fbpx Сурвалжилга: Хүмүүжигчдийн сэтгэл тэнийж, хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн ӨДӨР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 16 секунд

Сурвалжилга: Хүмүүжигчдийн сэтгэл тэнийж, хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн ӨДӨР

Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх ерөнхий газрын харьяа Амгалан дахь 421 дүгээр нээлттэй хорих анги өчигдөр "Нээлттэй хаал­га"-ны өдөрлөг зохион байгуулж, хүмүүжигчдээ ар гэрийнхэнтэй нь уулзууллаа.

Биднийг тус арга хэмжээг сурвалжлахаар 421 дүгээр хорих ангийн үүдэнд өглөөний 10.00 цаг ийн үед очиход тус хорих ангид хүмүүжиж буй эр нөхөр, эрхэм найз, энхрий хүү, ах, дүүтэйгээ уулзахаар ар гэрийнхэн нь урт дараалал үүсгэн зогсож байв. Хорих ангийн хаалга 11.00 цагт онгойж, тэнд байсан хүмүүс эргэлтийн хуудсаа бөглөн дугаарлан орцгоосон юм. 

Биднийг 421 дүгээр хорих ангийн дарга, хурандаа Г.Тамир угтаж, "Хэдий алдаж эндэж, хазгай гишгэсэн ч гаргасан алдаагаа засч, улс нийгэмдээ шударгаар хөдөлмөрлөж сайн сайхан ажиллаж амьдарсан, одоо амьдарч буй олон хүн бий. Төр байгаа цагт шүүх цагдаа шорон гяндан гарцаагүй байдаг гэдгийг хүн төрөлхтний төр ёсны түүх өөрөө нотолдог. Нөгөө талаас нийгмээс гадуурхагдсан энэ орчинд хүнд хэцүү албыг залгуулдаг алба хаагчид нь ч, тэнд хүмүүжиж байгаа нь ч бусдын нүдэнд шоовдорлогддог нь нийгмийн бодит үзэгдэл юм. Тэд бусдаас үл ялгагдах адилхан л хүмүүс. Бидний албыг хөшигний ард, шоовдорлогдсон ажил, мэргэжил гэж ихэнх хүмүүс үздэг нь нууц биш ээ. Гэвч үүнтэй бид санал нийлэхгүй ээ. Харин ч бид ажил мэргэжлээрээ бахархаж, төрийн сүлдэндээ залбирч, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө, алдаж эндсэн нэг ч хүнийг амьдралын зөв замд оруулахын төлөө цаг наргүй, гэр бүлийн амьдрал, амрах цагаа умартан хичээн хөдөлмөрлөж ирсэн" гэдгийг онцоллоо

.

 "Нээлт­­тэй хаалга"-ны өдрөөр аавыгаа эргэж ирсэн бага насны хүүхдүүд олон байсан бөгөөд

Ар гэрээс нь хүн ирээгүй хүмүүжигчдийн хувьд зайдуухан суугаад бужигнасан олныг ажиглах нь өрөвдөлтэй

нулимс дуслуулан уулзаж, аавынхаа хүзүүнээс хэзээ ч тавихгүй гэсэн шиг тас тэврэлдэн нялхарч байхыг харахад сэтгэлд нэг л гунигтай. Гэвч сэтгэл шимшрүүлсэн энэ агшин удаан үргэлжилсэнгүй. Уулзаагүй удсан аавыгаа хараад багтран уйлж байсан хүүхдүүд хэдхэн хормын дараа инээд хөөрөөр бялхаж байгааг хараад “хүүхэд л юм даа” гэсэн бодол төрж байлаа. 

Мөн тус өдөрлөгийн бас нэгэн онцлууштай зүйл нь гурван хүмүүжигч хоригдохоос өмнө хамтран амьдарч, үерхэж байсан бүсгүйтэйгээ өөрсдийн хүсэлтээр гэрлэлтээ батлуулж, хоёр биенээ насан туршдаа хайрлаж явахаа андгайлан тангарагласан явдал байв.

 

421 дүгээр нээлттэй хорих анги хүмүүжигчдээ 100 хувь ажлын байраар хангаж, сургалт хүмүүжлийн ажлыг тогтмол явуулдаг 

Түүнчлэн, Арга хэмжээний үеэр хүмүүжигчдийн өөрсдийн хийсэн гар урлал, уран зураг зэргээр үзэсгэлэн гаргаж, худалдан борлуулж байсан нь олон хүнийг гайхшруулж байв. Учир нь тэнд хүн бүрийн шуналыг хөдөлгөхөөр нямбайлж урласан гутал, эсгий урлал, гар урлалын бүтээлүүд түлхүү харагдаж байсан юм.

Бид тус ангийн хүмүүжигчдийн төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА ГАЗРААС СУЛЛАГДСАНЫ ДАРАА ДАХИН АЖИЛЛАХ УРИЛГА ӨГСӨН-

-Би энд өнгөрсөн жил ирсэн. Энд биднийг нийгэмшүүлэх сургалт, сэтгэл зүйн сургалт гээд маш олон сургалтууд явагддаг. Үүнээс бясалгалын сургалт надад их таалагддаг. Би бусдад 5 сая төгрөгийн хохирол учруулсан. Одоогоор 4.2 сая төгрөгийг нь төлсөн. Одоо ажиллаж байгаа газраас суллагдсаны дараа дахин ажиллах урилга өгсөн.

