fbpx Эмэгтэй гишүүд амьд уу !!!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
2017-12-18 01:30:37
Унших
4 минут 54 секунд

Эмэгтэй гишүүд амьд уу !!!!!

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин монголын толгой баячуудын хүүхдүүдэд хүчиндүүлсэн тухайгаа бусдад дэлгэлээ. Мэдээллээс харж байхад энэ хэрэг явдал 2015 онд буюу өдгөөгөөс хоёр жилийн өмнө үйлдэгдсэн бөгөөд өдгөө болтол энэ хэрэг нэг тийшээ шийдэгдээгүйг охины ярианаас харж болно. Өөрөөр хэлбэл, баячуудын хүүхэд мөнгө төгрөг, элдэв арга саам хийн өнөөдөртэй золгосон байж болзошгүй учраас арга мухардсан охин олон нийтэд хандаж байгаа мэт. Бүр тодруулбал, хөрөнгөтнүүдийн зүгээс хохирогч охинд халдах, хохирогчийг ямар нэгэн байдлаар чимээгүй болгох гэсэн аймшигт оролдлого гэтэж байна уу гэсэн өнгө аяс ч мэдэгдэлд буй.

Охины хувьд тийм дэлгэрэнгүй тодорхой бус ч гэсэн мөнгө төгрөг өгөхөөс эхлээд дарамт шахалт үзүүлсэн тухай цахимын мэдэгдэлдээ дурдсан. Нэгэнт шийдэгдээгүй буюу сэжигтнүүд ял авахгүй хоёр жилийн хугацаа өнгөрчихсөн гэхээр хохирогч охинд ямар нэгэн халдлага ирэхийг үгүйсгэх аргагүй учраас хамгийн сүүлчийн арга гэж болох олон нийтэд хандсан нь энэ байх.    

Харин хохирогчийн аав Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг бид энэ асуудлыг ул суурьтай судалж байна, та бүхэн хүлээцтэй байгаарай хэмээн байр сууриа илэрхийлснээс харвал энэ хэрэг өдөөгдсөн, нэг тийшээ шийдэгдээгүйг бас л давхар нотолж байна. Хохирогчийн хэлсэн шиг “Аав ээжид мөнгө төгрөг өгөхийг оролдохоос эхлээд элдэв дарамт шахалт үзүүлсэн” бол Д.Ганхуяг гишүүн асны хувьд хөрөнгө мөнгөний хөлд тийм ч амархан сөхрөхгүй нь лавтай. Эрх мэдлийн хувьд гар хүрэх газраа бас чиг хүрч явсан өдөр түүнд бий. Тэгэхээр мэдээлэлд дурдагдсан эрх мэдэл бүхий эрхмүүдийн 100 орчим хүүхэд гэхээр аргагүй Д.Ганхуягийн хүч дутаж мухардсан нь энэ байх. Одоо яах вэ. Сүүлчийн ганц найдвар бол Хууль тогтоох дээд байгууллага болж байна. Гэтэл хүчирхийллийн эсрэг хэмээн байнга л ярьж суудаг өнөөх хэдэн улстөрч эмэгтэйчүүд нь чив чимээгүй. Улс орон, нийгмийг хамарсан, 100 орчим хүүхэд холбогдсон аймшигт хэргийн хохирогч нар мэдэгдэл хийгээд байхад чив чимээгүй байгаа эмэгтэй гишүүд амьд уу.

Албан бус мэдээллээс харахад хохирогч охиныг хар тамхи хэрэглэдэг, архи уудаг бараг л “хамтарсан” гэх шалтгааныг хэрэг үйлдсэн гэх баячуудын зүгээс бүрдүүлсэн нь шат шатны байгууллагад гацаа үүсгэсэн байх хэмээн хардаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Одоогоор шүүхээс баячуудын гэх нэрлээд байгаа хүүхдүүдийг гэмт хэрэгтэн хэмээн нотлоод ял өгчихсөн зүйл үгүй учраас хэрэгтэн гэх аргагүй. Харин нэг сонирхолтой асуудал бий. Хохирогч дурдахдаа “АПУ, Таван богд, Моносын боссуудын хүүхэд хэмээсэн нь бий. Нэгэнт л “АПУ”-г дурдсан байтал юунд нэр усыг нууцлаад байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ.

Хохирогч өмгөөлөгчийнхөө зөвшөөрснөөр энэхүү мэдэгдлийг хийж байгаа бөгөөд ахиад ч маш их материал баримт байгааг дурдаад байсан. Энэ бүхний ар талд чухам юу нуугдаад байна вэ. Хамгийн ноцтой гэж болох хар тамхи хүчингийн хэргийн тухайд хохирогч өөрөө баримт дэлгээд байхад хэвлэл мэдээллийн байгууллага тэгтлээ шуугихгүй байгаагийн цаана чухам юу оршино гээд олон шалтгаан нуугдаж байна. Уул уурхайн сайд асан улстөрөөс бүр мөсөн гарахаа мэдэгдсэн гэх мэдээлэл ч бий. Ийм л олон учир шалтгаан дагуулсан хэрэг өдөөгдсөн ч олон нийтэд хариуг нь дэлгээгүй байна. Үнэхээр шүүх эрх мэдлийн байгууллагууд том эрх мэдэл, хөрөнгө мөнгөний өмнө хүчгүйдээд байна уу ямар учир байна вэ. Дийлэхгүй байгаа бол одоо Хууль тогтоох дээд байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Тэр тусмаа эмэгтэй гишүүд маань яагаад таг чиг байна вэ.

С.Баяр

Шуурхай.мн 

МОНГОЛ САНТА ЦОГОО ГУАЙ
МОНГОЛ САНТА ЦОГОО ГУАЙ
 
Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана
Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

Төр ба нам

Төр ба нам

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Хамтарсан Засгийн газар огцорно

Хамтарсан Засгийн газар огцорно

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​