fbpx О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 12 секунд

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

"Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Эмч зөвлөж байна" буландаа зүрх судасны тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэж буй "Буянт ээж" эмнэлгийн зүрхний эмч О.Одмаатай зүрхний эхо шинжилгээний ач холбогдол, сүүлийн үеийн өвчний тохиолдлуудын талаар ярилцлаа.

-Хүмүүс ямар тохиолдолд зүрхний эход үзүүлэх шаардлагатай байдаг вэ. Энэхүү шинжилгээний давуу талыг та юу гэж тодорхойлох вэ?

-Зүрхний эхо гэдэг нь дууны хэт авиаг ашиглаж зүрхний бүтэц, үйл ажиллагаа, цусны урсгал, булчингийн агшилт болон хавхлагуудыг үнэлдэг шинжилгээ юм. Давуу тал нь хүний биед ямар нэгэн хор хохиролгүй, харьцангуй бага хугацаа шаарддаг тул өдөр бүр буюу ойрхон давтамжтай ч хийлгэх боломжтой энгийн мөртлөө зүрхний өндөр ач холбогдолтой шинжилгээний арга юм.

Шалтгаангүйгээр амьсгаадах, зүрх дэлсэх, хөлийн шилбэ, шагайгаар хавагнах зовиур илэрсэн үед зүрхний эхог зайлшгүй хийлгэх шаардлагатай.

Энэ оношилгоогоор зүрхний архаг дутагдал, зүрхний цус хомсдох өвчин, хэм алдагдал, хавхлагын эмгэг болон төрөлхийн шалтгаантай зүрхний эмгэгийг илрүүлэх, оношийг баталдаг. Түүнчлэн урьдчилан сэргийлэх зорилгоор, ялангуяа 40-өөс дээш насныхан заавал харуулж байх хэрэгтэй. Шинжилгээнд урьдчилж бэлдэх буюу хоол сойх шаардлагагүй байдгаараа онцлогтой.

-Манай улсад зүрх судасны өвчлөл хэдэн насныхны дунд илүү түлхүү ажиглагдаж байна вэ?

-Манай улсад халдварт бус өвчин, тэр дундаа зүрх судасны өвчний тархалт маш өндөр байдаг. Сүүлийн үед практик дээр ажиглаж байхад зүрхний өвчлөл залуужиж байна. Тухайлбал, 30-аас дээш насныханд илэрч байгаа бөгөөд зарим тохиолдолд 20 настай залуус зүрхний асуудалтай, зовиур илэрсэн гээд шинжилгээ өгч, эмчилгээ хийлгээд явж байна.

-Хүмүүс үе үе зүрх дэлслээ гэж ярьдаг шүү дээ. Тайван үед зүрх дэлсэх нь ямар шалтгаантай байдаг вэ?

-Наснаас хамаараад тайван үед хүний зүрхний цохилт минутад 60-аас 90 зарим тохиолдолд 100 хооронд байвал хэвийн гэж үздэг. Гэтэл тайван байхад зүрхний цохилт ихсэж, дэлсээд тухгүй болох нь хэвийн бус юм. Үүний гол шалтгаан нь зүрхний цус хомсдох ишеми өвчин, зүрхний хэм алдагдал болон зүрхний дутагдал байдаг. Ялангуяа ишеми болон дутагдлын үед зүрх дэлсэх зовиур илэрдэг тул танд ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай зүрхний эмчид хандах хэрэгтэй.

-Зүрхний эхо шинжилгээг хэрхэн хийдэг вэ. Үйл явцыг нь тайлбарлавал?

-Үйлчлүүлэгчийг хатуу гадаргуутай орон дээр зүүн эсвэл баруун хажуугаар нь харуулж хэвтүүлж хардаг. Зүрхийг хамгийн тод харах боломжтой цонх буюу байрлалууд гэж бий. Зүүн хажуугаар хэвтүүлсэн байрлалд цээжний хажуугийн шугамуудаар урт болон богино тэнхлэг, мөн зүрхний оройн цонхыг харна. Үүний дараа дээш нь харуулан хэвтүүлж, өвчүүний цонх болон өвчүүний дээрх бүдэрхийн цонх гэсэн байрлалуудаас зүрхийг бүрэн үнэлж, дүгнэлт өгдөг. Энэ шинжилгээ нь 20-30 минут орчим үргэлжилдэг.

