fbpx Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
12 минут 9 секунд

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрээр Байгаль орчны сайд байсан хүн гэхэд итгэмгүй, ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих, түүгээрээ ойд дайсагнасан Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Б.Бат-Эрдэнэ энэ үйлдлээ яг л кинон дээрх “еэвэнгийн хоёр тал” гэдэг шиг төөрөлдүүлж тайлбарлаад байгаа юм. Тиймээс түүнийг байгаль орчны салбарынхан “Ойн эсрэг ийм хортой төсөл боловсруулж, батлуулахаар дайрч байгаагаараа дахин хэзээ ч байгаль орчны салбарт ойртуулж болохооргүй хүн гэдгээ нотлон харууллаа” гэж дүгнэж байна.

Гэвч уг төслийг УИХ-ын энэ сарын 19-ний чуулганаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж дэмжээд, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүлээд байна. Гэхдээ УИХ-ын зарим гишүүн уг төслийн талаарх асуудлыг чуулганы үеэр хөнджээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Би энэ яамны сайдаар ажиллаж байхдаа 16 хуулийн төслийг бэлдсэн. Нэг нь энэ Ойн тухай хууль. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг байгуулаад хэд хэдэн зүйлийг засаж залруулахгүй бол иргэд, мэргэжлийн байгууллагуудаас нэлээд асуудал, маргаан дагуулахаар байгаа. Нэгдүгээрт, Ойн тухай хуулийн төсөлд анх d-parliament дээр санал авч байхад байсан зургаан төрлөөс яг өргөн барихад үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэснийг хассан байгаа юм. Ямар байгууллагаас энэ санал ирээд хасчхав аа гэдгийг хэлж өгөөч. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд бүгд заасан гээд байгаа. Гэхдээ Зөвшөөрлийн тухай хуульд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны ямар байгууллага олгохоор зааснаас биш дотор нь ямар ямар төрөл байхаар тусгаагүй байгаа юм. Би хуульчидтай зөвлөлөө. Зөвшөөрлийн хууль, Ойн тухай хууль гээд маргаан гарахад шийдэхэд хүндрэлтэй асуудлууд гарах гээд байгаа юм. Нэг чухал зүйл нь тусгай зөвшөөрлийг авахдаа Зөвшөөрлийн хуулиар заавал ойн дагалт баялгийг ашиглах ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаардаж байгаа юм. Ийм төрлийн мэргэжлийн байгууллагыг тусгай зөвшөөрөлгүй болчихоор ойн баялгаа хамгаалах тогтолцоо нэг алхам одоо ухарч байгаа юм биш үү. Хоёр дахь асуудал нь хушны самрын идээний гарц хаягдлыг тодорхой заалтаар оруулахгүй юм уу. Баахан журмуудыг Б.Бат-Эрдэнэ гишүүн гаргаж байсан. Би гаргаж байсан. Бүгдийг нь Засгийн газраас хүчингүй болгосон. Хууль давсан журам гээд. Тэгэхээр үүнийг энэ хуульдаа оруулъя. Энэ чиглэлээр ажилладаг хүмүүсээ янз бүрийн эдийн засгийн асуудалд оруулаад баймааргүй байна” гэж асуужээ. Үүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өнөөгийн Ойн хууль, Зөвшөөрлийн хууль хоёр нийцэл нь хангагдаагүй. Таны дурдсан мэргэжлийн байгууллага гэдэг томьёоллоор аливаа үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож өгөөгүй. Нэгдүгээрт Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ээр байгаль орчны салбарт олгож байгаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаа зохицуулагдаж байгаа. Хоёрдугаарт Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ээр олгогдож байгаа зөвшөөрлийн 1.29 дээр ойн дагалдах баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, 1.30 дээр ойгоос мод бэлтгэх эрхийг заавал тусгай зөвшөөрөлтэй харилцаанд зоож өгсөн” гэж хариулжээ.

