fbpx Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 39 секунд

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Өнөөдөр 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэн орж байна. Гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны эхлэл болох суурь тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгож байгаа нэмэлт орлого юм. Ерөнхий сайд Н.Учрал Баянзүрх дүүргийн Ахмадын төвд /2026.11.01/ ажиллаж, ахмадуудтай уулзлаа. Цаашид тэтгэврийн рефром хэрхэн хэрэгжих болон 2027 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.

сонин mn

Ерөнхий сайд “Өнөөдөр гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бодитоор тавигдаж буй түүхэн өдөр. Би тэтгэврийн шинэчлэлийг 2019 оноос ярьж явсан. Ерөнхий сайдаар томилогдоод эхний 100 хоногийн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Зорилтот бүлгээ хамгаалах бодлого барьж байна. ТӨК-иудын цэвэр ашгаас 1.5 их наяд төгрөг төсөвт авч тэтгэвэр, цалин хөлс нэмэгдүүлэх, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд зориулсан. 2027 онд ТӨК-иудын цэвэр ашгаас 3.5 их наядыг төсөвт төвлөрүүлж, иргэн, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө.

сонин mn

Шинэ оноос тэтгэвэрт гарах хугацаанаасаа хойшилж ажилласан жил тутам тэтгэвэр дөрвөн хувиар нэмэгдэнэ. Олон хүүхэд төрүүлээд тэтгэвэрт эрт гарсан болон цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүс 55-60 наснаасаа суурь тэтгэврээ авна.

Өмнө нь 141 мянган ахмадын цалинг 1.4 саяас бодож байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 2.4 саяас бодно. Он гараад инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлнэ. Тэтгэврийн тогтолцоо зөв голдиролд орж байна” гэж ярилаа.

Баянзүрх дүүргийн 57 мянга гаруй иргэн тэтгэвэр авдаг. 43 мянга орчим нь өнөөдрөөс суурь тэтгэвэр авч байна. 769 мянган төгрөгийн тэтгэвэр нь нэг сая орчим төгрөгт хүрлээ. Ирэх жил ч нэмэгдүүлэхээр төсөвлөсөн нь олон жил хөдөлмөрлөсөн иргэдээ төр бодитой дэмжиж байгаагийн илрэл гэж ахмадууд хэллээ.

сонин mn

Тэтгэврийн шинэчлэлийн нэгдүгээр давхарга нь суурь тэтгэвэр. Харин хоёр ба гуравдугаарх нь ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүст үйлчилнэ. Тодруулбал, хоёрдугаар давхарга нь нийгмийн даатгалын тэтгэвэр.

Хийсвэр нэрийн дансыг өөрчилж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тодорхой хэсгийг хагас хуримтлалд үе шаттай шилжүүлэх ажил 2027 оны эхний өдрөөс хэрэгжинэ.

Даатгуулагч хүсвэл тэтгэврийн даатгалд төлж байгаа шимтгэлийнхээ нэг хувийг бодит мөнгөн хуримтлал болгож хадгалж болно. Нийт хуримтлуулсан мөнгөн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг төрөөс нэмж олгоно. Харин гуравдугаар давхарга нь хувийн нэмэлт тэтгэвэр. Ажил олгогч, даатгуулагч сайн дураар нэмэлтээр хувийн тэтгэврийн санд даатгуулж ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​