-АР ГЭРИЙНХЭНДЭЭ САНХҮҮГИЙН ДАРАМТ УЧРУУЛАЛГҮЙ ӨӨРИЙН БИЕЭР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ ӨРӨӨ БАРАГДУУЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА-

-Өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, бидний сэтгэлийг дэвтээж байгаад маш их баяртай байна. Би анх ирэхдээ гурван сая төгрөгийн өр төлбөртэй байсан учраас ард үлдсэн хэд маань л төлөх байхдаа гээд сэтгэлийн дарамттай байсан. Харин энэ ангид ирээд ажил хийж, өр төлбөрөө барагдуулсан. Ар гэрийнхэндээ санхүүгийн дарамт учруулалгүй өөрийн биеэр хөдөлмөр эрхэлж өрөө барагдуулсандаа баяртай байна. Намайг дэмжсэн ангийн хамт олондоо баярлалаа гэж хэлье.  Бид нийгэмд гарахад нийгэм болон хувь хүн биднийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.

-ӨМНӨ НЬ ХИЙСВЭР АМЬДАРЧ БАЙСАН ГЭДГЭЭ ОЙЛГОСОН-

-Би энд хар тамхины хэргээр 4 жил 6 сарын ял авч орж ирсэн. Тус ангиас зохион байгуулсан нийгэмших сургалтад их хамрагдсан. Өмнө нь хийсвэр амьдарч байсан гэдгээ ойлгосон. Тус ангийнхаа албан хаагч болон сэтгэл зүйчдээ маш их баярладаг. Одоо барилгын ажил хийж байгаа. Хар тамхины хэргээр орж ирсэн хүмүүст гадаа заалт байдаггүй учир дотроо ажилладаг. Залуучууд минь нэг сонирхоод сорж үзэхэд урсаад орчихдог юм байна. Хүүхэд залуустаа үүнээс л татгалзаарай хол байх нь амьдралд чинь мөн өөрт чинь их тустай шүү гэж хэлмээр байна.

Харин дараа нь бид тус ангийн дарга, хурандаа Г.Тамиртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Танай ангид өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүмүүжигч хүмүүжиж байгаа вэ?

-Манай анги 70 орчим албан хаагч, 200 гаран хүмүүжигчтэй. Анх 1965 онд Улаанбаатар хотын хэмжээнд хэрэглэх төмс, хүнсний ногоог хадгалах зоорь, агуулах барих зорилгоор барилгын анги нэртэйгээр анх байгуулагдаж, өдий хүртэл 54 жилийн хугацаанд улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд багагүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүнд манай хүмүүжигчдийн үүрэг оролцоо их бий гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй байх.

-Хоригдож байх хугацаандаа ажил хийж өр төлбөрөө барагдуулан хуримтлал үүсгэх боломжтой байдаг гэж сонссон?

-2019 оны хагас жилийн байдлаар хүмүүжигчдийг ажлын байраар хангах, цалин хөлс олгох, хохирлыг барагдуулах зорилгоор аж ахуй нэгж байгууллагатай байгуулсан гэрээний дагуу давхардсан тоогоор 200 орчим хүмүүжигчийг барилга, хөнгөн бетон, хар цагаан замаскны үйлдвэрт туслах ажилтнаар ажиллуулан 27 сая гаруй төгрөгийн цалин хөлс олгож, 32 хүмүүжигчийн иргэдэд учруулсан 2.5 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулсан нь 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3-4 дахин өссөн амжилттай ажилласан.

-Зөвхөн ажил хийхээс гадна мэргэжил эзэмшиж, мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ШШГЕГ-ын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран тогооч, мужаан, цахилгаанчин, гагнуурчин зэрэг нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулж 22 хүмүүжигчид тогоочийн мэргэшил эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүмүүжигчид маань энд байх хугацаандаа сонирхсон чиглэлээрээ хүссэн мэргэжлээ эзэмшээд мэргэжлийн үнэмлэхтэй болоод гардаг.

-Танайд ихэвчлэн хэдээс хэдэн жилийн хорих ялтай хүмүүс байдаг вэ?

-Ихэвчлэн анх удаагийн үйлдэлтэй, хөнгөн ялтай хүмүүс байдаг. Дээд тал нь 6-8 жил, доод тал нь нэг жилийн ялтай байх жишээний.

-Хүмүүжигчид сайн дураараа нийгмийн даатгал төлөх боломжтой байдаг. Тухайлбал, танай хорих ангиас хичнээн хүн нийгмийн даатгал төлж байгаа вэ?

-Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран ял эдлэх хугацаандаа хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа 80 хүмүүжигчийг сайн дурын нийгмийн даатгалд хамруулсан.

Бидний сурвалжлага энд хүрээд өндөрлөв. Хорих ангийн хүмүүжигч гэхээр төмөр торны цаана, хүйтэн шал ширтэж өдөр хоногийг өнгөрөөдөг хэмээн төсөөлж ирсэн минь хэт өрөөсгөл байж. Амьдралд хөл алдан тэнүүчилж, амьдралын зорилгогүй болсон байсан хүмүүс эндээс их олон зүйлийг сурч, мэргэжил эзэмшиж, хуримтлал үүсгээд хүсэл, зорилготой болоод гарч байгаа мэт санагдсныг нуух юун. 

 

Б.Мандухай

Г.МАНДАЛСҮРЭН: НЭГ ӨДРИЙН ШОУНЫ МӨНГӨ ХОЁР ХҮҮХДИЙН ГУРВАН САРЫН ЖИВХНИЙ ХЭРЭГЛЭЭ БАЙДАГ ЮМ ШҮҮ
Г.МАНДАЛСҮРЭН: НЭГ ӨДРИЙН ШОУНЫ МӨНГӨ ХОЁР ХҮҮХДИЙН ГУРВАН САРЫН ЖИВХНИЙ ХЭРЭГЛЭЭ БАЙДАГ ЮМ ШҮҮ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​