fbpx Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
13 минут 25 секунд

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэргүүцэж байна. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэднийг “Эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг бүлэг хүн” хэмээн нэрлээд байгаа юм.

Гэвч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан хуулийн төсөлд ойгоос мод болон ойн дагалт баялгийг бэлтгэхдээ тусгай зөвшөөрөлгүй байхаар тусгасан. Үр дүнд нь Монгол Улс ойгүй болно. Үүнийг УИХ-ын гишүүн уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр анхааруулсан. Тухайлбал, Би энэ яамны сайдаар ажиллаж байхдаа 16 хуулийн төслийг бэлдсэн.

Нэг нь энэ Ойн тухай хууль. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг байгуулаад хэд хэдэн зүйлийг засаж залруулахгүй бол иргэд, мэргэжлийн байгууллагуудаас нэлээд асуудал, маргаан дагуулахаар байгаа. Нэгдүгээрт, Ойн тухай хуулийн төсөлд анх d-parliament дээр санал авч байхад байсан зургаан төрлөөс яг өргөн барихад үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэснийг хассан байгаа юм. Ямар байгууллагаас энэ санал ирээд хасчхав аа гэдгийг хэлж өгөөч. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд бүгд заасан гээд байгаа. Гэхдээ Зөвшөөрлийн тухай хуульд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны ямар байгууллага олгохоор зааснаас биш дотор нь ямар ямар төрөл байхаар тусгаагүй байгаа юм. Би хуульчидтай зөвлөлөө. Зөвшөөрлийн хууль, Ойн тухай хууль гээд маргаан гарахад шийдэхэд хүндрэлтэй асуудлууд гарах гээд байгаа юм. Нэг чухал зүйл нь тусгай зөвшөөрлийг авахдаа Зөвшөөрлийн хуулиар заавал ойн дагалт баялгийг ашиглах ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаардаж байгаа юм. Ийм төрлийн мэргэжлийн байгууллагыг тусгай зөвшөөрөлгүй болчихоор ойн баялгаа хамгаалах тогтолцоо нэг алхам одоо ухарч байгаа юм биш үү”, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Монгол улсын цөлжилтийг бууруулахыг УИХ дэмждэг, дэмжих ч ёстой. Гэхдээ энэ хуульд Ойгоо хамгаалъя, ойн баялгаа ашиглая гээд бүх зүйлийг зөвшөөрлийн тухай хууль руу оруулаад байгаа маш ойлгомжгүй харилцаа үүсгэх эрсдэлтэй харагдаж байна. Жишээ нь, хуш модны самарыг ямар ч зөвшөөрөлгүйгээр дураараа ашиглах, хэрэглэх боломжийг нээх эрсдэлтэй байна. Малгай хуульдаа хариуцлагын, ойг хамгаалах заалт оруулахгүй бол зөвхөн ойг баялаг гэж үзээд ашиглах эрхийг нээж өгсөн хууль болжээ. Тиймээс баялаг нь багасаж байгаа ойн модоо зөв эргэлтэд оруулж ашиглах нь чухал юм” гэсэн байна.

Ер нь бол ойгоос мод бэлтгэхэд тусгай зөвшөөрөлтэй байх нь ойн нөөцийг зохистой ашиглах, экологийн тэнцвэрийг хадгалах, хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх үндсэн хяналтын тогтолцоо болдог. Тухайлбал, энэ үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй зөвшөөрлийн дагуу ойн цэвэрлэгээ, арчилгааны огтлолт хийх, унанги болон хатсан моддыг бэлтгэснээр ойн түймэр гарах, хортон шавьж үржих эрсдэлийг бууруулдаг. Ургаа болон залуу модыг огтлохоос сэргийлж, зөвхөн нас гүйцсэн, ашиглалтад орох боломжтой модыг бэлтгэх боломжийг бүрдүүлдэг. Цаашлаад зөвшөөрөлгүйгээр буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэх, тээвэрлэх үйлдлийг хязгаарлаж, хуулийн хариуцлага тооцох үндэслэл болдог. Бас тухайн бүс нутгийн ойн нөөцөд тулгуурлан мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоож, нутгийн иргэдийн болон үйлдвэрлэлийн хэрэгцээг зохистойгоор, тэгш хүртээх боломжийг бий болгодог.

