fbpx Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
20 минут 23 секунд

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та уран олборлох гэрээг батлуулах ажлын хэсэгт орж ажилласан эрдэмтэн хүн. Энэ үйл явдалтай холбоотойгоор янз бүрийн дайралтууд нэлээд ирж байх шиг байна. “Буудаж ална” гэсэн заналхийлэл ч цахим орчинд явлаа. Та энэ бүхэнд тайлбар өгөхгүй юу. Асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн үү?

- “Бадрах энержи” компани бол Монгол Францын хамтарсан компани шүү дээ. Миний хувийн компани биш. Би Монгол Францын хамтарсан “Бадрах энержи” компанийн Уран ашиглах, олборлох гэрээг боловсруулах ажлын хэсэгт Засгийн газар болон “Мон-Атом” компанийн урилгаар орж ажиллаж, мэргэжлийн зүгээс дэмжлэг үзүүлсэн хүн. УИХ, Засгийн газар дээр гэрээний асуудлыг хэлэлцэх үед уран гэж юу юм, цацраг идэвх гэж юу юм гэдгийг тайлбарласан мэргэжлийн шинжээч, эрдэмтэн хүн.

Ер нь аливаа улс орны хөгжлийн суурь нь шинжлэх ухаанч шийдвэр гаргахад оршиж байдаг. Монгол төр шинжлэх ухаанч шийдвэр гаргах гэж эрдэмтдээ буюу физик талаасаа намайг, хими талаасаа доктор Жаргалсайханыг, биологи талаасаа Жамсрандоржийг, олон улсын харилцаа талаасаа дипломатч Баярхүү гуайг урьж, энэ ажлын хэсэгт урьж оруулсан. Ингэж Монголын төр олонхоороо санал хурааж, Үндэсний аюулгүй байдлынхаа үзэл баримтлал, бусад хууль тогтоомждоо нийцүүлэн, шинжлэх ухаанч шийдвэр гаргаж чадсан. Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг дэмжиж, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн таван орны нэгтэй дипломат харилцаагаа бэхжүүлсэн. Баялгийн эзний хувьд мөнгө гаргахгүйгээр олборлуулж, ашгаа хүртэх ийм гэрээ болж чадсан. Ийм гэрээн дээр шийдвэр гаргах түвшинд биш шинжээчээр орж ажилласан хүн рүү дайрна гэдэг нэг талдаа асар ёс зүйгүй хэрэг.

Харцага Г.Ганхуяг бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ хүн дарамтлах, хүн хорооно гэж заналхийлэх, олон нийтийг уриалан дуудах нь өөрөө ноцтой эрүүгийн гэмт хэрэг. Мөн хүний өвчин эмгэгтэй холбоотой асуудлыг тухайн хүний зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд мэдээлэх ёстой. Хувь хүний нууцын асуудал ч хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ мэтчилэн маш олон хууль зөрчсөн үйлдэл боллоо. Тухайн мэдээлэл гарсан даруйд би хууль хүчний байгууллагад мэдэгдсэн. Төрийн ажил явахад мэргэжлийн хүн очоод тайлбар хийснийхээ төлөө заналхийлэлд өртөж байгаа бол би өөрийгөө хамгаалах ёстой юу, төр хамгаалах ёстой юу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ асуудалд хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа гэж ойлгосон.

-Нэлээд асуудалтай байсан ч гэсэн ураны гэрээг УИХ баталгаажуулж, Монгол Улс ураны зах зээлд тоглогч болох боломжтой болсон. Ураны олон улсын зах зээлийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Дэлхийд маш олон орон уранаа олборлож экспортолж байна. Уран ашиглаад сөнөчихдөг юм бол тэр улсууд яагаад сөнөхгүй байгаа юм бэ. Баяжуулах аргыг зөвхөн Монголд хэрэглэх гэж байгаа юм биш шүү дээ. ОХУ-ын эрдэмтэд энэ технологийг анх нээж илрүүлээд одоо Франц, Казахстан, Америк гээд маш олон оронд баяжуулах аргыг ашиглаж байгаа. Нийт олборлож байгаа ураны 60 гаруй хувийг газар доор уусмалжуулах аргаар олборлож байна. Тэгэхээр уран олборлох гэрээг эсэргүүцэж хүмүүс цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах Монгол төрийн бодлогыг эсэргүүцэж байна гэсэн үг. Цөмийн энергийн тухай хуулийг эсэргүүцэж байна гэсэн үг шүү дээ.

Засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө Франц Монголын хамтарсан ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажлыг эхлүүлнэ гэж заасан. Тэгэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эсэргүүцэж байна гэсэн үг. Тийм үү. Уг нь бол Монгол Улс төртэй, Монгол төрийн бодлоготой, төр нь хуультай. Тэгэхээр Монгол төрийн бодлогыг эсэргүүцэж байгаа, Монгол төрийн хуулийг уландаа гишгэж байгаа, бусдыг заналхийлж байгаа хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Энэ нь Засгийн газраас зарласан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тотгор болж байгаа хүмүүст сануулга болох учиртай. Би Г.Ганхуягийг бөх хүнийх нь хувьд хүндэлж явдаг. Үг хэлэх эрхийг нь хүндэлж байгаа. Гэхдээ зандалчилж, буу шийдэм барьж, бусдыг уриалах буруу учраас олон хүнд сургамж болоосой гэж бодож байна.

Ямартай ч ураны гэрээ гараанаас гарахад бэлэн болчихлоо. Монгол Улсын Засгийн газраас зарласан 14 мега төслүүд нэг нэгээрээ хэрэгжиж эхэлж байна. Нөгөө талаасаа энэ гэрээ бол гуравдагч хөршийн хоёр дахь томоохон хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Францын хөрөнгө оруулалтыг татсанаар Европын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна гэсэн үг. Мөн Монгол Улс анх удаа ураны хөрөнгө оруулалтын гэрээг парламент дээрээ нээлттэй хэлэлцсэн орон боллоо. Ураны хөрөнгө оруулалтын аливаа гэрээ хэлэлцээр хүн төрөлхтний түүхэнд дандаа нууц байж ирсэн. Манай парламент нээлттэй хэлэлцсэнээрээ нээлттэй, ардчилсан парламент гэдгээ бас олон улсад нотлоод байна. Боловсролтой, өндөр технологийг дэмждэг 126 гишүүнтэй болсны бас нэгэн баталгаа юм.

-Яагаад хаалттай хэлэлцдэг юм бол?

- Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Нэг талаас цацраг идэвхт. Нөгөө талаас цөмийн энергийн гол түүхий эд болдог. Эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уурхай маш олон чиглэлд ашигладаг. Урт богино настай изотопуудыг гаргаж авдаг түүхий эд юм. Өөрөөр хэлбэл, цөмийн нинжин урвал буюу хуваагдах урвалыг ашиглаж цөмийн энергийг гаргаж авдаг. Ураны тодорхой изотопуудыг ашиглаж эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмжүүдийг хийдэг. Нисэхийн салбарт цанталтын эсрэг мэдрэгчүүд, гал хамгаалагч, хил гаалиар нэвтэрч орж ирж байгаа хууль бус бараа бүтээгдэхүүнүүдийг илрүүлэгч, рентгэн хийдэг. Ийм чухал ач холбогдолтой стратегийн элемент. Нэг талаасаа цацраг идэвхт, нөгөө талаас хоруу чанартай. Дэлхий дээр 2030 он гэхэд ойролцоогоор 120 орчим мянган тонн уран хэрэгтэй болно. Тэр үед дэлхий нийтээр 80 орчим мянган тонныг л үйлдвэрлэх боломжтой гэж тооцохоор 40 орчим мянган тоннын эрэлт үүснэ гэсэн үг. Тэгэхээр ураны үнэ өснө, өрсөлдөөн нэмэгдэнэ. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар 2030 онд зориулж ураны гэрээгээ хийж амжлаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 2028 оноос уран олборлох процесс явсаар 2030 он гэхэд жигдэрнэ гэсэн хүлээлттэй байна.

