fbpx Нийслэлийг оролдох шалтгаан буюу МАНАН бүлэглэлийн  “бульхай ил болж” эхлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 41 секунд

Нийслэлийг оролдох шалтгаан буюу МАНАН бүлэглэлийн  “бульхай ил болж” эхлэв

“Сахал” Д.Эрдэнэбилэгийг “Монголын эзэн” гэж зүгээр л хэн нэгний хэл нь хальтраад хэлчихээгүй бололтой. Тэр үнэхээр л цаг хугацаа, засаг төрийн нөхцөл байдлаас үл хамааран хэзээд улсын эзэн мэт аашилдаг байж. Улсынхаа  нийслэлийн төв талбайд 2.5 га газар эзэмшдэг, Сүхбаатарын талбайг тойрсон нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт гудамжуудыг бүгдийг нь өөрийн мэдлийн Улаанбаатар хотын банк, “Улаанбаатар капитал ББСБ” компанийн нэр дээр хуваагаад авчихсан, дээрээс нь “Хөрөнгийн бирж”-ийн өмнөх  нийтийн эзэмшлийн талбай буюу автомашин явдаг замыг хүртэл хувьдаа эзэмшээд авчихсан байгаа хүнийг өөрөөр юу ч гэж нэрлэлтэй билээ.

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг 2006 онд “UB construction” ХХК-д олгох захирамж гарснаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн тэдэнд хуулийн дагуу хариуцлага тооцох нь байтугай, олон түмнээс тас нууж ирсэн үе үеийн хотын мээрүүдийн зүрхэнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  шар ус хуруулсан бололтой. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг “UB construction” ХХК-д олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, нийслэлийн өмчид авах хүртэл иргэд энэ тухай огт мэдээгүй байлаа. Тиймээс хотын даргын зоримог шийдвэрийг олон нийт талархан хүлээж авсан.

Харин саяхан хотын Захирагч Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж  гаргав.

“Нийслэлийн төв гудамжинд автомашин явах зориулалтын замыг нэг компани өмчлөөд, хувьчлаад авчихдаг асуудал хаана ч байж болохгүй” гэсэн Засаг даргын үг болоод үйлдэл “улсын эзэн”, түүний халамж, нөмөрт хоргоддог улстөрчдөд ямар санагдах нь ойлгомжтой. Улмаар “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын урдах талбай гээд нийтийн эзэмшлийн олон газар “Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд олгогдсон байгаа учраас энэ асуудлыг шат дараатайгаар цэгцэлж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч эрхийг нь хүчингүй болгоод, Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглуулна гэж “адарсан” нь цэлмэг тэнгэрт аянга ниргэх мэт жихүүдэс төрүүлсэн биз. Нийслэлийн улс төрийг дахин бужигнаад, хотын ажил урагшлахгүй байгаа мэтээр харагдуулах нь хэнд ашигтай байж болох вэ.  

“Эзэн” Д.Эрдэнэбилэгийн ард МАНАН байдаг нь сүүлийн үед нийслэлийн улс төрийн амьдралд өрнөж буй дүр зургаас харахад улам бүр ойлгомжтой болж эхлэв. “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх болон УДЭТ-ын урдах талбай зэрэг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн газрыг АН нийслэл хотыг удирдаж байхдаа зөвшөөрөл олгосон, МАН-ынхан дараа нь газар эзэмших эрхийг нь 15 жилээр сунгасныг хэвлэлүүд саяхан олон нийтэд ил болгосон. “Би хотын даргын ажлаа өгөхөд газрын зөвшөөрөл, газрын гэрчилгээн дээр гарын үсгээ огт зураагүй, нэр цэвэр нийслэлийн Засаг дарга байх болно” гэж мэдэгддэг байсан хотын дарга хүртэл хэд хэдэн сунгалтын албан бичиг дээр гарын үсгээ мутарласныг бид бэлээхэн харлаа.

Өнгөрсөн хугацаанд МАНАН бүлэглэл “Эзэн”-ий тусламж дэмжлэгтэйгээр хотод ямар ямар хууль зөрчсөн үйлдлүүд хийж байсан нь бөөрнөөсөө “улайж” илчлэгдэх дөхөхөөр С.Эрдэнэ “ван” хүртэл “хошуу нутгийн” ахан дүүсээ хотын Захирагчийн эсрэг хөдөлгөж эхэлжээ. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгийн гэнэтийн мэдэгдэл ярилцлага, хэвлэлийн хурал угтаа үнэхээр нийслэлчүүдийн сайн сайхны төлөө сэтгэл чилээсэндээ юу, эсвэл өөр зорилготой юу гэдгийг мэдэхэд ядах юмгүй байна.

Хэтэвч нэгтэй улстөрчид байж ядсандаа С.Амарсайханы амыг хамхихын тулд элдэв бусын аргаар дайрч эхэлсний тод илрэл нь сүүлийн үед нийслэлийн Засаг даргын орлогч нар болоод түүний багийнхны хийж буй ажлыг зориуд харлуулах гэсэн явуургүй, башир арга хэрэглэх болсон явдал аж.   Улайм цайм “Энийг хар даа, нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нийслэлд буцаагаад авчихлаа шүү” гэж бархиралтай нь биш, алсуур чулуу хөөлгөх замаар хотын Захирагчийн замд хөндөлсөж, зогсоохыг хүссэн бололтой. Гэвч иргэд, олон нийт харалган биш учраас аль нь үнэхээр ажил хийх гээд зүтгэж байгааг, аль нь зүгээр суугаад аахилж буйг ялгахтайгаа.   

	 		 АРДЫН ЭЛЧИД НЭР ДЭВШИГЧДИЙГ ШУДАРГА ӨРСӨЛДӨХИЙГ УРИАЛЖ АНХААРУУЛГА МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА
АРДЫН ЭЛЧИД НЭР ДЭВШИГЧДИЙГ ШУДАРГА ӨРСӨЛДӨХИЙГ УРИАЛЖ АНХААРУУЛГА МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА
 
Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд
Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Д.Баярхүү: Хэлбэр ялж, агуулга ялагдав

Д.Баярхүү: Хэлбэр ялж, агуулга ялагдав

Наадмын асарт УИХ-ын гишүүдийг биш, хөдөлмөрийн баатруудаа суулгадаг больё

Наадмын асарт УИХ-ын гишүүдийг биш, хөдөлмөрийн баатруудаа суулгадаг больё

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

“УБТЗ” ХНН Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 10 мянга шахам хүнд үйлчлэв

“УБТЗ” ХНН Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 10 мянга шахам хүнд үйлчлэв

“УБТЗ” ХНН 2025 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн 3-рт жагслаа

“УБТЗ” ХНН 2025 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн 3-рт жагслаа

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​