Мөн, ойн дагалт баялгийг тусгай зөвшөөрөлтэйгээр ашиглаж хэрэглэх нь ойн экосистемийн тэнцвэрийг хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, орон нутгийн эдийн засгийг дэмжих гол хэрэгсэл болдог. Энэ нь нөөцийг хууль бусаар хохироох болон хэтрүүлэн ашиглахаас сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлтэй байснаар ойн баялгийг зөвхөн болц гүйцсэн үед нь, байгаль орчинд халгүй технологиор бэлтгэх боломжийг бүрдүүлдэг. Ойн мэргэжлийн байгууллагууд болон иргэд нөөцийн судалгаанд үндэслэн ажиллах тул хэт хомсдохоос сэргийлнэ. Тухайлбал, самрын нөөц бэлтгэгчид тодорхой хэмжээний үр суулгах, ойн цэвэрлэгээ хийх зэрэг үүрэг хүлээдэг. Ашиглалтын бүсийн ойн үйл ажиллагаа нь орон нутгийн ард иргэдийн орлогын эх үүсвэр болох бөгөөд төлбөр, хураамж нь тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрдөг. Түүчнлэн тусгай зөвшөөрөл нь үйл ажиллагааг албажуулж, гарал үүслийн гэрчилгээ олгох замаар хууль бусаар түүж бэлтгэх, дамлан худалдаалах үйлдлийг таслан зогсоох боломжийг олгодог. Товчхондоо, ойн дархлаа нь тусгай зөвшөөрөл байдаг.

Нөгөөтэйгүүр, Монгол орны болон дэлхийн хэмжээнд ой мод сүйрэх, доройтох нь ойн түймэр, хөнөөлт шавж, өвчлөл, хүний зохисгүй үйл ажиллагаа, болон уур амьсгалын өөрчлөлт гэсэн дөрвөн үндсэн шалтгаантай. Эдгээрээс хүний буруутай үйл ажиллагаанаас болж ой сүйдэх явдал дэлхийн байгаль хамгааллын салбарын “шүдний өвчин” болсон. Дэлхий нийтээрээ “Байгалийн хүчин зүйлээс илүүтэй хүний шууд оролцоо ойг устгаж байна” гэх ерөнхий дүгнэлтэд хүрээд байна. Шууд утгаараа, зохион байгуулалтгүйгээр болон хууль бусаар мод огтлох нь ойн нөхөн сэргэлтийг удаашруулж, экосистемийг бүхэлд нь доройтуулдаг. Мод бэлтгэлийн зориулалтаар төлөвлөлтгүйгээр ойд хандах нь ойн нөөцийг хомсдуулдаг. Дээрээс нь, хүний хүчин зүйлээс улбаатай дэлхий даяарх дулаарлаас үүдэлтэй экологийн өөрчлөлтүүд ойг сүйрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнээс болоод цэвдэг хайлж, хөрсний ус багассанаас мод ганшиж, салхинд унах үзэгдэл ихэсдэг. Түүнчлэн үүүнээс үүдсэн хуурай уур амьсгал нь түймэр гарах болон шавж үржих хамгийн таатай орчныг бүрдүүлж, ойн сүйрлийг хурдасгадаг.

Тийм учраас Монгол Улс Ойн тухайн хуулиараа ойг хамгаалах, дархлаа бий болгох үүднээс тусгай зөвшөөрлийг бодлогоор тусгаж, оруулж өгсөн. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ойг хамгаалах тусгай зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдана” гэсэн тайлбарыг хаа сайгүй хийсээр байгаа юм. Тусгай зөвшөөрлийн асуудал Ойн тухай хуульд байхгүй, Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдахаар дээр хэлсэнчлэн ойд тавигдах хяналт үгүй болж, үндсэндээ ойгүй болох зам руугаа хазайна. Гэтэл Монгол Улсын нийт ойн сан хэдий хэр билээ, нийт нутгийн дөнгөж 20 хүрэхтэй үгүйтэй хувийг ой эзэлдэг. Маш бага гэсэн үг. Тиймээс Ойн тухай хуулийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Харин ингээд Зөвшөөрлийн тухай хууль руу тусгай зөвшөөрөл нь шилжчихээр хүлээдэг хариуцлагын хэм хэмжээ ч сулрах тал бий.