Тэр үед ураны үнэ одоогийнхоос хэд дахин өссөн байх магадлалтай байна. Би энэ томоохон гэрээнд мэргэжлийн шинжээчээр орж ажилласандаа бахархалтай байна. Түүх аливаа зүйлийг шүүгээд тунгаахад би шүүр дээр нь үлдэнэ гэж бодож байгаа.

-Ураны араас газрын ховор элементийн асуудал яригдаж эхлэх бололтой. Энэ чиглэлд судалгаа шинжилгээ хийсэн хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ. Яг үүнтэй зэрэгцээд уран болон газрын ховор элементийг нэг элемент мэтээр ойлгож ярьж хэлээд байх юм. Газрын ховор элемент, уран хоёр бол тэнгэр газар мэт ялгаатай зүйл. Химийн шинж чанар, атомын тоо, протоны тоо гээд бүгд тэс өөр шүү дээ. Энэ ялгаа заагийг маш сайн ойлгох шаардлагатай байна.

-Ховд аймгийн Мянгад суманд газрын ховор элемент олборлох “Халзан бүрэгтэй” төслийн үйл ажиллагаа эхэлсэн. Гэвч зогсоох шийдвэрийг сум орон нутгийнхан гаргаад байна?

-Одоо Халзан бүрэгтэйн зүг бүх хүн хараагаа чиглүүлэх хэрэгтэй. Хэрэв Халзан бүрэгтэй ажиллаад эхэлбэл хөрөнгө оруулагчид орж ирнэ, Монгол Улс мөнгөтэй болно. Гадаад талаас Монголыг харах өнцөг сайжирна. Монгол Улс төсөл хэрэгжүүлж чаддаг гэдгээ харуулах юм. Монголчууд өөрсдөө газрын ховор элементээ олборлоод бүтээгдэхүүн болгоод гаргах бүрэн чадамжтай. Менделеевийн үелэх системд 111 элемент байдаг. Түүний 92 нь байгальд дангаараа оршиж байдаг. Түүний нэг нь газрын ховор элемент юм. Мөн одоогоос 4.5 сая жилийн өмнө нарыг мананцрууд тойрон хүрээлэхэд тэр тоос мананцрууд нийлж наалдаад үүссэн бодис элементүүд дунд одоо бид амьдарч байна. Түүний л нэг гэсэн үг шүү дээ.

-Тэгэхээр газрын ховор элемент нь үүсмэл гэсэн үг үү?

-Үгүй. Ямар нэгэн бодис, хорвоо ертөнц ч ялгаагүй үүсэхдээ даралт температурын зохистой харилцаан дээр үүсдэг. Тэр явцын үр дүнд Ховд аймгийн Мянгад сум орчимд олборлоод ашиглахуйц хэмжээний газрын ховор элементийн хуримтлал бий болжээ гэсэн үг. Энэ нь газрын гадарга дээрээ элемент юм. Тэнд дэлхий үүсэхэд ч, Монгол Улс бий болоход ч байсан гэсэн үг юм. Хэрэв хортой байсан бол тэр хавийн хүмүүс аль хэдийн дуусчихсан байх ёстой. Одоо хүртэл амьдраад оршоод байж байгаа шүү дээ. Тэгэхээр байгаль дээрээ байгаа элемент хүн амьтныг хордуулдаг гэж бодоод байх ч шаардлага байхгүй. Манайд 10 жилийн физик, химийн багш нарыг бодлогоор бэлтгэдэг байх хэрэгтэй байна. Арван жилдээ физик хими муу заалгасан хүмүүс байгалийн жирийн үзэгдлүүдийг таньж мэдээгүйгээсээ болоод тархиа угаалгачхаад байна. Тэгэхээр цаашид хүүхэд байхаас нь байгалийг танин мэдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Багш нарыг бэлтгэхээс эхлэх хэрэгтэй. Ээж аавууд өөрсдөө сурах хэрэгтэй. Шинжлэх ухаанч биш хандлагатай хүмүүс өөрт нь таалагдсан мэдээллийг үнэн гэж боддог. Өөрт нь таалагдаагүй мэдээллийг худал гэж боддог. Уг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг үнэнд ойр байна гэж бодох хэрэгтэй шүү дээ. Шинжлэх ухаанч биш атлаа аливаа зүйлийг сохроор эсэргүүцдэг байж болохгүй.

