fbpx Д.Ялалт: Архи айдас дагуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 40 секунд

Д.Ялалт: Архи айдас дагуулж байна

“Covid-19’’ цар тахлын үед  архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж “00:00” цаг болгосон. Мөн зарим хугацаанд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан энэ үед гудамж талбайд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурчээ. Гэтэл нөгөө талд ахуйн хүрээнд буюу гэртээ, эсхүл айлд архидан согтуурсны улмаас маргалдаж бусдад хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг зөрчил  өсөх хандлагатай байна. Тиймээс ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс болон Хэрэг бүртгэх албанаас “Хайр өвтгөдөггүй” болон “Архигүй орчин” аяныг эхлүүлжээ.

Тус аяны талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн тасгийн мөрдөгч, Дэслэгч Д.Ялалтаас тодрууллаа.

–    Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ нь хэдийгээр гудамж, талбайд үйлдэгддэг гэмт хэргийн тоог бууруулж байгаа ч архидалт, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх нэг шалтгаан болж байна гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна. Танайд байдал ямар байна вэ?

–     Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамжийн дагуу 04 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Оройн 00 цаг хүртэл ажиллах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн судалгааг гаргаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт 8,4 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Гэвч сүүлийн үед ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

–    ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс болон Хэрэг бүртгэх албанаас “Хайр өвтгөдөггүй” болон “Архигүй орчин” зэрэг аяныг зарлаад байна. Танай тасгийн хувьд аяны хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

–    Энэ арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгаас аяныхаа талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөс гадна олны танил эрхмүүдийг тус арга хэмжээнд нэгтгэх нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Мөн олон нийтийн газруудад зурагт хуудас тарааж, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, гэр бүл, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг уриалж байна. Учир нь Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг ихэвчлэн согтуурсан үед үйлдэгддэг.

–    Тоон үзүүлэлт дурдвал?

–    Манай хэлтсийн хэмжээнд 2020 оны эхний хоёр сарын байдлаар Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн нийт 219 өргөдөл гомдол хүлээж авч,  холбогдох ажиллагаа явуулж байна. Үүний 109-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж, 83 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж,  шүүхэд шилжүүлэх саналтай хэргийг нь прокурорт  шилжүүлээд байна. Өнгөрсөн оны эхний хоёр сарын байдлаар 186 өргөдөл гомдол хүлээж авсанаас 78 хэрэгт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж, 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж ажилласан байдаг. Тэгэхээр 2020 оны тоон үзүүлэлт 2019 оныхоос өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр гэмт хэргийн 60-70 хувь нь архидан согтуурсан үедээ үйлдэгдсэн хэргүүд байгаа юм.

–    Сэрэмжлүүлэг болгож, архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн ноцтой гэмт хэргийн талаар дурдвал?

–    Тийм хэрэг гарсан. Мөн саяхан СХД нутаг дэвсгэрт оршин суух нэг гэр бүлийн М Х нар нь архидан согтуурч улмаар маргалдахдаа нөхөр нь эхнэрийгээ хутгалчихаад дараа нь өөрийгөө боомилсон хэрэг гарсан. Тэгэхээр архидалт гэр бүлд ямар хор уршиг тавьж байгааг эндээс дүгнэж болно. Гэр бүлийг айдаст автуулж, амьдралыг нь сүйрүүлж байна шүү дээ.

–    Архидалтыг дагаад гэр бүлийн хүчирхийлэл бас нэмэгдэж байна?

–    Архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх байдал мөн өсч байна. Дуудлагын дагуу манай Нийтийн хэв журам хамгаалах тасгаас хөдөлгөөнт эргүүл очиход,  “Аав агсам тавиад байна, нөхөр дарамтлаад байна” гэх мэт дуудлага их байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас “Хайр өвтгөдөггүй” гээд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөлөөллийн аян бас давхар өрнүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа хамгийн нэгдүгээр шалтгаан бол архидалт. Тиймээс архигүй орчинд амьдарч, архинаас татгалзая гэж цагдаагийн байгууллагаас уриалж байна.

ХУД-ийн засаг дарга Х.Алдаржавхлангийн ах 29000 ам.долларын СУРГАЛТЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ
ХУД-ийн засаг дарга Х.Алдаржавхлангийн ах 29000 ам.долларын СУРГАЛТЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ
 
ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

Ураны авлига бас л “жонхуурсан“

Ураны авлига бас л “жонхуурсан“

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Элдэв зураг (50 фото)

Элдэв зураг (50 фото)

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Есөн сонгуулийн дараах ухаарал

Есөн сонгуулийн дараах ухаарал

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

Монголын реализм

Монголын реализм

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​