fbpx Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 22 секунд

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Нэгэн цаг үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэдэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан З.Энхболд, Н.Алтанхуяг нар “37 он”-ыг сануулсаар “live” хийцгээж эхэллээ.

Шүүх хурал нь ч хоорондоо тавхан хоногийн зайтай болсон юм. Улсын Дээд шүүх тэдний хувьд эцсийн найдвар байв. Н.Алтанхуягт холбогдох хэрэг. “Хөгжлийн банкны” гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлуудыг хэлэлцээд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Татгалзахаар шийдвэрлэсэн үндэслэлүүдийн нэг нь миний өмнө бичиж байсанчлан хэргийн үйл баримт болон гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүхээс дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон гэх асуудал байлаа.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкнаас “Бэрэн”, “Говийн зам” компаниудад зээл олгосон хэргийг цагаатгасан үндэслэл хуульд нийцээгүй гэж үзээд байгаагийн учир юу байв?

Шийдвэрээс харахад Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг анхан, дунд шатны шүүхээр хэлэлцэж, “хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэхдээ” алдаа гаргасан байна, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байна, үүнийгээ дахиад тодруул гээд дахин буцаагаад байсан агуулга харагддаг.

Дээд шүүх харах ёстой “учиг”-аа олж харсан

Улсын Дээд шүүх гэдэг бол анхан шатны шүүх, давахын шүүхийн шийдвэрийг шүүн хэлэлцэж шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл Дээд шүүх нь хуулийг яаж хэрэглэв, юуг олж хараагүй, эсвэл буруу зүйлчилсэн асуудлыг л олж харах ёстой болохоос эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй хэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх замаар хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах боломжгүй. Тиймээс Дээд шүүхэд хандсан гомдлууд нь дурдагдсан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзээд хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

“Энержи ресурс”-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан “Говийн зам” ХХК-д олгосон зээлийн тухайд тус компанийн нүүрсээ худалдахаар барьсан замыг Хөгжлийн банкны мөнгөөр төрд худалдаж авсан нь мөн л албаны эрх мэдлээ хэтрүүлсэн “үйл” байсаар байтал зөвхөн нотлох баримтыг анхаарсан байж болзошгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй гэсэн прокурорын эсэргүүцлийг анхаарч дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэгдсэн байдаг.

“Энержи ресурс” нүүрсээ зөөх гээд барьсан замыг нь Хөгжлийн банкнаас 170 тэрбум төгрөг зээлж худалдаж аваад “Эрдэнэс Монгол” компанид “шахна” гэдэг, үүнийгээ Засгийн газрын тогтоолоор шийднэ гэдэг нь тухайн компанид маш том давуу байдал олгосон, банкны эрх мэдэлд халдсан, худалдаж авах үйл явцад оролцсон, өөртөө олгогдоогүй эрхийг эдэлсэн хэрэг мөн биз? Дээрх замыг худалдаж авахдаа төсвийн хөрөнгөөс УИХ-ын шийдвэрээр санхүүжүүлсэн бол хууль зөрчихгүй байх боломжтой. Тэгэхээр мөн л “Энержи ресурс”-ын эрх ашигт үйлчилсэн байгаа биз? Үүнийг нь Н.Алтанхуяг улсын эрх ашиг талаас тайлбарлах гэж оролддог, “хэлмэгдүүллээ” гэж хашхирдаг. Гэвч прокурор хэргийг хянаад “Та эрхээ хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгожээ” гэдэг.

Олон нийтийн “реакц”-ийг хамгийн их төрүүлсэн “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрийг 37сая төгрөгөөр торгох шийдвэр гарч, шүүхийн гадна бараг “баяр ёслол” хийх шахаж буй зураг олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Үүний дараа нийслэлийн эрүүгийн шүүхийн давж заалдах шатны шүүх 935сая төгрөгөөр торгосон. Дээд шүүхээс тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд ялын бодлогын талаас хохирлоо барагдуулаагүй байхад нь торгуулийн ял ногдуулсан, ял нь гэмт хэрэгтээ хөнгөдсөн гэх шүүмжлэл, эсэргүүцлүүд нөлөөлсөн биз ээ. Ингээд Дээд шүүх гэж үзээд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Энэ хэрэгт хамаарах “Бэрэн групп”-д олгосон зээлийн асуудал л гэхэд Засгийн газрын тогтоолоор гурван зээл олгосон. Засгийн газар хэдийгээр Хөгжлийн банкинд хувь эзэмшдэгээрээ дамжуулан эрх хэрэгжүүлдэг боловч “Зээл олгохыг тогтоолоор шийднэ” гэдэг эрх мэдэл хэтрүүлсэн хэрэг. Тэр тусмаа “Бэрэн” ХХК-тай холбоотой хэрэгт улсын бүртгэгчээр ажиллаж байсан Н.Сүхболд нь улсын бүртгэлийг хууль бусаар хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэжээ. Гэтэл тэрбээр 2021 онд гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн байдлыг шүүх анхаарч үзээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасрах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож Дээд шүүх дахин хэлэлцүүлэхээр болсон.

Дээрх хэргүүдийн хувьд, тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам өөрөө Хөгжлийн банкин дахь, Засгийн газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн гэдэг утгаараа Н.Батбаяр ч их, бага хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн уг асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр өөрийн дуу хоолойгоор “үүрэг чиглэл өгсөн” бичлэг аудио хэлбэрээрээ, мөн гарын үсэгтэй тогтоолууд нь Хөгжлийн банкны архивт болон шүүх дээр байгаа нь ноцтой баримт нотолгоо мөн. Ерөөсөө Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг олгох ажиллагаанд тухайн банкны эрх мэдэлд оролцож Засгийн газрын тогтоол үйлдэх нь эрх мэдэл хэтрүүлсэн нь илэрхий байдаг.

Нотлох баримтыг бүрдүүлж болдог ч үйл баримтыг нууж болдоггүй аж

Энэ бүхнийг зөвхөн “үйл, баримт” гэдгийн “баримт” буюу нотлох баримтаар тогтоох бус “үйл”-д анхаарч Дээд шүүх шийдвэрээ гаргаж буй нь сайн хэрэг. “Үйл”, үйлдэлдээ хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлж үү? Эсвэл “эс үйлдэл” хийж үү гэдгийг шүүх маш зөв анхаарсан байна.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан, шүүгдэгч З.Энхболд, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцсэн. Хоёр шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байдаг. Ингээд Дээд шүүх тэдгээр шүүгдэгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь мөн л Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шийдвэртэй яг адилхан буюу зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үүгээр анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутай гэж үзсэн шийдвэр хэвээр үлдсэн.

Тэгэхээр дээрх шийдвэрүүд нь зөвхөн “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэргийг анхан, дунд шатны шүүхээр хэлэлцэж, “хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэхдээ” алдаа гаргасан байна, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан гэдгийг л олж харж шийдвэрлэсэн болохоос улс төрийн ямар сонгууль хэзээ болох, шүүгдэгчдээс хэн, хэн нэр дэвших магадлалтай нь Улсын дээд шүүхэд огт хамааралгүй билээ. Эрх мэдэл, албан тушаалын гэмт хэрэг бүхнийг улс төрийн хэрэг болгож Дээд шүүхээ гүтгэх нь Ардчилсан намын нэр хүндтэй гишүүд буюу “лидер”-үүдээс төрөн гарч буй нь хамгийн харамсалтай байна.

У Оргилмаа Baabar.mn

Төрийн эзэн нь хэн бэ?
Төрийн эзэн нь хэн бэ?
 
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​