нэг автобусны үнэ 838,441,625 төгрөг болж байна.

Тендерийн дэлгэрэнгүй:
https://user.tender.gov.mn/mn/result/detail/1783512511176

Энэхүү тендерийн хамгийн их анхаарал татаж буй нэг асуудал нь ASIASTAR брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж буй Эм Эс И Ти энд Ди ХХК-тай холбоотой мэдээлэл юм.

Тус компанийн хувьцаа эзэмшигч Бямбадоржийн Цолмон нь өмнө нь олны анхаарлын төвд байсан “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл бий.

Мэдээж аливаа хэрэгт холбогдсон байх нь тухайн этгээдийг гэм буруутай гэж үзэх үндэслэл биш. Гэвч өмнөх автобус худалдан авалтын дуулиан бүрэн цэгцрээгүй байхад түүнтэй нэр холбогдож байсан этгээдийн хувьцаа эзэмшдэг компанийн төлөөлж буй брэнд нийслэлийн олон арван тэрбум төгрөгийн худалдан авалтад оролцож, шалгарсан нь олон нийтийн зүгээс эргэлзээ төрүүлж эхлээд байна.

www.asiastarbuses.com

Тендерийн гомдол болон Нийслэлийн удирдлагын байр суурь

Мөн уг тендертэй холбоотойгоор Моннис Моторс ХХК гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Тендерийн өрсөлдөөнд оролцогч компаниас гаргасан гомдол нь худалдан авах ажиллагааны хяналт, үнэлгээний үйл явцад хамаарах чухал асуудал юм.

Харин уг гомдолтой холбоотойгоор хотын удирдлагын зүгээс гаргасан гэх хариу үйлдэл, байр суурь ч олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тендерийн гомдлыг уур бухимдал, улс төрийн байр сууриар бус, хууль болон баримтад үндэслэн шийдвэрлэх ёстой. Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй худалдан авалтын хувьд оролцогч бүр тэгш боломжтой, үнэлгээний үйл явц нь ил тод, хөндлөнгийн хяналтад нээлттэй байх нь үндсэн шаардлага юм.

Хамгийн чухал нь ямар компани шалгарсан бэ гэдгээс гадна ямар шалгуураар, хэрхэн шалгарсан бэ гэдэг асуудал юм.

Өмнөх автобус худалдан авалтын дуулианаас сургамж авсан эсэх, энэ удаагийн тендерт хууль ёсны өрсөлдөөн хангагдсан эсэх, төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэхэд Нийслэлийн удирдлага болон холбогдох байгууллагууд олон нийтэд нээлттэй, баримтад суурилсан тайлбар өгөх шаардлагатай байна.

Улаанбаатарчууд дахин нэг автобусны дуулиан биш, чанартай автобус, ил тод худалдан авалт, хариуцлагатай нийтийн тээврийн тогтолцоог хүсэж байна.

https://www.facebook.com/share/p/1A2Dxfdfy4/

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​