Үүн дээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа

“Би таны хэлсэн тайлбарыг нэгд нэгэнгүй сонслоо, ойлгохгүй юм зөндөө байна. Тэгэхээр иргэд үүнийг ойлгох уу. Хууль иргэдэд маш ойлгомжтой байх ёстой. Ойн тухай хууль дээрээ л ойлгомжтой, бүгдийг нь заачихмаар байна. Тэгэхгүй ингээд, тэрэнд байгаа, энэнд байгаа гээд байхаар чинь иргэдэд хууль ойлгомжгүй, тийм болохоор л маргаан гарна. Хоёрдугаарт, би энэ хуулийн үзэл баримтлалтай нэлээд танилцлаа. Гаднын хуулиудыг судлахаар ашиглалт тал руугаа маш их зүйл оруулж өгдөг. Гэтэл бид хэт задгай тавиад байна” гэж тодруулахад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “С.Одонтуяа сайд өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиа их сайн харах хэрэгтэй. Зөвшөөрлийн хууль дээр мэргэжлийн байгууллага мод бэлтгэх, байгалийн ойн дагалт баялгийн нөөцийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах харилцааг тусад нь хуульчилж өгсөн. Хоёрдугаарт Ойн тухай хууль бол ойтой холбоотой харилцааг зохицуулах ёстой хууль болохоос биш Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн харилцаа бүгдээрээ Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа” гэж тайлбарлажээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн “Энэ хууль дээр нэг зүйл ойлгомжгүй байна. Ойгоо хамгаалъя, ойн баялгаа ашиглая гээд бүх зүйлийг Зөвшөөрлийн хууль руу оруулж байгаа чинь Ойн хууль гэсэн малгай хууль дээр маш буруу, ойлгомжгүй харилцаа үүсэх юм биш үү. С.Одонтуяа гишүүний хэлээд байгаа болгоомжлолтой би санал нэг байна. Энэ дээр чинь ямар асуудал үүсэх вэ гэхээр хуш модны самрыг ямар ч зөвшөөрөлгүй дур дураараа ашиглаад хэрэглээд байх боломж бололцоог нээчихсэн байна. Тэгэхээр малгай хууль дээрээ хариуцлагын, ойг хамгаалах заалтуудаа оруулж өгөхгүй бол ойг зөвхөн баялаг гэж үзээд ашиглах тухай эрхүүдийг нь нээж өгсөн хууль болчхоод байна. Энэ дээр маш тодорхой хариулт өгөөч ээ” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хууль дээр Зөвшөөрлийн тухай хуультай харилцааг огт хөндөөгүй. Тэр агуулгаараа хуш модны самар ч гэсэн бүгдээрээ тусгай зөвшөөрөлтэй байгаа. Зөвшөөрлийнхөө харилцаагаар шийдэгдэнэ. Харин дагалт баялгийн дунд ургацын жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд нь аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө гэдэг ч юм уу, ийм тодорхой дэглэм зохицуулалтын харилцааг л оруулж өгч байгаа юм. Иргэдэд нээж өгч байгаа. Нээж ч юу байх вэ, илүү хялбар болгож өгч байгаа” гэсэн хариултыг өгчээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулган дээр мөнөөх л “еэвэнгийн хоёр тал” шиг Ойн тухай хуулийн төсөл асуухаар Зөвшөөрлийн тухай хуулиар хариулж яриад өнгөрөөв.

