fbpx Хэнд итгэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 54 секунд

Хэнд итгэх вэ

         Яг энэ асуултыг өнөөдөр олон хүн өөрөөсөө асууж буй. Сонгогчийн хувиар би ч өөртөө байнга тавьдаг асуултын нэг нь энэ юм. Нийгэм өөрчлөгдөх хэрээр улс төрийн хоёр том нам, түүний “суга”-нд хавчуулагдсан нэг даргатай намуудын үнэ цэнэ өдөр өдрөөр унаж байх юм. Сонгууль дөхөхөөр л гарч ирдэг хоосон амлалт, бэлэн мөнгөний бэлэгтэй “бэрд”-үүдэд залуус улам бүр л итгэхээ больсоор. Тиймдээ ч жил жилийн сонгуулиар залуучуудын нийгмийн идэвх, сонгуульд санал өгөх тоо улам бүр багассан нь бас худлаа биш. Үүнийг залуучууд нийгмийн идэвхгүй болсон, залхуу, арчаагүй учраас саналаа өгөхөөс татгалздаг хэмээн тэд мушгидаг, ингэж тайлбарлахыг хүсдэг. Тиймдээ ч залуу үеийн саналыг хэрхэн өөртөө татах вэ гэдэг нь өдгөө төрд сууж буй хоёр нам, өөрсдийнх нь гар хөлийн үзүүрт “зарагдаж” буй бусад улс төрийн намуудын ч толгойн өвчин болжээ. Харин начир дээрээ залуус залхуудаа сонголт хийхээс татгалзсан уу гэвэл үгүй.

        Яг л нийтлэлийн өмнө асуусан “хэнд итгэх вэ” гэдэг асуулт тэдний толгойнд эргэлдсээр байгаа учраас, тэдний шүүлтүүрт нийцэх сонголт байдаггүй учраас л өөрийн үзэл бодлоо өрөөлд худалдахыг хүсэхгүй зөрүүдэлсэн хэрэг л дээ. Шинэ цаг, шинэ үеийнхэнд хоёр гараа өргөөд дэмжих кандитат эдгээр намуудад алга байгаа юм. Монгол Улс тэгтлээ боловсон хүчний ядууралд орчихсон, залуу үеийнхээ шаардлагад нийцэхгүй болсон уу гэвэл үгүй. Олон зуун чадалтай, мэдлэгтэй, гадаад дотоотод сургууль төгссөн мундаг залуус байгаа. Улс орны хөгжлийн төлөө мэдлэг боловсролоо зориулах, мэргэжилдээ эзэн байх чадвартай, үнэт зүйл, үзэл бодлоо бусдад кнопны төлөө худалдахгүй явж чадах, нийгмийн түүчээ болсон сэхээтнүүд нь харин улс төрийн намуудын мөнгөний босгонд бүдэрчихдэг учраас л дандаа хөшигний ард явсаар ирэв. Өнөөх “Эрдэмтэн мэргэд нь улсаа хөгжүүлнэ үү, эргүү “хүүр”-нүүд чинь төр самраад дууслаа” гэдэг явган онигоо шиг л нөхцөл байдал сүүлийн 20 гаруй жил улс төрд бий болжээ. Хэний ч цөмлөж, нурааж чадахгүй хана хэрмийг босгочихлоо хэмээн додигор суугаа хоёр том нам ээлжилж төр барьсаар явна гэдэгтээ хэтэрхий бардсан ч сүүлийн хоёр ч удаагийн сонгууль “тийм биш шүү, найзууд аа” гэсэн том сануулгыг өгчихлөө, тэдэнд.

           Тухайлбал, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар санал хураалтад оролцож ирц бүрдүүлсэн атлаа хэнийг ч сонгохгүй буюу “цагаан сонголт” хийсэн хүмүүсийн тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгджээ. 1992 оны сонгуульд нийт иргэдийн 97 хувь нь санал өгч байсан бол энэ тоо 2016 онд 57 хувь хүртэл буурчээ. Энэ бол улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл улам бүр буурсаар байгааг харуулах бодит тоон жишээ. Мөн 18-30 насны 810 мянган залуус сонгуулийн насных хэмээн бүртгэлтэй байдаг ч эндээс ердөө 50 хүрэхгүй хувь нь буюу 398 мянган залуус л өнгөрсөн сонгуулиар саналаа өгчээ. Цаана нь 410 гаруй мянган залууст тэр үед саналаа өгөх хүн олдоогүй буюу хэнд итгэл үзүүлэх вэ гэдгээ шийдэж чадахгүй байсан гэсэн үг.

        Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л гурван нэр дэвшигчийн авсан санал санал хураалтыг босгод хүрээгүйгээс дахин сонгууль болж, хоёр том намын өмнө гишгэж чадахгүй хэмээн сэтгэж байсан гуравдагч хүчний өрсөлдөгч нь нөгөө хоёроосоо ч өндөр санал авсан нь гайхмаар үзэгдэл болж байлаа. Эндээс улс төр судлаачид нэгхэн дүгнэлт хийсэн нь бие даагчдын орон зай, мөн хүчтэй, чадалтай гуравдагч хүчний орон зайг ард түмэн үгүйлж эхэлжээ гэх дүгнэлт байсан юм. Угтаа 20 гаруй жил өнгөлж, арчилсан хана хэрэм нь нуран унаж буйг МАНАН бүлэглэл ч бодитоор харсан санал хураалт болж байлаа. Тэгвэл гуравдагч хүчин гэж хэн бэ. 20 гаруй жил нэгхэн даргатай явсан БНН уу, нэг хүнийг тахин шүтсэн МАХН тэдгээр залуусын хүсэн хүлээсэн сонголт мөн үү. Баруун солгойгүй баахан онол ярьдаг ХҮН-ынхан бидний хүлээлт мөн үү. Өөрийгөө нэн шинэ үзэгдэл хэмээн нэрлэчихсэн “поп” улстөрчдийн арми болох “ШИНЭ” ч бидний сонголт биш билээ. Гагцхүү хий нь гарчихсан, хэлэх үгээ цэгнэдэг болчихсон хэн нэг улс төрийн намд үзэл бодол, үнэт зүйлээ худалдаад байхааргүй бие даагчдын арми энэ төрд хэрэгтэй байгаа юм. Залуус бидний хүлээлт бол тэр юм. Дөрвөн жил дув дуугүй сууж байгаад төгсгөлийн чуулганд Төрийн дуулал дуулдаг хэн нэгэн шиг бие даагч бидэнд бас хэрэггүй ээ. Бизнесийн зам мөрөөр алдаа оноог туулаад үзчихсэн, мэдлэг боловсрол нь тэгширчихсэн, мөнгөний төлөө үзэл бодлоо худалдахгүй, залуу үеийн тод дуу хоолойг төрд гаргаж чадах тийм л хүн хэрэгтэй. Ийм хүмүүс олон бий ч өнөөх л мөнгөгүй, олигархиудын хүүхдүүдтэй өрсөлдөх чадал байхгүйгээс хөшигний ард суусаар. Харин тэднийг суга татаж гаргах хүн л хэрэгтэй байв.

         Тэгвэл бизнесийн салбарт хэдийнэ “хат” суусан Т.Ганболд яг л энэ хүлээлт, энэ орон зайг бүрдүүлэхээр явж буй гэх яриа чих дэлсэв. Учрыг тодруулбал, бие даагчдын нэгдсэн платформ гэгчийг байгуулсан бөгөөд 76 тойрогт өрсөлдөх чадалтай, мэдлэгтэй, чадвартай хүмүүсийг эгнээндээ нэгдэхийг уриалжээ. Хэн нэг нам, хэн нэг эрх мэдэлтнээс хамааралтай бус бүгд өөр өөрийн үзэл бодол, үнэт зүйлээрээ өрсөлдөх боломжийг нь тэр бусаддаа бий болгож өгнө гэсэн үг. Таалагдаж байна уу, энэ сонголт залуус аа. Гагцхүү тэдгээр хүмүүс нь бидний хүлээлтэд хүрэх, хэнд итгэхийг минь зааж өгөх сонголт байгаасай хэмээн хүлээж сууя, хэдүүлээ. Төдийгөөс өдийг хүртэл бид ахмад үеийнхэндээ сонголтоо атгууллаа. “Бидэнд итгэх хүн байхгүй учраас та итгэснээ сонго” хэмээн даатгаж явлаа. Гэвч одоо болсоон залуус аа. Аав, ээж, өвөө эмээгийн маань сонголт хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг харлаа. Тэд хэзээ ч улсаа хөгжүүлэхгүйг бас харлаа. Хөгжүүлнэ гэж итгэж явсан улс орноо хуу цөлмөн идэж, уусаар байгааг хэдий болтол харж суух юм. Тиймээс энэ удаа бид ханцуй шамлан орох цаг нь болжээ. Өөрт чинь мөнгө байхгүй ч улсаа гэх сэтгэл байгаа бол өөрчлөлтийн төлөө зориг гаргаад үз. Өөрөө чадахгүй бол өрөөлийн төлөө, өөрийн чинь төлөө явна гэж итгэсэн бие даагч, гуравдагч хүчинд саналаа өгөөд үз. Итгэмээргүй өөрчлөлт гарах вий, тэр цагт.

Амралтын гайхамшгийг “Baby Sky”- аас мэдрээрэй
Амралтын гайхамшгийг “Baby Sky”- аас мэдрээрэй
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​