fbpx “АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
10 минут 24 секунд

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Тамхины компанийнхан Төрийн ордонд уралдаж, тусгай зөвшөөрлийн эсрэг кноп дарах түшээдийн эрэлд гарлаа. УИХ-ын гишүүн О.Номинчимэг Ө.Шижир, Б.Мөнхсоёл, С.Эрдэнэболд, Ж.Золжаргал нарын санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг парламентаар хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар төрийн сайд нь айлын гэрийн хойморт утаа саагиулдаггүй, аав, ээжийнхээ өврөөс гараагүй өсвөр насны хүүхдүүд дурын дэлгүүрээсээ электрон тамхи авах боломжгүй, хэн дуртай нь Төрийн ордон, олон нийтийн газар вэйп сордоггүй болох юм. Цаашлаад, тусгай зөвшөөрөлтэй импортолж, онцгой албан татвартай байх ёстой гэж хууль санаачлагчид үзэж байгаа. Үүнийгээ ч удаа дараа танилцуулж, мэдээлэл өгсөн. Гэвч энэ хууль гацаатай, гачлантай байна.

О.НОМИНЧИМЭГ: МӨНГӨНИЙ ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСТӨЖ БАЙНА

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн хэчнээн ч удаа хэвлэлийн хурал зарла, мөнгөний өмнө сөхөрч байгаагаа илэрхийлэв. Хамгийн сүүлд тэрбээр “Гурван парламент, 12 жилийн хугацаанд хийж чадаагүй ажлыг бид хийхээр тэмцэж байгаа. Мөнгө байхаар ирээдүй хойчийн асуудал хамаагүй болдог юм байна. Мөнгө байхаар шударга ёс утаа болдог юм байна, Шинжлэх ухаан хоосон болдог юм байна. Үнэхээр хүчин мөхөстөж байна. Ирээдүй хойч үедээ санаа зовдог хүмүүс маань тамхины асуудлыг ойлгож байгаа байх. Монголд тамхины бизнесийн томоохон монополь гурван компани байдаг. Янжуур тамхины “Алтан гадас трейд", "Волтам" ХХК, электрон тамхи оруулж ирдэг “Электрон гаджет” ХХК, Цахиур гэх холбоо хамаарал бүхий компаниуд байдаг. Тэд өөрсдийнхөө бизнесийн орлогыг бууруулахгүйн тулд Төрийн ордонд өөрсдийн гар хөлийг шургуулж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах хуулийг бусниулах ажлыг хийж байна. Тамхины бизнесийнхний гол бай нь хүүхэд, өсвөр үеийнхэн. Цаашлаад ээжүүд рүү, охид, залуучууд руу чиглэж байдаг. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй бичиг миний гарт байна. Тамхины асуудлыг ярьснаас хойш Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарсан. Тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна. Бид яагаад цөөн хэдэн бизнес эрхлэгчийн ашиг сонирхлын өмнө буулт хийх ёстой юм бэ. Яагаад Монгол Улсын хүүхэд, залуусын эрүүл мэндээс илүүтэйгээр электрон тамхины бизнесийг хамгаалах асуудал яригдах ёстой вэ. Хууль санаачлагчийн хувьд би энэхүү төслийг улс төрийн оноо авахын тулд бус, нийтийн эрх ашиг, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чин хүсэл, хариуцлагын үүднээс өргөн барьсан. Тиймээс энэ хуулийн төлөө тууштай тэмцэх болно. Хүүхдийн эрүүл мэндээс дээгүүр тавигдах бизнесийн ашиг сонирхол гэж байх ёсгүй” гэсэн байдаг.

Н.ЭРДЭНЭХҮҮ: ХИЛЭЭР ЗАРИМ ТӨРЛИЙН МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ШИНЖТЭЙ ЗҮЙЛҮҮД ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ШИНГЭНД ОРЖ ИРСЭН

Электрон тамхийг онцгой албан татвартай болгохыг иргэд дэмжиж, эмч нар хортой гэдгийг нь удаа дараа баримтаар, тоо судалгаатай тайлбарлаж байгаа. Тодруулбал, Анагаах Ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү "Электрон тамхины хувьд өдөрт сорох соролтын хэмжээ өндөр байгаа учраас тэр хэрээрээ хүний бие рүү орж байгаа бодисын тунгийн хэмжээ, донтолт зэрэг нь илүү өндөр байна. Гаалиар орж ирж байгаа электрон тамхинд агуулагдах никотины хэмжээ ихэнх нь 3-6 хувьтай байна. Энгийн янжуур тамхинд дээд тал нь л 1.2 мл хэмжээний никотин байдаг. Энэ нь энгийн иргэд, ирээдүйн иргэдийг хамааралтай болгох, донтуулах чиглэл рүү оруулна. Хилээр зарим төрлийн мансууруулах бодисын шинжтэй зүйлүүд электрон тамхины шингэнд орж ирсэн” гэх ноцтой мэдээллийг олон нийтэд өгөөд байгаа.