Аргаа бараад УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы дараа хэвлэлд “Тусгай зөвшөөрлийг ямар чиглэлийн газруудад олгох вэ гэдгийг цагаан дээр хараар биччихсэн байсан. Эндээс гол нь иргэдийн, мэргэжлийн хүмүүсийн бухимдаад байгаа нь ойн дагалдах баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэдгийг тусгай зөвшөөрлөөс хасчихжээ л гээд байгаа. Гэтэл Бат-Эрдэнэ гишүүн “Үгүй ээ энэ чинь Зөвшөөрлийн хуулиараа зохицуулчихсан байна. Зөрчлийн хууль бүх юмаар зохицуулчихсан байна. Тэр хуулиа та нар харахгүй байна” гээд байгаа юм. Гэтэл хууль иргэдэд хамгийн ойлгомжтой байх ёстой. Тэгэхээр одоо яах вэ. Хууль дэмжигдээд ажлын хэсэг гарахаар үүнийг иргэдэд маш ойлгомжтой л болгох ёстой юм. Иргэдэд ойлгомжтой байхгүй бол энэ дээр зөрчлүүд гарна. Эсвэл маргаан үүсээд орон нутагтаа ч юм уу компани, аж ахуйн нэгжүүд иргэдийн хооронд маш том маргаан үүсдэг. Ялангуяа самрын бэлтгэл дээр их хэмжээний, олон мянган тонноор самар түүж байна. Энэ дээр хамгийн гол зүйлүүд гарч байгаа. Хоёрдугаарт хууль хоорондын зөрчил байх ёсгүй. Бид ойгоо хамгаалах юмаа маш сайн оруулж өгөхгүй бол хэтэрхий их ашиглах тал руугаа байна. Ойг яагаад хамгаалах гээд байгаа вэ гэдэг дээр би ганц л тоо хэлье. Монгол Улсын хэмжээнд байгаа хуш модны 80 хувь нь хөгширсөн. Энэ нь бид нөхөн сэргээлтийг одоо цаг тухайд нь хийхгүй байна гэсэн үг. Тэгэхээр хуш модыг ашиглаж байгаа хүмүүс тусгай зөвшөөрөлтэй ашиглана. Тусгай зөвшөөрөлтэй ашиглаж байгаа хүмүүс нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээнэ. Нөхөн сэргээлтдээ заавал хуш модоо тарьж ургуулахаар хийгээч, хуульчилъя гэсэн санал гаргана” гэж байр сууриа илэрхийлжээ. Үнэндээ Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийн төслөө ойн эсрэг агуулгатай гэдгээ УИХ-ын дээрх чуулганы үеэр хүлээн зөвшөөрсөн. Тэрээр “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ээр олгогдож байгаа зөвшөөрлийн 1.29 дээр ойн дагалдах баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, 1.30 дээр ойгоос мод бэлтгэх эрхийг заавал тусгай зөвшөөрөлтэй харилцаанд зоож өгсөн” гэчхэж байгаа юм. Тэгснээ Ойн тухай хуулийн төслийн талаар олон нийтийн сүлжээ, хэвлэлүүдээр “тайлбар няцаалт” гэх зүйлийг өдөр шөнөгүй ярьж байна. Тэдгээрээр “тэмээ гэхээр ямаа” гэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн бямба гаригт цахим хуудсаараа “Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг хэвээр хадгалж, Зөвшөөрлийн тухай хуультай бүрэн уялдуулсан” гэсэн.

Түүнээс хоёр хоногийн өмнө “Зөвшөөрөлгүй болгож иргэд нь орж хядлаа гээд худал мэдээлэл тараагаад байх юм. Тийм юм гэж байхгүй. Монгол Улсад зөвшөөрлийн харилцааг зөвхөн Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулдаг” гээд нөгөөхөө ярих жишээтэй.

Түүний өмнө ч “Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Зөвшөөрлийн тухай хуульд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Хяналт хангалттай бий” гэсэн.

Ер нь бол Б.Бат-Эрдэнэ ийн муйхарлахдаа төсөлд ямар хор хохиролтой зүйл заалтууд орсныг мэдэлгүйгээр хэн нэгний бэлдэж өгсөн төслийг, зааж өгсөн тайлбарын хамт давтан давтан яриад байх шиг байна. Аль эсвэл уг төсөлд захиалгаар зүйл заалтуудыг оруулж, ямар ч хамаагүй аргаар батлуулахаар зүтгэж, мэдэн будилаад байж мэдэхээр байна.

Үргэлжлэл бий…

Түрүүч нь Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Б.Бат-Эрдэнэ “тэмээ гэхээр ямаа” гэдэг шиг Ойн хуулийн төслөө Зөвшөөрлийн хуулиар тайлбарлаад байна

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​