fbpx МОНГОЛ САНТА ЦОГОО ГУАЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 12 секунд

МОНГОЛ САНТА ЦОГОО ГУАЙ

Монгол санта Цогоо гуай

Хотын гудамж, талбай өнгө засч, ганган гацуурууд гоёлоо зүүжээ. Харин өвлийн өвөө айсуй яваа, эсвэл хаа нэгтээ  бэлтгэлээ базааж суугаа байх. Шинэ жилийн баярын ийм нэг  хүлээлт, догдол дундуур өвлийн  өвөө, Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог гуайнхыг  зорилоо. “Ахмадын хотхон”-ы гадаа очоод, тоглож  буй хүүхдүүдээс “Ё.Цог гуайнх аль байр вэ” гэвэл “Санта өвөөгийнх тэр байрны төдөн давхарт, тийшээ эргээд тийм хаалга” хэмээн уралдан шулганав.

 

ТАВАН НАСТАЙДАА АНХ ӨВЛИЙН  ӨВӨӨ  БОЛЖЭЭ

 

Гэрт орвол хоймортоо  өвлийн өвгөний  дээл, урт цагаан сахалаа бэлдээд өлгөчихсөн, модны үндсээр хийсэн ганган таягаа гаргаад тавьчихаж. Наана нь өөрөө том гаансанд тамхи татаж суугаа нь  тун ч сүртэй харагдав. Тэрээр “Хөгшин морь өөрийгөө уяж уяан дээр зогсдог шиг шинэ жил дөхөхөөр хувцсаа бэлдэнэ.Сахал үсээ гаргаж хэд хоногийн өмнөөс янзалж тавина.  Өмсгөлөө бэлдчихээд хараад сууж байх сайхан байдаг юм” хэмээн  хуучилсаар угтав. Энэ жил гурван ч баярт оролцчихоод байгаа гэнэ. Ийнхүү хуучлах  зуур гэрийн эзэгтэй Б.Эвшинхүү гуай чихэр, жимсээр ширээгээ дүүргэж, “Өвлийн өвөөгийн зочид наашаа сууцгаа” хэмээн урив.