Ер нь бол монголчууд хэзээнээсээ байгаль хамгаалах тал дээр хатуу, хариуцлагатай байж ирсэн. Монголчууд эрт дээр үеэс байгаль орчныг хамгаалах нарийн дэг журам, хариуцлагын тогтолцоог бий болгосон. Байгалийн унаган төрх, амьтан ургамал, газар усны эзнийг хилэгнүүлэхээс цээрлэж, уул овоог шүтэх, булаг шандын эхийг хашаалах, мод огтлохдоо зөвхөн хэрэгцээндээ тааруулан зохих улиралд нь авахыг чандлан баримталдаг байжээ. Түүнийгээ Их засаг хууль болон төрийн цааз, зан заншлын хуулиар чандлан зохицуулж байв. Тиймээс түүхэнд “Дэлхий дээрх хамгийн анхны байгаль хамгаалах, дархан цаазат газартай холбоотой заалтыг XIII зуунд Чингис хааны Их засаг хуульд тусгасан” гэж бичигджээ. Түүнд улирал тутам нутаг сэлгэн нүүдэллэх журмыг тодорхой зааж бэлчээрийн тэнцвэрт байдлыг хадгалах, их ав хоморгыг хаврын улиралд хийхгүй байх тухай заасан байдаг байна. Мөн байгаль хамгаалах хууль дэгийг зөрчигчдөд мал хураах, торгууль ногдуулах, цаазлах хүртэлх хатуу шийтгэл оногдуулж байжээ. Их засаг хуульд ус, голыг бохирдуулах, ой модыг зориудаар шатаах, ан амьтныг хууль бусаар болон үр төлийнх нь үед агнахыг хориглож, зөрчвөл мал болон эд хөрөнгө хураах, улмаар амь насаар нь хохироох ял шийтгэл оногдуулдаг байв. Үүнээс гадна Халх журам, Их цааз болон бусад хуулиудад газар тариалангийн газрыг малын бэлчээрийн газраас зааглах, гол усыг хамгаалах, гал түймрээс сэргийлэх, ургамал амьтны төрөл зүйл, ой болон тал хээрийн бүсийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээг хамарч, уул овоо тахих ёсыг анх удаа төрийн бодлогын хэмжээнд авч үзэж байжээ. Улмаар 1921-1990 онд байгаль хамгаалах албан ёсны хуулийн заалтуудыг нэгтгэн боловсронгуй болгож, 1995 оноос байгаль орчныг хамгаалах тухай тусгай хуулиудыг баталж, олон улсын байгаль хамгаалах гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орсон.

Гэтэл Б.Бат-Эрдэнийн батлуулахаар зүтгэж байгаа Ойн тухай хуулийг хор уршиг нь маш их. Энэ хуулийн төсөл ойд халгаатай, өөрт нь ч халтай. Наад зах нь энэ Ойн тухай хуулийн төсөл нь ойн эсрэг бөгөөд “Ойгүй болцгооё” гэсэн агуулгатай болчихсон. “Тэрбум мод” хөдөлгөөн, “Чөлөөлье” санаачилга, COP17 хурал зэргийн эсрэг хууль болно. Цаашлаад “Тусгай зөвшөөрлөөр л хазаарлаж, хянаж байж Монгол нутагт заяагдсан жаахан ойгоо авч үлдэхгүй бол болохгүй, чөлөөтэй ашиглах боломжийг олговол ой сүйрэх болно. Ойг нээлттэй ашиглах хуультай боллоо, маргаашаас нь л ойгоо хядаад эхэлнэ” гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэднэ. Тийм байтлаа яагаад энэ төслийг зүтгүүлээд байгаад гайхаж байгаагаа түүнийг мэдэх, мэдэхгүй олон хүн хэлж байна. Учир нь тэрээр Байгаль орчны сайд байсан. Бас “Силк роуд трэйвэл”, “Эйр тикет” зэрэг аялал жуулчлалтай холбоотой, нислэгийн тийз борлуулдаг компаниудыг үүсгэн байгуулсан. Байгальгүй аялал жуулчлал гэж үгүй. Дээрээс нь монголчууд байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай амьдарч, газар шороо, ус, ургамал, ан амьтныг хайрлан хамгаалахыг эрхэм дээд хууль хэмээн үзэж, олон зууны турш тодорхой цээрийн ёсыг мөрдөж ирсэн. Хамгийн гол нь Б.Бат-Эрдэнэ карьерынхаа ид үед яваа улстөрч байгаа юм. Шууд утгаараа, ийм үедээ ой сүйтгэж, байгаль доройтуулах хууль санаачилж батлуулах нь карьертаа цэг тавьсан явдал болно.

Түрүүч нь Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Б.Бат-Эрдэнэ “тэмээ гэхээр ямаа” гэдэг шиг Ойн хуулийн төслөө Зөвшөөрлийн хуулиар тайлбарлаад байна

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Үргэлжлэл бий...

ӨДӨД ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​