-Газрын ховор элементийн олон улсын зах зээл нь ямар байгаа юм бэ?

-Нэршил нь газрын ховор элемент юм. Гэхдээ яг нарийндаа тийм ховор элемент бол биш. Дэлхийн хаа сайгүй л байж байдаг, элбэг элемент. Харин түүнийг ялгаж авах технологи нь жаахан өртөг өндөртэй. Эдийн засгийн ач холбогдолтой тэр хэсэг нь ховор үлддэг гэж бодох хэрэгтэй. Дэлхийн дээр байгаа алттай харьцуулахад 100 дахин их тархалттай байна. 1778 оноос хойш дэлхий судалж байна. 3-4 зуун дамжаад дэлхий судалчихсан юмыг бид одоо танин мэдэх гээд сууж байгаа нь жаахан харамсалтай байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ордуудаас дурдвал Хятад Улсын Баян-Овоо, Австралийн Mount Weld, АНУ-н Mountain pass зэрэг томоохон уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2025 онд ашиглалтад орохоор бэлтгэгдэж буй төслийг дурдвал Австралийн Засгийн газрын 1.65 тэрбум долларын зээлээр хэрэгжиж буй ILUKA төслийг нэрлэж болох ба жилд 23 мянган тонн газрын ховор элемэнт үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Мөн Бразил улсад хэрэгжиж буй Serra verde газрын ховор элемэнтийн баяжуулах үйлдвэрийн төсөл байна.

АНУ, Австрали зэрэг орнууд байгаль орчинд сөрөг нөлөөг багасгах дэвшилтэт технологи, хариуцлагатай олборлолтын зарчим баримтлан ажиллаж байна. Жишээлбэл, Австралийн Lynas Rare Earths компани олборлолтын хаягдлыг дахин боловсруулах, аюулгүй зайлуулах аргачлалаар байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулдаг. Австрали (Lynas Corp) – Дэлхийн хамгийн том газрын ховор үйлдвэрлэгчдийн нэг, өндөр аюулгүй ажиллагааны стандарттай. Канад, Америк – 2023 оноос эхлэн газрын ховорын олборлолтыг экологийн хяналт, нөхөн сэргээлтийн стандарттайгаар явуулж эхэлсэн. Европын холбоо – Газрын ховор элемент олборлох, боловсруулах ногоон технологийг хөгжүүлж, хаягдал багатай шийдлүүд нэвтрүүлж байна.

Монгол Улс чадвартай, аюулгүй олборлох боломжтой.

-Манайд ер нь газрын ховор элементийн судлал нь хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Цөмийн энергийн агентлаг байгуулагдаад 70 гаруй жил болж байна. Энэ хугацаанд судлагдаж байсан. Одоо дэлхийн зах зээлийн 80-аас дээш хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж байна. Баян-Овоо гэдэг ховор элементийн том орд байна шүү дээ. Тэгэхээр бид “Халзан бүрэгтэй”-н ордыг ашиглалтад оруулснаар Хятад улстай өрсөлдөхүйц биш юм гэхэд ядаж л дэлхийн хэмжээнд тоглогч болох бүрэн боломжтой. Энэ элементэд электрон, соронзон, сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж үйлдвэрлэлд ашиглагддаг 17 төрлийн металлууд байна. Уран бол цөмийн эрчим хүчний түлш бөгөөд цацраг идэвхт шинж чанартай. Газрын ховор элементүүд нь цацраг идэвхгүй, аж үйлдвэрийн болон өндөр технологийн хэрэглээнд зориулагддаг. Халзан бүрэгтэй нь газрын ховор элементийн батлагдсан нөөцтэй Монголын хувьд чухал орд юм. Дэлхий дахин анхаарлаа хандуулж байгаа энэ үед бид тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал.