Манай нийтлэлийн баатар айлын өргөмөл ганц хүү.  Сүлд модны наадам гээч юм Европоос  Монголд анх орж ирж байх үед мэдээ орж байсан хүүхэд. Аав Ёндон нь Хэнтий, Булган зэрэг аймагт  холбооны  даргаар ажиллаж байж. Тэднийх утасны хорооны хашаанд өвөлжиж, хүү нь  таван нас хүрсэн өвөл аав нь  ногоон мод авчирч гэртээ засчээ.  Ээж нь  хурган дотортой дээлийг гадагш харуулж өмсгөн цэнхэр нөмрөг зүүлгэж, хөвөнгөөр сахал хийж наагаад хүүгээ өхөөрдөн өвлийн өвгөн болгожээ. Ингээд даавуугаар    олон жижигхэн цэнхэр уут оёж, дотор нь чихэр хийж  тэр хавийн хүүхдүүдэд тараалгажээ. Энэ бол бяцхан Цог анх өвлийн өвгөн болсон түүх юм. Хүү өсөх насандаа  өвлийн өвөөгөөс бэлэг авч үнсүүлж баярладаг байсан бол өдгөө  өвлийн өвгөн болж  хүүхдүүдийг баярлуулдаг болжээ. Үүнийгээ “Сайхан ажил шүү” хэмээн ярьж сууна. Ё.Цог гуай Хүүхдийн ордон, албан байгууллагуудын урилгаар 50-аад жил  өвлийн өвгөн болжээ. Нэг удаа   Г.Гомбосүрэн багш нь Дундад Ази, Казахстан руу ажлаар явсан үед  Төрийн ёолкны өвлийн өвгөн болж,  Ж.Батмөнх даргаас өгсүүлэн төрийн томчуудад бэлэг гардуулах хүндтэй үүрэг хүлээж байсан гэнэ. Хүүхэд, залуус, тэр дотроо цэцэрлэгийн бяцхан жаалууд  шинэ жилийн баярыг  тэсэн ядан хүлээдэг. Өвөөгөөс бэлэг авна гэж мөрөөддөг. Би ч  хүүхэд байхдаа тийм л байсан. Одоо ч гэсэн надад монгол загварын сампинтай малгай өмссөн, дээл, нөмрөгөө намируулсан өвлийн өвгөн  Г.Гомбосүрэн багшаар минь төсөөлөгддөг.Анх аавтайгаа хамт хотод ирж сургуульд ороход  тийм л дүр төрхтэй  өвлийн өвөө  бэлэг тарааж байсан. Тэр дүр сэтгэл зүрхэнд минь шингэж үлджээ. Өвлийн өвгөн болно гэдэг бурхнаас миний хувь заяанд заасан, зураг тавилангаар учирсан сайхан тохиол. Хүн болгонд олдохгүй завшаан. Үүнийгээ би дотор сэтгэлдээ буянтай үйлс хийж байна, хүмүүсийг баярлуулж байна гэж боддог. Нас явж, өөрөө ахмадуудын тоонд орохоор сэтгэл улам сайхан болж, хийж яваа ажил үйлсээсээ  сэтгэлийн ариуслыг олж, баяр баясгалан төрж, ахиад хэдэн жил наслах эрч хүчийг авдаг. Энэ чанараараа өвлийн өвгөн, цасны өвөө байна гэдэг найман настай балчраас 80 настай өвгөд хөгшдөд хүртэл өвлийн өвгөн гэсэн сэтгэгдлээр үлдэж хоцорч, тэдэнтэй ирж байгаа шинэ сайхан бүгдийг угтаж, тараалцаж, эргэж үлдээх юмыг нь хамтдаа орхиж, он цагийн босгонд өвлийн өвгөн болдогтоо баяртай байдаг” хэмээн ярьж сууна.



