fbpx Хятадууд нүүрсээ хямдруул гэж шахаж байна, бид яах ёстой юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
14 минут 7 секунд

Хятадууд нүүрсээ хямдруул гэж шахаж байна, бид яах ёстой юм

  • Манай нүүрсийг үнэтэй байна, хямдруул гэж томорч, пээдийхийг нь нүдээр харж, чихээр сонслоо
  • Дарга нар нааш цааш давхилдаад л байдаг. Өөрчлөгдөж байгаа юм алга
  • Өнөөдрийн байдлаар 31 сая тонн нүүрс экспортод гаргачихаад байна. Үүний гуравны нэг буюу 14.1 сая тонныг нь “Эрдэнэс­Тавантолгой” ХК гаргажээ.

 

Өмнөд хилийн Гашуунсухайтын боомт

Дайн дажин болж байна уу гэмээр дүр байдал дунд ороод ирлээ. Ямар ч эмх замбараа алга. Яг бөмбөгдүүлчихсэн мэт ундуй сундуй, монголчуудын пад харласан гэр голдуу навсгар суурин дээгүүр нүүрсний хөө тортог баарцаглаад, харанхуйлан нүүгэлтэнэ. Хилийн боомтын босгонд тулаад зогссон хүнд даацын авто хөсгийн цуваа нутгийн гүн рүү даруй 20 орчим км үргэлжилж ачаалал, дараалал үүсгэсэн нь харахуйд эмх журамгүй, энд тэндгүй чихэлдэж, шахалдаж, түгжирч харагдах агаад дайны хөлөөс санд мэнд дайжиж яваа дүрвэгсэдийн цуваа мэт. Зам ч гэж там болж. Энхэл донхол, асфальт нь өм цөм явсан зам дээр хэсэг саатан ажихад бидний улс орон, хувьхүн бүрийн оршин тогтнох амьдралын төлөөх тэмцэл хайр найргүй, хатуу ширүүнээс гадна зөвшөөрч үл болох хамгийн бараанаар энд, өмнөд хил дээр өрнөж байна уу даа гэсэн бодол эрхгүй төрөх аж. Хүмүүсийн гадаад тал нь ч пад хар, үс гэзэг нь сэгсийжээ. Осолдохгүй нүд шүд нь л гялалзаж харагдах. Энд үйлчилгээ ч гэж “най” алга. Бохир завааны туйл. Үнэр танар ч тамтаггүй. Яаж ийм орчинд ажиллаж, амьдарч болж байна вэ. Гэвч хүмүүс амьдраад л... маш гашуун, гунигтай бодол төрж байна. Хүний төлөө анхаардаг төр засагтай ч биш дээ бид. Миалж, муулж байгаа юм биш ээ! Монголын төр ямар арчаагүй байдгийн нэг жишээг л эндээс харж байна. Гэтэл манай боомтоор нэвтрээд хилийн торгон зааг, шугамнаас ердөө нэг метрийн цаанаас шал өөр амьдрал, дүр байдал угтана. Арав, хорьхон метрийн зайд ямар эрс тэс ялгаа харагдана вэ? Улаанбаатараас ч цэвэрхэн, тоос тортоггүй, орчин үеийн хот руу яваад орчихож байна. Гудамж талбай нь цэлийж, мод бут ярайна. Такси, унаа сүлжилдээд, орчин үеийн хотуудад байдаг үйлчилгээний бүхий л төвүүд байх аж. Манай төр, засгийн эрхмүүд, улс орон нутгийн мяндагтнууд бодвол үүгээр явж үзсэн л байдаг байлгүй яав гэж. Өөрсдийн энэ байгаа байдлаа хүнийхтэй харьцуулж бодож, сэтгэл нь хөдөлдөг болов уу харин! Гашуунсухайтын боомт нээгдээд хэдэн жил ч болж байгаа юм. Энэ хугацаанд хүний тал бүхэл бүтэн хот барьж байгуулсан байхад харин бид нэг майхан, гэр босгосон төдий нүүдэл, тууврын маягаар нэн зутруу, тун заваанаар амьдарсаар сууцгаасаар л. Өмнөговийн энэ боомтоор уг нь Монголын нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын 55 хувийг нэвтрүүлдэг боловч одоо байгаа зам талбай, дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа даанч дорой аж. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийн талаар бол ярих ч юм биш. Үгүй, нээрээ хэдий болтол ийм байх юм бол оо! Дарга нар нааш цааш давхилдаад л байдаг. Өөрчилнө, шинэчилнэ, өргөтгөнө гэж амлаад л байдаг. Ноднин жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад хийсэн айлчлалаасаа буцах замдаа ийшээ зориуд зорьж ирээд бас баахан амлаад буцаж билээ. Өөрчлөгдсөн зүйл нэг ч алга.
 