2024 оны Засгийн газрын мэдэгдлээр, энэхүү орд нь гаднын хөрөнгө оруулалт татахад онцгой ач холбогдолтой төслүүдийн нэг. Мөн 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Газрын ховор элементийн боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гээд оруулчихсан. Франц, Солонгос гээд улс орнуудтай энэ төрлийн төсөл дээр хамтран ажиллах түвшинд сүүлийн жилүүдэд уулзалт, гэрээ хэлцэл хийж байгаа. Яг энэ цаг үед нь ашиглах нь эдийн засаг болоод геополитикийн хувьд маш чухал байх болно. Олон улсын геологийн үнэлгээгээр Халзан бүрэгтэй нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, технологийн өндөр хэрэгцээтэй элементүүдээр баялаг.

Газрын ховор элементүүдийг аюулгүй олборлож буй жишээнүүд 2022 онд хийгдсэн судалгаагаар дэлхий даяар 20 орчим уурхай газрын ховор элементийн олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс гадна 100 гаран хайгуулын төсөл хэрэгжиж байна гэсэн судалгаа байдаг. Үүний нэг Ховд аймагт хэрэгжиж буй Халзан бүрэгтэй төсөл юм. Монгол 100 гаруй жилийн уул уурхайн туршлагатай. Газрын ховор элементийн хайгуул, боловсруулалтад сүүлийн 10 жилд олон улсын хамтын ажиллагаа, сургалт идэвхтэй хийгдсэн. 2024 онд уул уурхайн инженер, геологич, химич зэрэг мэргэшсэн 3500 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Эрдэнэт, Оюу Толгой зэрэг төслөөс хуримтлуулсан туршлагаар энэ хэмжээний төслийг хэрэгжүүлэх олборлох бүрэн боломжтой.

-Ил олборлолт явагдах учраас байгаль орчинд сөрөг нөлөөлөл их гэж үзээд байна уу?

- “Эрдэнэт” үйлдвэртэй яг адилхан дахиад нэг “Эрдэнэт” бий болно гэсэн үг. Оюутолгой, Тавантолгойтой адилхан аргаар олборлоно. Ховдод Хөшөөтийн уурхай гэж би түүнтэй яг адилхан аргаар олборлоно. Хөшөөтийг анх эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр Хөшөөтөөс амьдарч байна. Мянгад төдийгүй тэр хавийн орон нутаг эрчим хүчний дутагдлаас гарна. Тэр эзэмшигч нь, сахалтай байна уу, сахалгүй байна уу, хамаагүй. Монгол Улс газрын ховор элементийн дэлхийн хэмжээнд тоглогч болох ирээдүй байна. Тэгэхээр Монголын төр байгаа юм бол хайгуул хийгээд зөвшөөрлийг нь өгсөн бол түүнийгээ хамгаалдаг бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Томоохон төслүүдийг учир зүггүй эсэргүүцээд байгаа хүмүүстэй хариуцлага тооцож сурах хэрэгтэй байна. Нөгөө талаар ашигт малтмал хайгуул, лицензээс орсон орлогоо орон нутагт нь шингэдэг системээ сайн хөгжүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 71 (7568)

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...
Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...
 
ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

Ураны авлига бас л “жонхуурсан“

Ураны авлига бас л “жонхуурсан“

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Элдэв зураг (50 фото)

Элдэв зураг (50 фото)

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Есөн сонгуулийн дараах ухаарал

Есөн сонгуулийн дараах ухаарал

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

Монголын реализм

Монголын реализм

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​