ЦЭРГИЙН  БҮРЭЭЧНЭЭС  АЛТАН ТАЙЗАНД


Ё.Цог гуай багаасаа л урлагт татагджээ. Аав нь Монголын радиогийн зүтгэлтэн, хүү нь байнга дагаж  явна. Нэвтрүүлэг бэлдэх үеэр жүжигчин ах эгч нарыг харж анх урлагт сэтгэл урважээ. Ээж нь нь сайхан дуулдаг хүн байсан тул хүүдээ дуу зааж, хөгжмийн зэмсгүүдээс хамгийн түрүүнд  мандолин авч өгч байж.  Удалгүй хүү  16 нас хүрч Монгол цэргийн үлээвэр хөгжимд элсэн орсноор урлагийн амьдралд хөл тавьжээ. Сүүлд  Ардын дуу бүжгийн чуулгын их оркесторт даралтат хөгжим нэмэгдэхэд армиас шилжин ирснээр 1962 онд  урлагийн энэ том айлын ам бүлд  багтжээ. Улсын драмын театр, Ардын дуу бүжгийн  чуулга хоёр нэг тайзан  дээр  ээлжлээд  тоглодог, чуулга тоглоод дуусангуут “Амьдралын тойрог”-ийн эзэн маань хаа нэг буланд сууж  үлдээд Д.Ичинхорлоо, Т.Хандсүрэн, Ж.Дамдинсүрэн, Ц.Гантөмөр гээд драмын мундагуудын тоглолтыг  хараад суучихна.  Ийнхүү тэмүүлсээр драмын урлагт  хөл тавьсан түүхтэй. Гэтэл  Улсын Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчин авах зар гарч, “Гарын таван хуруу”-гийн Шагдар буюу жүжигчин Лхасүрэн  түүнийг хөтлөн нэг том хүний өмнө аваачсан нь алтан үеийн  нэртэй жүжигчдийн нэг Доржийн Сэдэд байж таарчээ. Д.Сэдэд багш нь театрын ажилчдын байранд гэртээ хонон өнжин давтуулж шалгалт өгүүлснээр жүжигчний шалгаруулалтад тэнцчи­хэж. Гэтэл дэлхийн залуу­чууд, оюутны урлагийн их наадамд явах гэж байхад их бүрээчингээ явуулахгүй хэмээн Улсын ардын дуу бүжгийн чуулга гомдол гаргаж, уйлах, дуулах зэрэгцэж явж. Хүүхэд, залуучуудын театрт Монгол Улсын гавьяат жүжигчин У.Готов,   найруулагч С.Гэндэн, Д.Сэдэд, “Хоньчин Найдан”-гийн багшид тоглосон Ч.Авирмэд, Итгэлт баянд тоглосон Ардын жүжигчин  А.Очирбат нартай туслах дүрд тоглож явсаар мэргэжлийн жүжигчин болжээ. Анхны дүр, өөрийгөө хэзээ жүжигчин болсон гэж бодсон бэ зэрэг асуултад тэрээр “Мундагуудын тоосноос амархан цухуйдаггүй юм шүү дээ. Зөндөө зүтгэж байж л нэг юм болно” гэхээс илүүг хэлэхгүй Ё.Цог гуай даруухан хүн юм. Харин тэнд ажиллаж байхад нь  Монгол Улсын гавьяат жүжигчин  Б.Энхтуяа “Чамайг кинонд дуу оруулж сурганаа. Чамд хэрэг болно шүү” гэсээр  кино үйлдвэрт дагуулж очсоныг ихэд хөөр болгон дурсав.   Тэр өдөр Ардын жүжигчин Д.Жигжид гуай “Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ” кинонд дуу оруулж, “Ягаан” Гажид хэмээх Ц.Цэнд-Аюуш, Н.Дагийранз, Ц.Чимэд-Осор нарын  томчууд хамт сууж байгаа таарчээ.  Д.Жигжид гуайд  “Мөрөн дээрээ дөрвөн таван хошуутай орос даргын амыг барина шүү” гэхэд нь бас ч гэж  цэргийн алба хаасан, Тамбовын цэргийн сургуулийн их бууны ангид сурч байсан орос хэл сайн мэдэх учир  нэг их сандралгүй дуу оруулаад явчихаж.  Энэ үеэс  театрт ажиллахын зэрэгцээ  кинонд дуу оруулагч хийж улмаар киноны олон хэсэгт тогложээ. “Гэрлэж амжаагүй явна” киноны инженерт тоглосон Чойн Хүрэл, “Гарьд магнай” киноны Равсал панз Б.Магсаржав,  жүжигчин С.Бужгар  нарын уран бүтээлчид, залуу найруулагч И.Нямгаваагийн хамт ид өсч явтал нь Дархан хотын театрт туслах найруулагчаар урьж тэнд цөөнгүй жил ажиллаж. Кинонд явж, жүжигчидтэй харьцаж явсаар 40 гаруй насандаа  телевизийн найруулагч болж Д.Сэдэд багшаа урьж “Эцсийн тушаал” хэмээх анхны киног нь найруулж өгсөн нь шилдэг бүтээлээр шалгарч явсан түүхтэй. Тэндээс тэтгэвэртээ гарсаны дараа  клип, рекламанд өвгөний дүрд тоглож, өвөл болохоор өвлийн өвөө болж зүгээр суухгүй өдий хүрчээ.

Жүжигчин, найруулагч, кинонд дуу оруулагч гээд урлагийн бүхий л төрөлд хүч үзэж, авьяасаа сорьсон тэрээр 2010 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болжээ.

