fbpx Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 0 секунд

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Ч.БЯМБАХАЖИД, Н.ГЭРЭЛТУЯА

Зуны дэлгэр цаг ирж, аялал зугаалгын улирал хэдийнээ эхэллээ. Гол мөрөн, нуурын эрэг аялагчдаар дүүрч, хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг энэ үед усны осол, үерийн аюул ч мөн дагаад өсдөг. Харамсалтай нь жил бүр "Анхааруулсан ч тоогоогүй", "эрсдэлээ тооцоолоогүй" зэрэг хэн нэгний хэнэггүй үйлдэл нь өөрийгөө ч, өрөөлийг ч эрсдэлд оруулах нөхцөл рүү түлхэж байдаг. Иймд энэ удаагийн Нийгэм-асуудал буландаа усны осол, үерийн талаарх асуудлыг хөндөж байна.

2021-2025 онд усны ослын улмаас 464 хүн амь насаа алджээ

Налгар зуны нэгэн өдөр хэсэг залуус голын эрэг дээр амарч, цагийг зугаатай өнгөрөөж байлаа. Өдрийн нар төөнөж байсан тул залуус усанд шумбахаар болжээ. Тэдний дунд 17 настай Бат хэмээх хүү байлаа. Тэрээр нэлээд сайн сэлдэг учраас бусдаасаа хол, голын гүн хэсэг рүү сэлж эхэлжээ.

Эхэндээ бүх зүйл хэвийн мэт санагдсан ч удалгүй усны хүчтэй урсгал түүнийг татаж эхлэв. Бат эрэг рүү буцахыг оролдсон боловч урсгал улам хүчтэй болж эхэлжээ. Найзууд нь түүнийг тоглож байна гэж бодсон ч удалгүй тусламж хүссэн дууг нь сонсжээ. Аз болоход ойролцоо байсан аврагч шуурхай ажиллаж, Бат хүүг эсэн мэнд голын эрэгт гаргасан байна. Ослын дараа Бат “Би өөрийгөө сайн сэлдэг гэж бодсон. Гэхдээ байгалийн хүчин зүйл гэдэг басаж үл болох, давагдашгүй зүйл юм байна гэдгийг ойлгосон” хэмээн ярьжээ.

Энэ явдал аюул эндэгдэлгүй төгссөн ч хүн бүрт том сургамж үлдээсэн юм. Усны осол ихэвчлэн гэнэт, санамсаргүй байдлаар тохиолддог бөгөөд хэдхэн секундын хайхрамжгүй байдал хүний амь насыг эрсдэлд оруулдаг. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, хүүхдийг хараа хяналтгүй орхих, усны гүн болон урсгалыг үл ойшоох нь хамгийн түгээмэл шалтгаануудын нэг байдаг.

Улсын хэмжээнд 2021-2025 онд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын 537 удаагийн дуудлагаар ажиллаж, 329 хүний амь насыг аварчээ. Харин усны ослын улмаас 464 хүн амь насаа алдсаны 359 нь том хүн, 105 нь хүүхэд байна. Тэгвэл он гарсаар зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн болон усны ослын 33 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 25 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Харин усны ослын улмаас 18 хүн нас барсны зургаа нь хүүхэд, 12 том хүн байна.

Аадар борооны үер Сэлэнгэ аймагт хоёр, Баян-Өлгий аймагт нэг нийт гурван тохиолдол бүртгэгдсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв. Харин одоогоор үерт өртсөн хүн байхгүй байна.

“Хүн усанд хөл алдсаны дараа 20-60 секундэд амь насаа алддаг”

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа “Амралт зугаалга, аяллын үед усанд осолдох тохиолдол их гардаг. Үүнтэй холбоотой манай байгууллагад ирдэг дуудлага мэдээллийн тоо долоодугаар сард эрс нэмэгддэг. Сүүлийн таван жилийн үер усны ослын 15 хувийг тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа осолдсон тохиолдол эзэлж байна. Харин явганаар осолдсон тохиолдлуудын гол шалтгаан нь халуун өдөр голын эрэг дээр зугаалж байхдаа, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орсноос үүдэлтэй. Түүнчлэн томчууд хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр үлдээх, усан сангийн хөвөгч тоглоомоор гол дээр тоглуулдаг зэргээс үүдэн хүүхэд хөвөгчтэй хамт урсгал ус руу урсах тохиолдол байдаг. Мөн иргэд усанд осолдсон тохиолдолд аврах байгууллагад мэдэгдэхээс илүүтэй, өөрсдөө аврах тохиолдол гаргадаг нь буруу. Яагаад гэвэл тухайн хүн усанд хөл алдсаны дараа 20-60 секундын хугацаанд амь насаа алддаг. Тиймээс амиа эрсдүүлэх үйлдэл гаргахгүй байх нь хамгийн зөв хамгаалах арга юм. Жил бүрийн зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд Онцгой байдлын газрын завьт эргүүлүүд томоохон гол мөрний эрэг дагуу, эргүүл хийдэг. Тэдгээр эргүүлүүд аврахад бэлэн техник хэрэгслийн хангамж хүртээмжтэй явдаг. Завьт эргүүл ажиллуулж эхэлснээр усанд осолдож, амиа алдсан хүмүүсийн тоо 30 хувиар буурсан” гэлээ.

Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон зэрэг 399 байршлыг усны ослын хар цэг гэж тогтооосон

Усны осол их гардаг Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон гээд нийтдээ 399 байршлыг усны ослын хар цэг гэж Онцгой байдлын байгууллагаас тогтоосон байна. Тэдгээр цэгүүдэд анхааруулсан тэмдэг, самбаруудыг байршуулсан байдаг. Энэ нь “Ус руу орж болохгүй” хэмээн анхааруулсан дохио юм.

Улаанбаатар хот, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад усанд осолдох тохиолдол давамгайлдаг байна. Улаанбаатар хотын хувьд хүн ам ихтэйн дээр иргэд амралтын өдрүүдээр Туул голын эрэг дээр амарч зугаалах нь элбэг. Харин Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг. Хөвсгөл далайгаас гадна гол мөрөн ихтэй. Мөн Сэлэнгэ, Дорнод аймагт ялгаагүй амрагч, жуулчид ихтэй зуныг өнгөрүүлдэг.

ЦУОШГ-ын мэдээллээр энэ жил олон жилийн дунджаас дулаан, харин хур борооны хувьд олон жилийн дунджийн хэмжээнд байна. Гэвч дулаан цаг агаартай өдрүүдэд түр зуурын аадар бороо орж гол мөрөн үерлэх шалтгаан илүү байх таамаглал гаргасан байна. Олон жилийн дунджаар агаарын температур зургаадугаар сард Увс, Завханы нутаг, Баян–Өлгийн зүүн хойд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Харин долоодугаар сард нийт нутгаар олон жилийн дунждаас дулаан, хур тунадас нийт нутгаар бага байх төлөв гарчээ.

Тодруулбал, зургаадугаар сарын сүүлчээр хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр илүүтэй орох бол бусад нутгаар дундаж байх төлөвтэй байна.

Иймд хайртай дотны хүмүүстэйгээ аялж зугаалдаг урин дулааны өдрүүдэд үер усны аюулаас сэргийлэн, сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 119 (7861)

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​