-Зүрхний эхо шинжилгээ дотроо хэдэн төрөл байдаг вэ. Манай улсад ямар төрлийг нь голчлон хийж байна вэ?

-Зүрхний эхо нь эмнэлзүйд нэлээд хэдэн төрлөөр ашиглагддаг. Цээжний гаднаас хардаг трансторакаль эхо, улаан хоолойн зүрхний эхо, ачаалалтай зүрхний эхо, өнгөт буюу допплер эхо, 3D эхо, сүүлийн үед стрэйн зүрхний эхо гэх мэт олон төрөл бий.

Манай "Буянт ээж" эмнэлэгт цээжний гаднах зүрхний эхог голчлон хардаг. Энэ нь богино хугацаа шаарддаг хэрнээ өвчнийг оношлох, эмчилгээг хянахад маш их мэдээлэл өгдөг. Харин сүүлийн үед хүмүүс улаан хоолойн зүрхний эхог их хийлгэж байна.

Ингэхдээ уян дурангийн гуурсыг улаан хоолойгоор оруулан зүрхийг дотор талаас нь хардаг шинжилгээ юм. Энэ нь зүрхний хөндийн бүлэн, төрөлхийн гажиг, тэр дундаа тосгуур болон ховдол хоорондын таславчийн цоорхой, хавхлагын нарийсал зэргийг маш нарийн оношилдог. Манай улсад энэ шинжилгээг Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг дээр хийж байгаа бөгөөд манай эмнэлэг шаардлагатай үйлчлүүлэгчдээ дараагийн шатлалын эмнэлгүүд рүү холбож өгдөг.

-Зүрхний эхо хийлгээд онош нь тодорсон кэйсээс хуваалцаж болох уу?

-Сүүлийн 2-3 сарын дотор манай эмнэлэг дээр цээжний гаднах эхогоор тосгуур хоорондын таславчийн цоорхойтой 4-5 тохиолдол оношлогдсон. Тэдний дундаас хамгийн залуу нь 36 настай эмэгтэй байсан бөгөөд урьд нь огт оношлогдолгүй явж байгаад сүүлийн үед ачаалал авахаар амьсгаадаж, зүрх нь амархан дэлсдэг зовиуртай манайд ирсэн.

Бид цээжний гаднах эхогоор цоорхойг урьдчилж оношлоод, Хоёрдугаар эмнэлэг рүү улаан хоолойн эхонд явуулж оношийг нь баталгаажуулсан. Одоо тэр үйлчлүүлэгч маань Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр цоорхой нөхөх шүхэр тавиулах эмчилгээнд орохоор төлөвлөөд явж байна.

Мөн өөр нэг кэйс нь 46 настай, ховдлын дээрх хэм алдагдал маш өндөр давтамжтай, цээжээр өвддөг, бие нь сулардаг зовиуртай эмэгтэй манай дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. Зүрхний эхогоор харахад тосгуур хоорондын таславчинд нь олон жижиг хэсэгтэй урсгал буюу шуум харагдсан тул лавлагаа шатлал руу явуулсан. Улмаар тэр үйлчлүүлэгч маань БНХАУ-ын зүрхний төрөлжсөн эмнэлэгт очиж үзүүлэн, тосгуур хоорондын таславчийн олон байрлалтай жижиг цоорхойтой гэдгээ батлуулж, хэм алдагдлаа түлүүлэх эмчилгээ хийлгээд одоо манай хяналтад сайн байгаа. Хэрэв дээрх дурьдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч зүрхний эхо хийлгэхийг зөвлөж байна.

Г.ХҮСЛЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье
Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​