fbpx Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 2 секунд

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Т.БАТСАЙХАН

Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд ИТХ-ын мандат дээр, 15 аймгийн 37 мандат дээр сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг зарласан. Сонгуульд МАН-аас 42 нэр дэвшигч, АН-аас 40 нэр дэвшигч, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИЗНН, ИХ намаас тус бүр нэг, бие даан нэр дэвшигч тав, нийт 93 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтаар өрсөлдсөн байна. Тэгвэл нөхөн сонгуультай холбоотой асуудлаар өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, АН-ын дарга О.Цогтгэрэл нар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр намууд 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ олон нийтээс асууж тодруулна гэв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг иргэдээс санал авна" гэсэн бол АН-ын дарга О.Цогтгэрэл мөн иргэдээс асууж олон нийтийн саналаар нэр дэвшигчээ тодруулна” гэлээ. Талуудын байр суурийг хүргэе.

Я.Содбаатар: Манай нам АН-аас өндөр рейтингтэй байгаа

-Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр, нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувиар ялалт байгуулсан бол АН-аас 17 мандат буюу 36.9 хувийн санал, ХҮН нам нэг мандат, хоёр бие даагч энэ сонгуулиар сонгогдсон байна. Ялангуяа МАН-аас аймгийн ИТХ-ын есөн мандатад есөн нэр дэвшигч 100 хувийн санал авч, ялалт байгууллаа. Бодлогын мэтгэлцээн илүү өрнөж, нийт сумын сонгогчид бүрэн оролцож саналаа өгдөг. Энэ жил Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан гээд хангай, говь, төв гээд бүх бүсийн ард иргэдийн уур амьсгалыг мэдрэх, дараа дараагийн улс төрийн үйл явцын өнгө тодорхойлох сонгууль байлаа. Тэр ч утгаараа ач холбогдол өгч, ажиллалаа. МАН ард иргэдийнхээ энэ итгэлийг зүтгэлээр хариулж, мөрийн хөтөлбөрийн биелэлтээ өндөр хувьтай биелүүлж, нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх ажлуудаа эрчимжүүлнэ.

МАН-ын дарга "МАН ард түмэндээ эргэн ирнэ" гэсэн уриатайгаар ажиллаж байна. Ажлаа авснаас хойш 11 аймаг очиж, ажилласан. Миний бие болон холбогдох хүмүүс 19 аймагт ажилласан. Энэ өдрүүдэд МАН-аас "Ардын нам ард түмэнтэйгээ" аяныг зохион байгуулж, 330 суманд очиж, уулзаж, төр засаг болон намаас баримталж буй бодлого үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн орон даяараа хийж байна.

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо МАН ард түмэн ямар Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэхийг хүсч байна вэ гэдгийг асууж байж хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж, тодруулна. Зургаан жилээр сонгогддог Ерөнхийлөгчийн институци сонгогдсоны дараа улс төрийн намын гишүүнчлэлгүй болдог. Энэ сонгуульд ихээхэн ач холбогдож өгч, судалгаа хийж байна. Өнгөрсөн жилээс эхлэн МАН бүлэг дотроо хагарч, зөрчилдсөн тал бий. Намын 31 дүгээр Их хурлаар намынхаа асуудалд цэг тавьсан. Шинэ үеийн төлөөллийг намынхаа даргаар сонгосон. МАН-ын бүлэг дээр 30, 38 гэсэн хуваагдал байхгүй. Нийслэлийн намын хорооны даргын асуудлыг хөндөөгүй байна.

Шинэ хотын дарга томилсонтой холбоотойгоор хурал зарлаж, товлосон зүйл алга. МАН-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших 50-иас дээш насны олон нэр дэвшигч байгаа. Бид эхлээд ард иргэдээсээ санал авна. МАН АН-аас өндөр рейтингтэй байгаа учраас ард түмнийхээ хүлээлтэд хүрч ажиллах шаардлагатай байна.

АН-ын дарга О.Цогтгэрэл: Намын шинээр батлагдсан дүрэм сонгуульд сөргөөр нөлөөллөө

-Ардчилсан намын рейтинг ард түмний дунд өндөр байгаа. Үүнийг намын даргын хувьд миний зүгээс хэлж байгаа зүйл биш, харин хөндлөнгийн судалгааны байгууллагууд нотолж байгаа. Гэсэн хэдий ч сонгуулийн үр дүн энэ харьцаатай нийцэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс харахад сонгуулийн үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байх магадлал бий гэж үзэж байна. Сонгуулийг зохион байгуулж, санал худалдан авахад ашиглагддаг тогтолцоог эрх баригч намын халамжийн бодлого дэмжиж байна. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 2000 гаруй хэсгийн ахлагчийн сүлжээ бий болсон нь сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой бүтэц болсон байна. Үүнийг олон нийт мэдэж байгаа.

Ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу иргэд төрөө байгуулдаг ардчилсан тогтолцоо бодит амьдрал дээр бус, зөвхөн цаасан дээр үлдэх хэмжээнд хүрч байна. Энэ асуудалд Ардчилсан нам онцгой анхаарч ажиллах болно. Зарим аймгийн сонгуулийн ирцийг харахад харьцангуй өндөр оролцоотой сонгууль болсон байна. Гэвч Монгол Улсад сонгуульд зүй бусаар нөлөөлөх явдал төрийн албаны тогтолцоо болон халамжийн бодлогоор дамжин үргэлжилж байгаа нь ажиглагдаж байна. Зөвхөн “нүүрсний мөнгө” төдийгүй халамжийн мөнгө тараах замаар иргэдийн саналд нөлөөлөх, санал худалдан авах оролдлого гарч байгаагийн шинж тэмдэг тодорхой харагдаж байна. Аймгийн ИТХ-ын сонгуульд 3700 гаруй хүн санал өгсөн байна. Аймгийн ИТХ-ын сонгууль нүүрсний мөнгөний сонгууль болсон гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор бид нөлөөлөл, үр дагаврын талаар нэг бүрчлэн судалгаа хийнэ.

Ардчилсан намын шинээр батлагдсан дүрэм сонгуульд сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, аймгийн ИТХ-д нэр дэвшигч нь аймгийн намын хорооны гишүүн байх, УИХ-д нэр дэвшигч нь заавал Үндэсний бодлогын хорооны гишүүн байх зэрэг заалтууд сөрөг нөлөө үзүүлсэн. Иймээс ирэх намар Ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулах шаардлагатай. УИХ-д нэр дэвших боломжийг илүү нээлттэй болгох хэрэгтэй байна. Ард түмний төлөө ажиллаж, хувь нэмэр оруулах боломжтой олон хүн нэр дэвших эрхгүй болж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс эдгээр заалтыг өөрчлөх шаардлагатай. Мөн бүх шатны сонгуульд төрийн албаны нөлөөлөл хүчтэй байсаар байна. Ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгуульд дайчилдаг асуудал байгааг харж байна. Өвөрхангай, Увс зэрэг аймагт олонх болсон намын зүгээс ийм нөлөөлөл үзүүлсэн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийг илүү боловсронгуй болгохоос өөр аргагүй. Одоогийн байдлаар төрийн алба болон нүүрсний мөнгөнд түшиглэсэн сонгуулийн тогтолцоо ард түмний боломжийг хязгаарлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 118 (7860)

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​