fbpx Танхим, тойрог хоёроо “тонгорсон” Ц.Цогзолмаад МАН мандат өгөх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
6 минут 5 секунд

Танхим, тойрог хоёроо “тонгорсон” Ц.Цогзолмаад МАН мандат өгөх үү

УИХ-ын ээлжит сонгуулиар “гал гарах” нь тодорхой болоод байна. Зөвхөн нэр дэвшигчдийн дунд биш. Нэр дэвших эрхээ олж авах, тойрогтой үлдэхийн төлөөх “дайн” хаа сайгүй өрнөж эхэллээ. Тухайлбал, МАН-ын дарга, удирдлагууд ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудыг нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн. Түүний энэ байр суурь олон хүнийг тэвдүүлж байх шиг. Мөн элдэв асуудалд орооцолдсон, авлига, хээл хахуултай нэр нь холбогдсон, зарчмынхаа эсрэг ажилласан, ёс зүйгүй, шударга ёсыг уландаа гишгэсэн  хүмүүсийг төрөөс зайлуулах цаг болсон гэдэг байр суурийг намын дарга У.Хүрэлсүх баримталсаар байгаа юм. Гэвч 2020 оны сонгуулиар Ховдод нэр дэвших эрх авахын төлөө үл бүтэх хоёр хүн зүтгэж байна.

Уг нь  Ховд аймаг  ихэнхдээ  улаан  тойрог байсаар ирсэн. Харин  2016 оны сонгуулиар  АН-ын Д.Пүрвэдорж тэнд од нь гийж сонгогдсон удаатай.  Ингэснээр өнгө хоршсон. Энэ бол МАН нэр хүндтэй, элдэв санг “ухаагүй”, чадвартай хүнээ тэнд өрсөлдүүлэхгүй бол болохгүйн дохио.  Гэтэл энэ сонгуулиар Ховдод ЖДҮХС-г “дэлбэлсэн” нөхдүүдийн нэг О.Батнасан, Сүхбаатар дүүргийн сонгогчдоос “сүүлээ хавчин” зугтаж байгаа, намынхаа зарчмаас ухрагч Ц.Цогзолмаа нар нэр дэвшихээр яригдаж байна.  Мэдээж  сурсан зан, дассан  дархан тойрог гэдэг утгаараа  С.Бмябадорж Ховдодоо намаа төлөөлж очих нь тодорхой. Ширүүхэн өрсөлдөгч байх биз. Харин нөгөө хоёр нь намындаргынхаа  хоолойд тээглэсэн яс болчихоод хэцүү байгаа байх.

Өнгөрсөн дөрвөн жил О.Батнасан, Ц.Цогзолмаа нарын хувьд хэн хэн нь сайн нэртэй байгаагүй.  Ховдод очвол “шороо манаргаад” унах магадлал өндөр. Хэн ч ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, зээл авсан улстөрчийг дэмжихгүй, иргэд бүгд дургүйцэж байна. Харин тойргоо солиод очсон, Засгийн газрынхаа эсрэг ажилласан, өмнөх сонгосон хүмүүсийнхээ асуудлыг шийдэхийн төлөө бодлого гаргаж, зүтгэлээ нэмж ажиллаагүй хүнийг бараг хөөж явуулах биз. Ийм хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй ээ. Ялангуяа Ц.Цогзолмаа.

МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлж байсан нэр нүүрээрээ нэр дэвшиж, Сүхбаатар дүүргийн сонгогчдын   буянаар УИХ-д сонгогдсон. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад шахаагаар  М.Энхболдын талын төлөөлөл болж  БСШУС-ын сайдаар  томилогдсон. Бүхэл бүтэн салбар толгойлж байж багш нараа үхэртэй зүйрлэсэн тухай дуулианд нэр холбогдож, Засгийн газрын танхмынхаа  нэр нүүрийг түрүүлж улалзуулсан удаатай. Сайдаар ажиллаж байхдаа холбогдсон элдэв асуудлыг нь сөхвөл дуусахгүй. Нөгөө хошууны бузрыг уудалвал барагдахгүй гэдэг шиг. Яамныхнаа агентлагын нэрийг тамганаасаа хассан, 12 тэрбум төгрөгийн санхүүжилттэй эмнэлгийн барилгын тендер ганцхан компани оролцуулж, шалгаруулсан. Тэр нь найзынх нь компани. Гэх мэтээр хөвөрнө.