Манай нийтлэлийн баатарын бүтээсэн түүхэн дүр, хүмүүсийн сэтгэлд хоногшсон бүтээл  бол “Төрийн сүлд өршөө” киноны Богд хаан. Ё.Цог гуай тэр үед  телевизид Б.Бадар-Ууган агсантай хамт ажиллаж байсан гэнэ. Гэнэт  нэг өдөр  “Төрийн сүлд өршөө гэдэг кино хийх гэж байна. Та Богд хаанд тоглоно шүү” гэжээ.  Ингээд пробонд ч оруулалгүй тоглуулсан нь тэр гэнэ. Өдгөө тэр тухай “Миний санаанд үнэхээр энэ дүрд тоглох талаар бууж өгдөггүй. Би чинь Сүхбаатарыг хорлож алсан муу сохор Богд гээд л, эмчид нь тоглож байсан жүжигчнийг чинь чулуугаар шидэж явсан пионеруудын нэг шүү дээ. Богдыг чинь ерөөсөө л муу хүн гээд  бодчихсон эвлэлийн гишүүн, пионер байсан хүн чинь өнөөх дургүй хүнийхээ дүрд тоглох гэхээр санаанд огт буудаггүй. Тэгээд би ёстой тоглож чадахгүй байхаа гэсэн чинь “чадах, чадахгүйн талаар би асуухгүй. Танд эрдмийн зөвлөх авч өгнө” гэснээр  доктор, профессор О.Пүрэв, Ж.Болдбаатар нарын олон хүний  дэм тусаар Богд хааны дүрийг бүтээжээ. Нэг намын үзэл суртал, бодлогоор муу гэдэг ойлголт авчихсан учир сүүлд нэлээд  судалсны  эцэст Богд гэгээнтэнээ огт өөрөөр харж эхэлсэн. Тиймээс  сүүлд хийгдсэн хэд хэдэн кинонд Богд хааны дүрийг бүтээлээ. Түүхэнд мушгигдсан  тэр бодит хүнийг нийгэмд, хойч үедээ үнэн мөнөөр нь таниулах үүрэг надад давхар ногдсон доо. Хаан хүн гэхээр л нэг их зөөлөн сэнтийд суугаад жаргаж байдаг юм уу, хаан хүн уйлж болдоггүй юм уу гэж бодож нулимстай хүртэл тоглож байлаа. Тэр үед Ц.Цэгмид багш маань амьд сэрүүн байсан юм. Тэгээд надад “Би ч бас ингэж тоглоё гэж бодож л байлаа хүүхээ. Даанч цаг үе надад боломж олгоогүй юм” гэж хэлж байсан нь надад их урам өгсөн дөө” хэмээн ярьж сууна. Цагийн жам, насны буулганд цагаан өвгөн болсон Ё.Цог гуай өдгөө өвгөний дүр хэрэгтэй газар тоглосоор явна. Өвөл болохоор өвлийн өвөө болчихно. Заримдаа хүүхдүүд нь ийм бүтээл хийх гэж байна, та ир гээд өвгөний дүрд тоглуулчихна. Өвлийн өвгөн маань сүүлийн үед “Өвгөдийн өчил”, “Өвгөдийг бүү шоол” гээд олон шүлэг бичсэн бол түүнийгээ интернэтээс олж үзээрэй гэж захилаа. Ирэх оныг авчрахаар завгүй яваа өвлийн өвөө харин монголчууддаа, манай уншигчдад хандан  “Аз жаргал дүүрэн Монгол орныхоо хүүхэд багачууд, бүх хүнд  шинэ оны  мэндийг урьдчилан дэвшүүлье” хэмээсээр биднийг үдлээ. Бид нийтлэлийнхээ баатар, монгол Санта Цогоо гуайд “Зуу насалж, зургаадай таяг тулаарай өвөө” хэмээн ерөөлөө.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

ОРХИГДСОН ХҮҮХДҮҮД БА МОНГОЛЫН БҮРХЭГ ИРЭЭДҮЙД ТУЛГАРАХ БОДИТ АЮУЛ
ОРХИГДСОН ХҮҮХДҮҮД БА МОНГОЛЫН БҮРХЭГ ИРЭЭДҮЙД ТУЛГАРАХ БОДИТ АЮУЛ
 
Хамтарсан Засгийн газар огцорно
Хамтарсан Засгийн газар огцорно
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хамтарсан Засгийн газар огцорно

Хамтарсан Засгийн газар огцорно

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​