fbpx Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 40 секунд

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

П.ЛХАГВАЖАРГАЛ

“Шатахуун түгээх газрууд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахдаа хажуудаа нийтийн боловсон бие засах газар байгуулах шаардлага тавьж ажилламаар байна”

Монгол орны дөрвөн зүг, найман зовхист орших үзэсгэлэнт байгалийг тольдон үзэх дотоод, гадаадын аялагчид зуны дэлгэр энэ үеүдэд хамгийн эхээр зорчдог бөгөөд 2025 онд 854,235 гадаадын жуулчин иржээ. Түүнчлэн энэ тоог жил ирэх тусам нэмэх төлөвлөгөө тавин ажиллаж байгаа бөгөөд 2026 оны эхний улиралд ирсэн жуулчны тоо өнгөрсөн оныхоос 40 хувиар өссөн байна. Гэвч тэдний дурсамж дүүрэн урт холын аялалд зам дагуух түр буудаллах цэг, ариун цэврийн байгууламж хамгийн том асуудал болсоор байна. Зөвхөн жуулчид төдийгүй орон нутаг руу зорчих иргэдэд зам дагуух бие засах газар, түүний ариун цэврийн байдал хүндрэл дагуулсаар хэвээр байгаа юм.

Олон улсын стандартаар хол замд зорчихдоо хоёр цаг тутамд амрах ёстой байдаг бөгөөд хүний бие физиологи ч мөн дээрх хугацаанд бие засах шаардлагатай байдаг. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 онд 200-250 км тутамд түр буудаллах 58 цэг байгуулахаар Геодези, зураг зүйн газартай хамтран хил заагийг тогтоон, батлуулсан байна. Тэгвэл энэ тухай ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэгээс тодруулахад “Газар олголт, хөрөнгө оруулалтын улмаас удсан тул энэ жил зээлээр шийдэх болсон” гэсэн юм.

Аялал жуулчлалын салбарт байгаль орчинд ээлтэй байх гэх мэт олон стандарт байдаг бөгөөд тэдгээрийг мөрдөж ажиллахыг ААН-үүдээс шаарддаг. Түүнчлэн хүний хөгжлийн хүрээнд аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн, хоёроос доошгүй хүнтэй байх шалгуурыг зээл хүсэгчдэд тавьжээ. Ингэснээр хувь хүнд энэ зээлийг олгохгүй бөгөөд хяналтын гэрээнд нарийвчилсан заалтууд байдаг аж.

Монгол Улсад орон нутаг руу зорчих зам дагуу түр буудаллах цэгийн сонгодог жишээ “Урьхан” ХХК-ийн үйлчилгээний цэг болоод байна. Тодруулбал, ресторан, кофе шоп, супермаркет, буудал, нийтийн ариун цэврийн өрөө, дугуй засвар, суудлын болон хүнд даацын гадаа зогсоол, авто тээврийн үндэсний төвийн хяналтын цэг зэрэг үйлчилгээг нэг дор үзүүлж байна. Гэвч хөл тасрахгүй энэ газрын нийтийн ариун цэврийн өрөө боловсон хэдий ч хүн бүрийн сэтгэлд нийцтэл цэвэрхэн байх нь ховор аж. Энэ мэт жишиг газрыг Улаанбаатар хотоос салаалсан засмал зам дагуух 200-250 км тутамд түр буудаллах цэг байгуулахаар 2024 онд Засгийн газраас баталсан боловч хоёр жилийн дараа ч хангалтгүй хэвээр байна.

Тэгвэл энэ тухай иргэд ямар бодолтой байгааг тодруулахад, “Суурин газар бараадаж нийтийн ариун цэврийн өрөөнд ордог. Заримдаа шаардлага гарсан үе нүхэн жорлон орох гэхээр өт цацуулахаар айхтар байдаг. Зарим замд бүүр бие засах байгууламж олдохгүй байгальд бие засахаас өөр аргагүй болдог” гэсэн юм. Түүнчлэн “Нэг үеэ бодоход нэмэгдэж байгаа ч ариун цэврийн шаардлага хангах нь тун цөөн. Угтаа шатахуун түгээх газрууд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахдаа хажуудаа нийтийн боловсон бие засах газар байгуулах шаардлага тавьж ажилламаар байна. Эс бөгөөс эх сайхан байгаль дэлхийд хамаа замбараагүй 00 цаас, ялгадас, хог хаягдлаар дүүрлээ. Гадаадын оронд аялахдаа хогоо хаяхгүй болдог мөртөө эх орондоо ямар муухай ханддаг юм бэ. Багтаагаад аваад ирсэн хогоо нэгдсэн цэг дээр нь хаяж суръя” гэх байр суурийг илэрхийлсэн юм. Урт хугацаагаар гэр бүлээрээ аялж байгаа хүмүүс зөөврийн эко нойлыг сонирхож болох ч жуулчид, хот хоорондын автобусны зорчигч тэргүүтэй иргэд яах вэ.