Бухимдал

 Хятадын тал нүүрс авахаа багасгаснаас болж энд 2017 оны үеийнх шиг нөхцөл байдал үүсч мэдэхээр болжээ. Өдөрт боомтоор 1500-2000 орчим машин нааш цааш нэвтэрч нүүрс тээвэрлэдэг байсан бол биднийг очих үед дөнгөж л 600 машин нэвтэрч нүүрсээ буулгаад буцаж гардаг болсон байлаа. Томилолтоос ирээд арав гаруй хоноход энэ тоо улам багасаж өнөөдрийн байдлаар өдөрт боомтоор 400 машин нэвтэрч байгаа гэжээ. Мэдээж энэ байдал нүүрс тээвэрлэгч жолооч нарыг асар бухимдуулах болж. Гашуунсухайт дээр очоод дараалал хүлээн 20 хонож байгаа болохоор арга ч үгүй юм. Энэ байдлаар удах аваас машины дараалал, цуваа хоёр жилийн өмнөх шиг 100 км үргэлжилж болзошгүй санагдсан. Зэсийн баяжмал тээвэрлэж байгаа цуваа ямар ч саадгүй нэвтэрч байгаа нь нүүрс тээвэр-лэгчдийн бухимдал, атааг хөдөлгөж, зарим нэг нь тэдний зам гарцыг хааж, барьцаж эхэлс нийг нь сонслоо. Тэгэхээр шинжтэй байсан л даа. Ийм байдал үүсээд ирэхээр удаж, уйдаж, цөхөрсөн хүмүүс архи согтуу руулах ундаа хэрэглэж бухимд лаа тайлах гэснээсээ болж гэмт хэрэгт холбогдож байсан гашуун жишээ давтаг-дах вий дээ. Холбогдох эрх мэдэлтнүүд энэхүү үүсээд байгаа нөхцөл байдалд хэрхэн анхаарч байгаа бол гэдгийг лавлалаа. Яг үнэндээ мэдэж, шийдэж, шийдвэрлэж байгаа субъект алга. Монголын хилээс цааш 100 гаруй км зайд нүүрс угааж бая жуулах найман үйлдвэрийг Хятадууд барьж байгуулсан байх юм. Монголоос нэг тонн нүүрсийг 71.7 ам.доллараар аваад энэ үйлдвэрүүдэд угааж цаашаа металлургийн үйлдвэрүүддээ тонныг нь 170 ам.доллараар нийлүүлдэг гэж байна. Монголын нүүрснээс тэд маниасаа илүү ашиг олж байгаа биз. Эндээс эхлээд атаа, басхүү бухимдал төрж, суллаж үл чадан тээсээр ирлээ. Бид яагаад нүүрсээ угааж, баяжуулаад Хятадуудад нийлүүлж болдоггүй юм бэ? Яагаад!!!

“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн үйл ажиллагаанаас хар л даа. Тэднийх намайг яг энэ тэмдэглэлээ бичиж байх өдрийг хүртэлх хугацаанд 14.1 сая тонн нүүрс борлуулж, 2.44 их наяд төгрөг буюу 918.5 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Баяр хүргэхгүй байхын аргагүй рекорд амжилт. Бид нэг тонн нүүрсээ түүхийгээр нь 71.7 ам.доллараар зараад олж байгаа орлого энэ шүү дээ. 170 ам.доллараар зарах аваас бүр бурзайх нь байна ш дээ. Тэгээд яагаад энэ боломжийг  бид ашигладаггүй юм бол гэж үү? Би ч гэсэн энэ асуултыг тавиад үзлээ. Хариулт нь тов тодорхой. Ерөөсөө л манай улстөрчдийн ашиг сонирхлын зөрчил саад тээг болдог юм байна. Өөр ямар ч саад тээг алга аж. Арчаагүй, арчаагүй гэхэд арай л дэндүү санагдахгүй байна гэж үү! Монголын хувь заяагаар зүгээр л тоглож байдаг энэ нөхдийг яалтай билээ. Бухимдал ингээд л асаад ирж байна. Хятадын нүүрс угааж, баяжуулж байгаа олон үйлдвэрийн нэг болох “Ийгл майнинг” хэмээх үйлдвэрт нь очиж үзлээ. Нэг сая тонн нүүрс угаах хүчин чадалтай гэж байна. Инженер биш маний нүдээр харахад маш энгийн технологитой нь анзаарагдах юм билээ. Бид өнөөдөр нэг, хоёр, гурав биш, долоо, найман ийм үйлдвэртэй байх бүрэн боломжтой. Манай ямар ч инженер энэ байтугай технологи мэднэ. Нөгөө л улстөрчид үргэлжид саад болсон хэвээр. Монгол Улсын хөгжлийг манай улстөрчид л энэ олон жилийн турш саатуулж, уяж ирлээ л дээ. Хятадууд усаар угаахаас гадна, соронзон технологийн аргаар нүүрсийг цэвэрлэж баяжуулж байна билээ. Өвөрмонголын Баяннуур аймгийн дунд хошууны нутагт байгаа нүүрс угаадаг тэрхүү найман үйлдвэрийн тав нь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм байна. Бидний очсон үйлдвэр ажиллаж байгаа гурван үйлдвэрийн нэг нь. Шалтгаанаа Хятад улсын хэрэгцээ хана-чихаад байна гэж тайлбарлаж байна. Манай нүүрсийг үнэтэй байна, иймд одооныхоо үнийг хямдруул гэж томорч, пээдийж суухыг нь нүдээр харж, чихээр сонслоо. Арчаагүй төртэй улсыг захын нэг жижиг үйлдвэрийн босс дарамталж чаддаг аж. Монголын нүүрсний үнэ ханшийг энэ мэтээр үнэндээ Хятадууд л атгадаг болохыг харлаа даа.
 