Шахаагаар ч байна уу, тохироогоор ч байж уу, хамаагүй, танхимд нь ажиллаж байгаа Засгийн газрынхаа хажуу бөөрнөөс “хутга шаана” гэдэг яавч зөв зүйл биш.  Ц.Цогзолмаа ямар ч үзэл бодолтой хүн байж болно, гэхдээ тогоо руугаа нулимаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар нөгөө талынхан дайрахад нөхдөө араас нь “буудсан” ёс зүйгүй этгээд. Тэгэх л байсан бол анхнаасаа Засагт орохгүй л байх хэрэгтэй. Албан тушаал хараад “алгаа тоссон” байж, дараа нь өөрийнхөө зарчмыг дагасан , ёс суртахуунтайгаа холбож тайлбарлаж ч байх шиг. Жинхэнэ ёс суртахуун бол хамтарч ажиллаж чадахгүй гэсэн хүнтэйгээ эхнээсээ л ажиллахгүй байхад оршино. Гэтэл тэр тэгсэнгүй. Бүр байтлаа М.Энхболдын талынх гэдгээ мартчихаад, намын даргаа тойглож, Ховд руу зугтах гээд сууж байдаг.

Ер нь түүний өнгөрсөн 4 жил урвалтаар дүүрэн байлаа гэж хэлж болно.  Төрийн ордонд нэгээс нөгөө рүү гүйж,  нэр дэвших эрх авахын төлөө ичих нүүрээ элгэндээ нааж байна. Нэмээд тойргоосоо хүртэл урвасан. Үнэхээр л ёс суртахуунтай, чадалтай, чадвартай, хийсэн ажилтай, хэлэх үгтэй юм бол Сүхбаатар дүүрэгтээ өрсөлдөх эрх авахын төлөө хичээ л дээ.  Гэтэл Сүхбаатар дүүргийнхний төлөө ямар бодлого уралдуулж, тэнд тулгамдсан ямар асуудлыг шийдэхийн тулд зүтгэсэн талаараа тайлан ч тавьсангүй.  Энэ дүүргийн иргэдийн өөдөөс эгцэлж харах нүүргүй болохоороо хаа байсан баруун тийшээ зугтаж байгаа биз. Угаасаа л Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа хөгжүүлэхийг хичээхээсээ илүүтэй “мөлжиж” байсан түүх хэвлэлийн шарласан хуудсаар дүүрэн бий.

Сонгогчдынхоо итгэлийг даадаггүй,  намынхаа нэр хүндийг шавар шавхайтай хутгасан,  төрийн ажлыг  ашиг хонжооны нүдээр хардаг иймэрхүү зам мөртэй хүнийг тойргийг нь сольж, дахин нэр дэвшүүлбэл  МАН унах нүхээ өөрөө малтаж байгаагаас  огтхон ч ялгаагүй.Намаараа туг  тахьж мэдэх энэ мэт хүмүүсээсээ салж байж л МАН иргэдээсээ итгэл авна. Өөр зам үгүй.  

Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
 
О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй
О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Д.Баярхүү: Хэлбэр ялж, агуулга ялагдав

Д.Баярхүү: Хэлбэр ялж, агуулга ялагдав

Наадмын асарт УИХ-ын гишүүдийг биш, хөдөлмөрийн баатруудаа суулгадаг больё

Наадмын асарт УИХ-ын гишүүдийг биш, хөдөлмөрийн баатруудаа суулгадаг больё

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

“УБТЗ” ХНН Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 10 мянга шахам хүнд үйлчлэв

“УБТЗ” ХНН Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 10 мянга шахам хүнд үйлчлэв

“УБТЗ” ХНН 2025 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн 3-рт жагслаа

“УБТЗ” ХНН 2025 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн 3-рт жагслаа

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Цогт-Овоочууд Ерөнхий сайд Н.Учралыг тууштай ажиллана гэж найдаж байна

Цогт-Овоочууд Ерөнхий сайд Н.Учралыг тууштай ажиллана гэж найдаж байна

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

Хойд Солонгосын цэргүүд Украинтай хэрхэн байлдсан бэ?

Хойд Солонгосын цэргүүд Украинтай хэрхэн байлдсан бэ?

Б.Аззаяа: Монгол охидын эрэлхэг дайчин зан чанарыг “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр харуулна

Б.Аззаяа: Монгол охидын эрэлхэг дайчин зан чанарыг “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр харуулна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​