fbpx Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
5 минут 45 секунд

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Одоогийн УИХ-д хуулийн голтой хэдхэн гишүүний нэг нь Х.Тэмүүжин. Тэр тогтолцоо буюу уг суурийн асуудлыг хөнддөг улстөрч. Түүний ярьж хэлсэн зарим зүйл ороо бусгаа гэж хэлж болохуйц мэдээллийн бөмбөгдөлт дунд бүдгэрч хоцроод байгаа нь нууц биш. Гэхдээ төрийн буруу тогтолцооны цэгийг нь олж хатгасан Х.Тэмүүжиний санаачилгыг анзаарахгүй өнгөрч боломгүй…

Х.Тэмүүжин энэ долоо хоногийн нэг дэх өдөр УИХ дахь намынхаа бүлгийн шийдвэрийг танилцуулсан. Тэгэхдээ гурван зүйлийг хэлсэн.

Нэгт:

-АН-ын бүлгийн 42 гишүүн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх шийдлийг гаргахаар ярилцлаа.

Хоёрт:

-УИХ-ыг УИХ шиг байлгахын тулд ҮАБЗ-өөс УИХ-ын дарга гаргах ёстой юм байна гэдэг шийдлүүдийг ээлж дараалалтайгаар хийхээр ярилцлаа.

Гуравт:

-УИХ-ынхаа толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй. Үндсэн хуульд УИХ 126 гишүүнтэй байна гээд заачихсан байгаа. Түүнээс биш УИХ 126 гишүүн болон Ерөнхий сайдаас бүрдэнэ гэж заагаагүй. УИХ-ын чуулганы танхимыг 126 гишүүнд зориулан засах ёстой. Ерөнхий сайд 126 гишүүний нэг юм бол гишүүдийнхээ дунд суух ёстой.

Ийм гурван асуудал ярьсан.

Х.Тэмүүжин цааш нь:

-1992 оны Үндсэн хуулийг баталсны дараа эрх мэдэл хуваарилагдсан байгаа байдлынхаа төлөөх алхмуудыг хийгээгүй. Уламжлалт байдлаар дарга нараа шүтдэг арга барилаараа төрийн ёслолын албанаас зохион байгуулсан юм уу яасан юм, амьдрал дээрээ гурван даргын улс болоод хувирчихсан. УИХ-ын чуулган нь хүртэл толгой дээрээ гурван даргаа залаад суулгачихсан. Энэ байгаа байдлыг бид халах ёстой.

Төрийн гурван өндөрлөг гэх хуулийн нэр томьёо Монголд огт байхгүй. Үндсэн хуульд ийм албан тушаал огт байхгүй. Эдгээр хүмүүс өөрсдийгөө Монгол Улсын дарга гэж эндүүрээд байгаа гэсэн.

Мөн эдгээртэй хуулийн төсөл боловсруулж УИХ-д өгөхөө ч мэдэгдсэн.

Х.Тэмүүжин ер нь энэ асуудлыг өмнө нь ч ярьдаг байсан юм. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө:

-Манайхан реформ асуудал шийдэхгүй хувьсгал хийе гэж ярьдаг. Гэтэл хувьсгал хийвэл ардчилал өөрөө байхгүй болно гэсэн үг. Бид ардчиллыг солих тухай биш, зам зуураа гээчихсэн тэр зүйлээ буцаагаад янзлах тухай ярих ёстой. Тэр арга зам нь ерөөсөө л “Тransformation” юм байна. Модыг унах гэж байхад нэг талаас нь гадаснаас уях нь реформ. Харин мод бул чулуунаас болж унах гэж байвал тэр чулууг авч байж л мод тэгширнэ. Тэгэхээр энэ суурь бүтцийн хэмжээний гүн бүтцийн өөрчлөлт /transforma­tion/ рүү орохоос өөр аргагүй. Одоо дахиад боломж олдвол “Transformation” хийнэ. Бид 2012-2016 онд реформ хийх гэж оролдсон ч дийлээгүй. Тэр үед хэм хэмжээ, чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж үзсэн. Одоо бол үйл ажиллагаа, хандлага, зан үйлээс нь эхэлж, хүнийг нь өөрчлөх ажлыг давхар хийхээс өөр арга байхгүй. Энэ шилжилтийг хийхийн тулд харилцаа, арга барил, дотоод соёл, хувийн итгэл үнэмшлийг нь эвдэх ёстой. Ийм ялгаатай үйлдлийг хийх арга бол trans­formation. Үүнийг хийхийн тулд боловсролтой нь, зан үйлтэй нь ярихаас өөр аргагүй. Өдөр тутам хийдэг ажлынх нь дэгийг өөрчлөхөөс өөр арга байхгүй. Монгол Улс гажуудсан ардчиллаа засъя гэвэл нүдэнд харагдахгүй ч их хүчтэй нөлөөлдөг тэр зүйлүүдтэй тулах хэрэгтэй гэж байв.

Х.Тэмүүжиний ярж буй transformation буюу улс төрийн өөрчлөлт гэдэг нь эрх мэдлийн динамик, институцийн бүтэц, нийгмийн хэм хэмжээний өөрчлөлтийг хамарсан улс төрийн тогтолцооны томоохон өөрчлөлтийн үйл явцыг хэлдэг. Энэ нь аажмаар хувьслаас илүү эрс тэс хувьсгал хүртэл байж болох ба ардчилал, модернизаци, дэглэмээс нөгөөд шилжих зэрэг олон талыг хамарч болдог. Нэг ёсондоо улс төрийн өөрчлөлт нь эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлэх, улс төрийн шийдвэр гаргах, нийгэм улс төрийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах цогц бөгөөд олон талт үйл явц юм.

Ардчилал талаасаа дарангуйллын засаглалаас илүү ардчилсан тогтолцоо руу шилжих, тэр дундаа чөлөөт, шударга сонгууль, хууль дээдлэх, иргэний эрх чөлөөг хамгаалахад оршдог. Одоо дэлхийд үүнийг уламжлалт буюу аж үйлдвэрийн өмнөх үеийн улс төрийн тогтолцооноос илүү оновчтой, бие даасан, үр ашигтай засаглалын бүтэц рүү шилжих үйл явц гэж үзэх болсон.

Хөдөлгөөн, үйл явцын хувьд нэг дэглэмээс нөгөөд шилжих, энэ нь

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна
Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​