Долоо хоногт дөрвөн портер хог цэвэрлэж байна

Хамгийн энгийн жишээ болгож, Авто тээврийн үндэсний төвийн Улаанбаатараас Өвөрхангайн Баян-Өндөр, Сант сум орох нийтийн тээврийн маршрутыг дурдъя. Улаанбаатар хотоос 09:00 цагт хөдөлсөн автобусны эхний түр зогсох цэг Төв аймгийн Баянхангай сумыг өнгөрөөд байрлах бөгөөд замын хоёр талын нүхэн жорлонд зорчигчид арга буюу орно. Түүнчлэн хог хаягдал нь дээрх зурагт буй шиг зах хязгааргүй. Тэгвэл харьяалагдахгүй энэ байгууламжийн ариун цэврийн байдлыг хэн хариуцах талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос тодруулахад “Тухайн газар орон хамаарах сум хариуцна” гэх мэдээллийг өгсөн бол Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа “Хэдийгээр манай сумын нутаг дэвсгэрт хамаарах боловч Эрдэнэсантын зам анги хариуцдаг. Гэвч манай сумын нутаг учир “Баянхангай сум хогондоо дарагдсан байна” гэж хэлүүлэхгүйн тулд алба хаагчдаа уриалаад жилдээ хоёр удаа цэвэрлэдэг. Сүүлд дөрөвдүгээр сард цэвэрлэхэд гурван "Howo" хог гарсан” гэсэн юм. Түүнчлэн зуны хоёр тус түр зогсоолыг түшиглэн үйл ажиллагаа хэлдэг хоолны гэрүүд тус хугацаандаа цэвэрлээд явдаг байна.

Гэвч дотоодын аялал эхлээгүй 2026 оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэхэд тус зогсоолын ойр орчим хогоор дүүрэн байхаас гадна бие засах байгууламж хүн гишгэх аргагүй байсан юм. Тухайлбал иргэд “Хотын түгжээнд орохоос өмнө бие засах гэсэн боловч гишгэх цэвэрхэн газар олдсонгүй гараад ирлээ. Олон хүний нүдэн дээр яаж ч бие засах юм билээ. Энэ хогон дунд бас сүүн зайрмаг зараад байх юм. Эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа юм болов уу” гэх байр суурийг илэрхийлж байсан билээ.

Тэгвэл авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн Төв аймаг дахь Эрдэнэсант салбарын менежер А.Баясгалангаас тодруулсан юм. Тус салбар нь 85 дахь километрээс Элсэн тасархай хүртэлх 199 километрийг хариуцдаг бөгөөд энэхүү зогсоолын хогийг өвлийн улиралд сард нэг удаа, урин дулааны үед долоо хоног бүр очиж цэвэрлэхэд дүүрсэн байдаг бөгөөд нэг удаадаа л гурваас дөрвөн портер хог ачдаг байна. Энэ тухай “Энд тэндгүй тараасан нойлын цаасыг түүж цэвэрлэх тун хэцүү. Замын хоёр талын нойл хүн орохын аргагүй дүүрсэн тул булаад, шинээр барих арга байна уу гээд Зам тээврийн хөгжлийн төвийн инженерүүдтэй зөвлөж байна. Том хогийн сав тавихаар хог улам нэмэгдээд байгаа тул аялагчид төв суурин газрын хогийн цэг дээр хогоо хаяасай гэсэн утгаар хогийн савыг нь авчихсан байгаа” гэсэн юм.

Энэхүү түр зогсоолоос хөдлөөд Төв аймгийн Эрдэнэсант сумын төвийн хойно зам дагуух хоолны газруудад зогсож зорчигчид хооллоод шороон зам руу салдаг аж. Гэвч энэхүү төв суурин газарт ч нийтийн бие засах боловсон байгууламж байдаггүй бөгөөд автобус зогссон зоогийн газрын хашааны модон нойлд оочирлож бие засах хүндрэлтэй байдаг байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотоос баруун тийш 200 км дэх жишээ юм.

21 аймаг, хүн ам олонтой сумд руу хот хоорондын тээвэр тогтмол зорчих болсон өнөөгийн нийгэм, аялал жуулчлалаараа тэргүүлэх хүсэлтэй Монгол Улсад боловсон бие засах газаргүй зам дагуу сумын төвүүд байсаар байна. Эдгээр нь тухайн сум орон нутгийн удирдлага, бизнес эрхлэгчдийн санаачилга дутмаг байгааг илтгэж байна. Үүсэж хөгжөөд 100 жил болсон Монголын сумдад түр зогсох нийтийн боловсон бие засах газар дутагдаж байна. Цаашлаад атгаатай хогоо хогийн саванд хийчих эх орноо гэсэн сэтгэл үгүйлэгдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 120 (7862)

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​