Энэ мэтээр албаныхан электрон тамхийг хүүхэд хэрэглэж, өөрсдийгөө хордуулж байгааг баримттайгаар тайлбарласаар байна. Тэр ч бүү хэл 13 наснаасаа тамхи татсан хүүхэд 23 настайдаа хорт хавдар тусаж, зүрхний өвчтэй байгааг хэлсэн. Ийм учраас насны хязгаар тавьж, хилээр орж байгаа электрон тамхийг онцгой албан татвартай болгох ёстой гэдгийг хэлж байгаа юм. Хэрэв энэ хууль унавал Монгол Улсын хүүхэд, залуусыг эмгэнэлтэй ирээдүй хүлээж байгааг сануулсаар байна.

ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ГОЛ ТОГЛОГЧ НЬ “АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ ЭНХБАЯР, УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙН НАЙЗ Б.БАТ-ӨЛЗИЙ НАРЫН “ЭЛЕКТРОН ГАДЖЕТ” ХХК БАЙНА

Электрон тамхи импортлох эрхтэй зургаан аж ахуй нэгж байна. Тодруулбал, “Электрон гаджет”, “Эм Эн иновэйшн глобал смарт технологи”, “Мета моти”, “Рич эксим лайн”, “Алтангадас трейд”, “Жи Кей” ХХК электрон тамхи хилээр оруулж ирдэг гэсэн үг. Уг компаниудын эздийг бид цувралаар танилцуулж байна. Энэ удаад, Монгол Улсын электрон тамхины 52 хувийг нь баздаг, монополь тогтоосон “Электрон гаджет” ХХК-ийг танилцуулж байна.

“Электрон гаджет” ХХК нь, 2021 оны нэг сарын 15-нд Электрон болон гэр ахуйн бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бөөний худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан.Таван жилийн түүхтэй компани. Өөрөөр хэлбэл, электрон тамхитай зэрэгцэж мэндэлсэн гэсэн үг. Уг компанийн хувьцаа эзэмшигчээр Бат-Эрдэнийн Бат-Өлзий, Эрдэнэбилэгийн Энхбаяр нар бүртгэлтэй. Одоогийн байдлаар Б.Бат-Өлзий гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа. Хувьцаа эзэмшигчдийг нь судалж үзвэл, Э.Энхбаяр нь “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийн хүү ажээ. Харин Б.Бат-Өлзий нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эртний найз. Б.Бат-Өлзий нь “Цахиур” групп, “Си Би Эйч кэйр”, “Эф Эм Си Жи глобал топ” ХХК-ийг эзэмшдэг.

ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХЭЗЭЭНЭЭСЭЭ Л ЭМЗЭГ БАЙДАГ

Электрон тамхины бизнес эрхлэгчид эмзэг байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ тэд хэзээнээсээ л эмзэг, хэнийг ч худалдаж авахад бэлэн байдаг байсан. Жишээлбэл, гурван жилийн өмнө манай сайтад Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганзориг ярилцлага өгөхдөө “Электрон тамхи үүсээд дөрвөн жил гаруй болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үүссэн цагаас нь судалгаа хийсэн. 2023 онд электрон тамхи шинэ төрлийн уушгины үрэвсэл үүсгэж байгааг тогтоосон байдаг. Энэ нь зөвхөн эхний судалгааны үр дүн юм. Цаашид ямар сөрөг үр дагаврууд гарч ирэхийг тааварлашгүй. Гэтэл хил гаалийн татвар, хууль хяналт бага учраас тэр юм уу, манай улсад маш ихээр орж ирж байна. Иргэд тэр тусмаа хүүхэд, залуучууд түгээмэл хэрэглэж байгааг хараад харамсах юм. Манай улс элэг, ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг гэх харамсалтай баримт байдаг. Харин түүний дараа уушгины хавдар жил ирэх тусам нэмэгдэж, нас баралтын тоо сүүлийн жилүүдэд тогтвортойгоор өсөж байна. Жилд дунджаар 500 орчим хүн шинээр уушгины хавдраар өвчилдөг. Гэвч иргэд эрт илрүүлэгд орохгүй, хорт зуршлаасаа татгалзахгүй хэвээр л байна даа. Электрон тамхины хорт утаа гурван метрийн зайд нүдэнд харагдахгүйгээр тархаж, ойр орчмын хүмүүст нөлөөлж байгаа нь батлагдсан” гэх утга бүхий ярилцлагыг ямар нэгэн төлбөр, эрх ашгийн зөрчилгүйгээр хэвлэлд ярьж, хүүхэд, залууст анхааруулж, сэрэмжлүүлэг өгсөн юм.

Хачирхалтай нь, уг ярилцлагатай зэрэгцээд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хахууль авч нийтэлсэн үү”, “Үндэслэлгүй худал мэдээллийг баримтаар няцааж байна” гэх зэрэг мэдээлэл хөвөрч, Б.Ганзориг эмчийг буруутгасан юм. Тэгвэл уг мэдээллийг “Электрон ганжет” ХХК-ийнхан төлбөр төлж, олон нийтэд түгээсэн байж болзошгүй байна. Учир нь, уг мэдээлийг “Электрон ганжет” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Энхбаяр шэйрлэж, олон нийтэд түгээж байжээ.

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Ergelt.mn

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна
Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​