fbpx Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 3 секунд

Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?

Япон улсыг хамгийн удаан удирдсан, ирэх сард 66 хүрэх  гэж байгаа Ерөнхий сайд Шинзо Абэгийн бие муудаж, нэг өдөр хоёр ч удаа эмнэлэгт очсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо баасан гаригт мэдэгдлээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан юм. Абэ 2006 онд Япон улсын Ерөнхий сайдаар томилогдоод нэг жил ажилласныхаа дараа ходоод гэдэсний өвчний улмаас өөрийн хүсэлтээр огцорч байв.Түүний өмнөх олон жил Ерөнхий сайдаар ажилласан дээд амжилтыг 50-аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний нагац ах Сато Эйсаку эзэмшдэг. Абэ цар тахлын үед 150 орчим хоног амралтгүйгээр ажилласан. Мөн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл гэсэн олон асуудалтай тулгараад байсан юм.

Абэгийн энэ огцорсон үйл явдалтай зэрэгцэн Япон улсын дараагийн удирдагчийн өрсөлдөөн түүний тэргүүлдэг Либерал Ардчилсан Нам дотор эхэллээ. Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ, намын Бодлого, судалгааны зөвлөлийн дарга Кишида Фүмио, намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, Дотоод хэргийн сайд асан Нода Сэйко нар дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээд байгаа аж. Үүнээс Японы Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ хамгийн өндөр рейтингтэй байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сүга Ёшихидэгийн хувьд ард иргэдийнхээ амьдрал, амьжиргааг хамгаалах үүргээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхээ амлаад байгаа юм. Ердийн үед парламент дахь Либерал Ардчилсан Намын хууль тогтоогчид болон орон даяарх намын гишүүдийн саналаар Ерөнхий сайдыг тодруулдаг бол цар тахлын үед түргэвчилсэн сонгууль явуулахаар болжээ. Түүнийг огцорсны дараахан хэрхэн сайн гэхээсээ яаж муу ажилласан талаарх мэдээлэл цацагдаж байна. 

Тухайлбал, бизнесийн байгууллага, компаниудыг хуримтлалтай болгоход анхаарал хандуулаагүй учраас цар тахлын үед уналтад орж дампуурсан, тус улсын их өр нь том зардлыг бууруулах боломжийг хязгаарлаж, эдийн засгийг сэргээх үйл явцыг удаашруулж байна гэж шинжээчид үзэж байна. Японы эдийн засгийн өсөлт 1980 онд дөрвөн хувь хүртэл өсч байсан бол Шинзог Ерөнхий сайд болохоос өмнө нэг байснаа дараа нь тэг хувьд хүрсэн гэх тоооцооллыг гаргажээ.

“Абэгийн бүтцийн шинэчлэл түүний алдаа байсан. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн цагаачлалын шинэчлэлийн тухай ажил ч юу ч биш байсан” гэж Их Британийн эдийн засагч Самуэл Томбс ярьсан байна. Тус улсын ДНБ-ий хэмжээ энэ жилийн хоёрдугаар улиралд цар тахлын улмаас 4.8 их наяд ам доллар болтлоо буурсан юм. Энэ талаар“Японы эдийн засаг Абэг  удирдагч болсны дараа сайжирсан гэж тоглолт хийсэн боловч олон нийтийн  санаа бодлыг хангалттай сайн өөрчилж чадаагүй” гэж ахлах эдийн засагч Ёшики Шинке ярьжээ.

Зарим иргэний байр суурийг  “Japan today”сайтаас орчуулан хүргэж байна.

Наохита Кожима  55 настай

-Миний бодлоор Абэ намаа удирдсан найман жилийн турш шаргуу ажилласан. Ямар ч удирдагчид олон төрлийн асуудал тулгардаг. Хүн бүрт давуу болон сул тал байдаг. Тэр гадаадын олон оронд зочилж, яриа хэлэлцээр хийсэн. Түүнд олон гавьяа бий.

Рэйжи Ивата 24 настай жүжигчин

-Цар тахлын үед тэр цаг наргүйгээр ажилласан. Энэ үедээ олон шүүмжлэлтэй тулгарсан. Тэр маш сайн ажилласан. Түүнийг огцорсонд би сэтгэл дундуур байна.

Кунио Сэкинэ 62 настай

-Тэр үнэхээр их ядарсан байгааг хараад их цочирдсон. Гэхдээ ажлаа өгнө гэж бодож байсангүй. Түүнийг урт хугацаагаар шаргуу ажиллаасай гэж хүссэн.

Кацуми Абико 79 настай

-Би түүнийг огцроосой гэж удаан хүссэн. Түүний хийсэн бүх зүйл буруу байсан. Ялангуяа үндсэн хуулийн өөрчлөлт буруу байсан. Тэр энэ хуулийн өөрчлөлтөөр биднийг хамгаалж чадаагүй. Би түүнийг уучилж чадахгүй.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улаанбаатарт бороо орно, 15 хэм дулаан
Улаанбаатарт бороо орно, 15 хэм дулаан
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​