fbpx А.Баатархуяг: Бичиг ба мөнгө!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 12 секунд

А.Баатархуяг: Бичиг ба мөнгө!

Хятадын төрийн бодлого айхтар юм. 10 гаруй жилийн өмнө Өрөмчид очоод тод үсгээр гардаг, 40 гаруй мянган хувь хэвлэгддэг Шинжааны "Өдрийн сонин"-ыхонтой уулзаж билээ. Ерөнхий редактор (найруулагч гэнэ) нь Нацагдорж гэж торгууд хүн байсан. Гэрт нь очиж архи ууж, мах идэж, дуулж, хуучилсан.

Уржнан Шинжаанд очоод тус сониныг асуусанд "Байгаа, байгаа гэхдээ монгол бичгээр гарч байгаа" гэсэн. Нацагдорж гуай тэтгэвэрт суужээ. "Нийт монголчуудыг нэг бичиг үсгээр сургах болж..." гэсэн шүү юм бодоод сүрхий тоосон ч үгүй. Харин "Ингээд тод үсэг хаа ч хэрэглэгдэхээ болих нь дээ! Хэрэглэхгүй бол устана даа" гэж гуниглан бодоод өнгөрсөн. Нөгөө талаас БНХАУ-ын нийт Монгол үндэстэн нэг бичгээр бичвэл цөөн таруу хүмүүсийн нэгдэлд бас ч гэж сайн талтай гэсэн шүү юм бодож анхаарал тавьсангүй л...

Гэтэл энэ жил ердөө ганцхан бичгийг л сургалтаас хасчихаж байна. Тэгээд нийт монголчууд бичиг үсэггүй болох нь! Ганц далайлтаар шийдэхийн тулд нэг бичиг рүү шахаж байж уу? гэж сая л гэнэт бодов. Хэдэн жилийн өмнө тод үсгийг халсан нь монгол бичгийг халах ёр байж! Тэгэхэд тод үсгийг анзаарсан бол тодорхой бодлогыг илчлэх байж! Мунхагийн ухаан орой гэж... Яг үүн шиг бид Халх-Ойрад, Хасаг- Монгол гэлцэж хуваагдвал залгих ам нэг шүү!

Бас хэдэн жилийн өмнөөс Хятад улс 100 юаний дэвсгэртээ өөрчлөх гэж байна гэсэн сураг гарч байв. Яагаад гэвэл хятадууд мөнгөө гудсандаа хадгалдаг ард түмэн. Авилгаа ч бас банкинд бус бэлнээр хадгалдаг аж. Ханандаа, усан сан барьж хадгалсан ч гэх шиг... Тиймээс нь авилгаа нуухын зэрэгцээ гар дээрх мөнгө юаний ханшинд нөлөөлөх магадгүй тул өөрчлөх юм гэж сонсов. Учир нь хамгийн том дэвсгэрт зуут! Зуутын дэвсгэртээ сольж, авилгачдын авдран дахь мөнгийг цаас болгох санаатай юм гэлцсэн...

Гол нь юань дээр монгол, ханз, ланз, араб үсгээр бичсэн байдаг. Шинэ юань монгол үсэггүй гарах юм биш байгаа? "Хятад хүн дөрвөн хүнд хамгаас хайртай, тэр хэн бэ?" гээд "100 юань дээрх зураг..." гэдэг онигоо байдаг юм билээ. Одоо дөрвөн хүн ч үгүй, дөрвөн бичиг ч үгүй болох нь... Хятадууд ОУ-д авилгатай тэмцэж байна л гэх биз! Ковид тархаж, улс бүр хилээ хаагаад амиа бодон эвийг, бавий гэлцэх цагийг тохируулан Хятадын ЗГ монгол бичгийг хорих гэж байна!

Хамгийн гол нь "монгол бичиг" шүү! Энэ бичиг тус улсын түүхийг харуулдаг, бүр Чин гүрнийг сануулдаг, өөрөөр хэлбэл монгол бичиг Монгол, Манж үндэстнийг төлөөлдөг! Удахгүй 4 жижиг таван хошуугаа ч авах юм байх даа?

БНМАУ бичиг үсгээ кирилл болгож, өвөрлөгчид хуучин бичигтэй үлдсэнээр монголчуудын хэл соёлын хэлхээ холбоо суларч таслагдсан. Монгол бичиг бол уулын оргилд тахисан өндөр багана мэт гэрэлтэж, нийт монголчуудад хэн болохыг нь сануулж байв. ЗХУ-ын үед ЗСБНХОУ өөрийн харъяат ард түмнээ кирилл үсэгтэй болгосноор "Нэг үндэстний интернациональч гэр бүл" бий болгохыг зорьсон. Буриадууд "С" үсгийн төлөө яаж хохирлоо?! Бид тэгэхэд тоогоогүй, өнөөдөр буриадууд айхтар оросжсоныг гайхаад байх хэрэггүй л дээ, тэгэхэд л...

Хятадууд монгол бичгийг ОУ-ын стандартад дүрс үсгийн элемэнтээр оруулах гэж, бид авиа тэмдэглэдэг үсгийн элемэнтээр оруулах гэж их юм болсон. Хятадууд зөөлөндүү байсан, угаас ингэх гээд байж!

Монгол үсэг бол цагаан хэрмээс ч өндөр соёлын "босоо хана хэрэм" билээ, энэ бичиг биднийг лав сүүлийн хагас мянганд монгол гэдгийг таниулж, мэдүүлж иржээ. Хэрэв өвөрлөгчид монгол бичгээ гээвэл ёстой шуудай хар будаанд хийсэн атга арвай мэт уусан алга болно! Монгол хүн хаа ч байсан өөрийн өв соёлыг уламжлуулан хэрэглэх эрхтэй!

Монгол Улс ч энэ бичгийг хэрэглэдэггүй гэж болзошгүй ч энэ бол коммунист дэглэмийн мөн чанараас үүдсэн түүхэн хэрэг явдал. Үүнийгээ бид засах гэж оролдож байна. Харин БНХАУ дэглэмийнхээ мөн чанараа хүмүүнлэг дэлхий ертөнцөд дахин харуулж, бүдүүлэг бурангуй улс гэгдэхгүй байх боломж бий! Уг нь хятад бол эртний соёлт үндэстэн!

Өвөрлөгчид үсэг бичгээ хамгаалж буй нь зүйн хэрэг. Хэдий энэ БНХАУ-ын дотоод хэрэг авч нэг үндэстний нэгдмэл хэл соёлтойн хувьд энэ нь бидний ч асуудал мөн! Ингэвэл бид өөхөнд болсон бөөр, үнхэлцэг доторх зүрх, үсэнд нуугдсан бөөс байхаа болино! Ганц тонгорогоор л хусуулна! Тиймээс монгол бичиг хэмээх хана хэрмээ цавчуулан унагаваас хэн эмгэнэлтэй вэ?

 

Монгол эмгэнэлтэй!

"Орон бүхний Монголчууд нэгдэгтүн!"

Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?
Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?
 
Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа
Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​