 Томилолтоос үүдсэн бодол

Сэтгэл эмзэглэн буцаж явлаа. Бусад шиг хөгжиж цэцэглэхийн тулд бид өнөөгийн бодлогоо өөрчлөх ёстой санагдана. Израйльчууд шиг, япон, сингапурчууд шиг сэргэлэн, ухаалаг байж болно доо. Арай л дорой байна бид. Их олон юмыг өөрчилж, эргэцүүлж бодох ёстой цаг ирж. Хятадууд нүүрсний үнийг өөрсдийн хүслээрээ зохицуулна гэж бодох нь аргагүй л дээ. Тэдний түмэн зөв. Харин бид аяыг нь дагах уу, сөрөх үү, өөр ямар арга байна вэ гэдгээ бодож олж, шийдэх эрхтэй. Шийдэх л хэрэгтэй. Хятадаас өөр гарцтай болох нь нэн тэргүүний зорилго байх нь тодорхой. Тиймд төмөр замаа барих ёстой. Өөрсдөө нүүрс дагасан үйлдвэрүүдтэй болох хэрэгтэй. Яриад байхаас цаашгүй аж үйлдвэрийн цогцол бороо босгох цогцлоох цаг болж. Хэлж ярьдгаараа ухаардаг бол одоо хангалттай цаг хугацааг элээлээ. Түүхий эдийн хавсарга орон чигээрээ дахиад энэ зууныг туулах уу бид! 

Янмал оймсноосоо цаашаа гарах хэрэгтэй байна шүү дээ. Энэ томилолтоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-иар бахархах сэтгэл дүүрэн буцаж ирсэн минь ганц олз минь юм даа. Төрийн өмчит компани ингэж сайн ажиллаж байгаа жишээг үнэндээ мэдэхгүй юм бай на. Цэл залуухан удирдлагуудаар нь үнэхээр бахархаж байна. Залуус үнэ хээр гялалзтал ажиллаж байна. Маркетинг, менежментийг мундаг хийж байна шүү дээ. Тэдэнд тус дэм, нэмэр болж чаддаггүй юм бол урмыг нь бүү хугалаасай билээ манай төр засаг. Монгол Улс 2019 онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж том амласан. Яг өнөөдрийн байдлаар 31 сая тонн нүүрс экспортод гаргачихаад байна. Үүний гуравны нэг буюу 14.1 сая тонныг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаж. Улсын төсөвт энэ онд 1.6 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө одоогийн байдлаар 41 хувиар давуулан биелүүлж, 2.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн байгааг амжилт гэхгүй юм бол өөр юуг амжилт гэх юм. Зөвхөн энэ оны эхний хагас жилд эднийх 667 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна гээд бод. Манайхны зарим нэг маань "мангартаад" 1072 хувьцааны ногдол ашиг яасан бэ гэж нэхэж харагддаг. Өнөөдөр Өмнөговь-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд энэ компанийн ашгаар л хөдөлж байна шүү дээ. Түүнчлэн нүүрс угаах баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байна. Мөн Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн авто зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн параллель авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эднийх санхүүжүүлэх билээ. Улс төр самраад хаячихгүй бол цахилгаан станц, хими-технологийн үйлдвэр барих гээд олон төслүүд эднийхийг шил даран хүлээж байх жишээтэй. Монгол Улсын хөгжлийг үнэхээр олон жилээр дөтлүүлж яваа энэ компанийн хамт олонд монгол хүн бүр сэтгэлээ чилээх ёстой болов уу. Хоёр өдрийн хоолноосоо давж, ядаж хоёр гурван зууны тэртээг харж, сэтгэхийн чухлыг ухаарах цаг болжээ.

Даваадорж

 

 

 

“Тээвэрлэгч” Э.Оргил дипломат паспорт “угаадаг” байжээ
“Тээвэрлэгч” Э.Оргил дипломат паспорт “угаадаг” байжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​